| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2025/00028/И |
| Дугаар | 191/ШШ2025/00185 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/00185
| 2025 01 15 | 191/ШШ2025/00185 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай хаягт бүртгэлтэй одоогоор хаягт оршин суух Б******* овогт Ж******* Э******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Ж.Э******* 1964 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сумын Эрчим хүчний үйлдвэрт Уурын зуухны машинистаар ажиллаж байсан. Одоо 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох болсон бөгөөд миний ажилд орсон ажлаас гарсан тушаалууд олдохгүй байгаа болно.хороонд оршин суугаа Ж.Э******* миний бие нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2 дах хэсэгт заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа тул надад туслалцаа үзүүлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Э******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Хүсэлт гаргагч Ж.Э******* нь 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн сумын Эрчим хүчний үйлдвэрт машинистаар, 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн сумын Эрчим хүчний үйлдвэрт машинистаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Эрчим хүчний үйлдвэрийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтэр, хотын Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тушаал, Булнай сумын Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаар тушаал, Булнай сумын Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1994 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дугаар тушаал, Б.Г*******, Ж.Б******* нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин түүнийг хотын Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, Булнай сумын Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаар тушаалаар ажилд томилсон байх тул тус хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна.
Хүсэлт гаргагчийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд Ж.Э*******ыг 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн сумын Эрчим хүчний үйлдвэрт машинистаар, 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн сумын Эрчим хүчний үйлдвэрт машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай Б******* овогт Ж******* Э*******ыг 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн сумын Эрчим хүчний үйлдвэрт машинистаар, 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн сумын Эрчим хүчний үйлдвэрт машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ