| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00034/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 34
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш, Улсын яллагч Э.Гантулга, Шүүгдэгч Ч.Азжаргал, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овогт Чулуунбаатарын Азжаргалд холбогдох эрүүгийн 1733000410022 тоот хэргийг хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг 15- р байрны 31 тоотод оршин суух, урьд 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгино Хайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгино Хайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 970 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 64 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шийтгүүлж байсан гэх Тайж овгийн Чулуунбаатарын Азжаргал, /РД: ЧБ80093071/. Шүүгдэгч Ч.Азжаргал нь 2017 оны 10 дугаар сарын 29-ны шөнө 01цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ Цагдаагийн дэслэгч Ц.Төмөрбатын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн улмаар нүүрэн тус газар нь мөргөн биед нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Ц.Төмөрбатын мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/ 2.Гэрч З.Гэрэлсайханы мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, 3.Гэрч Э.Амарбаярын мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, 4.Шүүхийн шинжилгээний албаны 1077 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-рт/ 5.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/, 6.Шүүгдэгч Ч.Азжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв. Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад: Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.Азжаргал нь 2017 оны 10 дугаар сарын 29-ны шөнө 01цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1- 2 нүүрэн тус газар нь мөргөн биед нь хөнгөн зэргийн хохирол учруулсан болох нь: Эрүүгийн 1733000410022 тоот хэргээс 1.Хохирогч Ц.Төмөрбатын ... 2017 оны 06 дугаар сарын 29-ний 01 цаг 30 минутын орчим эргүүлд гараад бууж байхад цагдаагийн тасгийн Жижүүр 23-р байрны 4 тоотод зодоон болоод байна гэж дуудлага ирсэн. Тухай өдрийн жижүүр байсан ахмад Б.Ариунбуян надыг ахлагч Баярсайханы хамт очоод шалга гэж хэлсэн. Ингээд ахлагч Х.Баярсайхан бид хоёр уг байранд очиход орцонд Ч.Азжаргал, Цогнэмэх нар хоорондоо дөрвөн таллаад зууралдсан байсан. Тэгээд бид 2 тэр хоёрыг салгаад цагдаагийн тасагт авчирсан. Ахмад Ариунбуян эрүүлжүүлэх байранд хий гэсэн. Тэгсэн чинь Ч.Азжаргал би эрүүлжүүлэхэд орохгүй гээд гарч зугтахаар нь би хойноос нь гарч барьж аваад цагдаагийн гадна зогсож байхад ахлагч Х.Баярсайхан нөгөө хэдийг нь авч гарч ирсэн. Ингээд эрүүлжүүлэх байр руу явах Гэтэл Ч.Азжаргал надыг шууд баруун талын хөмсөгний доор 1 удаа мөргөсөн...гэсэн мэдүүлэг, 2.Гэрч З.Гэрэлсайханы 2017 оны 10 сарын 28 ны өдөр нөхөр Цогнэмэхийн хамт орой 20 цаг өнгөрч байхад гэрээсээ 0,5 литрийн Хараа архи аваад Ганзолийнд очсон. Тэднийд Азжаргал эхнэр Буянхишиг, Ганзол түүний нөхөр Энхээ нар байсан. Бид 2 ороод цай уугаад архи задалж ууцгаасан. Тухайн үед Азжаргал эхнэртэйгээ бас нэг шил 0,75 литрийн хараа нэртэй архи авч ирсэн байсан. Тэр архинуудаа ууж дуусаад дахиад 0,75 литрийн Хараа архи авчирч уунгаа хөзөр тоглосон. Тэгээд архи дууссан тул дахин 0,75 литрийн Хараа архи авсан. Хөзөр тоглонгоо архиа ууж байтал Азжаргалтай би маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгээд нэлээн ширүүн маргалдаж байтал цагдаа нар орж ирээд би нөхөртэйгээ, Азжаргал эхнэртэйгээ цагдаагийн байгууллагад ирээд эрүүлжүүлэхэд хоносон.Төмөрөө цагдаа намайг цохьчихлоо гэхээр нь эргээд хартал нүд нь хөхөрсөн харагдаж байсан. Тухайн үед Азжаргал гавлуулахгүй гээд цагдаагийн байгууллагын алба хаагчийг эсэргүүцэх явцдаа цохьсон байх гэсэн мэдүүлэг,. 3.Гэрч Э.Амарбаярын ... Би 2017 оны 10 дугаар сарын 28-нд цагдаагийн тасгийн мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байх хугацаанд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвөөс оройн 23 цаг 30 минутын үед залгаад 23-р байрны 04 тоотод хүмүүс хэрэлдээд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байна гэх мэдээлэл ирлээ гэж дамжуулахад тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан дэслэгч Ц.Төмөрбат, ахлагч Х.Баярсайхан нарыг тухайн дуудлаганд явуулсан. Эргүүлийн алба хаагч нар 20-30 минутын дараа 2 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 4 хүнийг цагдаагийн тасагт авч ирсэн. Цагдаагийн тасагт зөрчил гаргасан 4 этгээдийг эрүүлжүүлэх байр руу эрүүлжүүлэхээр авч явах үед тухайн хүний нэг болох Азжаргал нь эрүүлжүүлэх байр руу явахгүй гээд эсэргүүцэх үедээ дэслэгч Ц.Төмөрбатын нүүр рүү мөргөсөн. Азжаргал нь согтуу байсан бөгөөд эрүүлжүүлэх байр луу орохгүй та нартай хамт явахгүй гэх шалтгаанаар цагдаагийн алба хаагчийн бие, эрх чөлөөнд халдсан. Азжаргал дэслэгч Төмөрбатын нүүр лүү нэг удаа мөргөсөн гэсэн мэдүүлэг, 4. Гэрч Х.Баярсайханы ... 2017 оны 06 дугаар сарын 29-ний шөнө би Сайхан суманд Хөтөл хөшөө замын постонд эргүүлд гарч байсан. Тэгээд шөнө 01 цагийн орчимд цагдаагийн тасаг дээр ирэхэд жижүүрийн офицер Б.Ариунбуян надад дэслэгч Ц.Төмөрбатын хамт Сайхан сумын 2-р баг 23-р байр руу яваад ир тэнд дуудлага өгөөд байна гэхээр нь би дэслэгч Ц.Төмөрбатын хамт явсан. 23-р байранд очиход 1-р орцны 2 давхарт үүдэн дээр Ч.Азжаргал гэгч нэг хүнтэй зууралдаад байж байхаар нь салгаад цагдаагийн тасагт авчирсан. Ахмад Б.Ариунбуян тэр хоёрыг эрүүлжүүл гэсэн. Тэгтэл Ч.Азжаргал түрүүлээд гарсан араас нь дэслэгч Ц.Төмөрбат гарсан. Би араас нь гартал Ч.Азжаргал дэслэгч Ц.Төмөрбаттай хэрүүл хийгээд маргаад дайраад байсан. Тэгтэл удалгүй Ц.Төмөрбат намайг мөргөчихлөө гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, 3 5.Шүүхийн шинжилгээний албаны 1077 дугаартай шинжээчийн 1.Ц.Төмөрбаатарын биед тархи доргилт, баруун нүдний цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд буюу 2017-10-29-нд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт 6.Шүүгдэгч Ч.Азжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй гэсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлон тогтоогдож байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “ Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба Ч. Азжаргалын хууль сахиулагчийг эсэргүүцсэн, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлүүд нь гэм буруутай үйлдэл юм. Иймд Ч.Азжаргалыг хууль сахиулагчийг эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ч.Азжаргал гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Хохирогч Ц.Төмөрбат нь эмчилгээний зардалд 100.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч нотлох баримт гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна. Хохирогч Ц.Төмөрбат нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ч.Азжаргалын үйлдсэн хууль сахиулагчийг эсэргүүцэх буюу Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэргүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д “Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичнэ.” гэж мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д “ Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид нэн даруй танилцуулж гарын үсэг зуруулна гэж тус тус зааснаар прокурор шүүгдэгч Ч.Азжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг шүүхэд оруулж байна. Мөн шүүгдэгч нь 2017 оын 10 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл эдэлсэн. Үүнээс эдлээгүй үлдсэн 624 цаг байгаа. Үүнээс 8-н /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцно гэсэнтэй холбогдуулан нийт үлдсэн 78 хоног байгаа. 1 жил 6 сарын хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэх саналыг шүүхэд 4 гаргаж байна гэж байгаа болно. Шүүгдэгч Ч.Азжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих хүнд ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хөнгөн ялыг нэмж нийт эдлэх хорих ялыг 07 сарын хугацаагаар тогтоосон болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн тооцоход 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял нь 30 хоногийн буюу 1 сарын хорих ялтай тэнцэж байгаа болно. / 06 сар+ 01 сар=07 сарын хорих ял/ Ч.Азжаргал нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 64 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан байна. Өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж дуусахаас өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн ба 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 32 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж 608 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлээгүй үлджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 608 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцож 76 хоног буюу 02 сар 16 хоногийн хорих ялыг нэмж Ч.Азжаргалын нийт эдлэх хорих ялыг 09 сар 16 хоногийн хугацаагаар тогтоосон болно./ 608: 8=76хоног/ Шүүгдэгч Ч.Азжаргалд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хохирогчийн эсрэг гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Ч.Азжаргалын эдлэх 09 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр зааж, энэ хэрэгтээ цагдан хоригдсон 04 сар 06 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Азжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5дахь хэсэг 36 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Тайж овогт Чулуунбаатарын Азжаргалыг хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Азжаргалд 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох 5 ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Азжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих хүнд ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нийт эдлэх хорих ялыг 07 сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 608 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцож 76 хоног буюу 02 сар 16 хоногийн хорих ялыг нэмж Ч.Азжаргалын нийт эдлэх хорих ялыг 09 сар 16 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Ч.Азжаргалын эдлэх 09 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Ч.Азжаргалын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 04 сар 06 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Азжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Хохирогч Ц.Төмөрбат нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийлвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
14.Шийтгэх тогтоол эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж,шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА