2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/02761

 

2025 04 02 191/ШШ2025/02761

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: *** оршин суух, Ц.Э******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*** оршин суух, Б.Б******* /РД:*******/-т холбогдох,

 

13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б******* нь машин шинээр худалдаж авахаар болж мөнгө нь дутаж Иргэн Ц.Э*******ээс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр машин худалдаж авч байгаа *******лтай *******ын Хаан банкны 5******* тоот данс 1,500,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг Ц.Э*******ээс зээлсэн байдаг. 2024 оны 8 дугаар сарын 13-ныг хүртэл 7 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй 6,500,000 төгрөгийг зээлсэн. Иргэн Б.Б******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Иргэн Б.Б*******аас үндсэн мөнгө болох 6,500,000 төгрөг, Үндсэн мөнгөнөөс сарын 10 хувиар хүү тооцож сарын 650,000 төгрөг, нийт 4,550,000 төгрөг /7сар/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасанаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувь буюу өдрийн 32,500 төгрөг нийт хугацаа хэтэрсэн хоног /60/, 1,950,000 төгрөг.

Иргэн Б.Б*******аас нийт 13,000,000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг гаргуулж нэхэмжлэлийг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 5,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,500,000 төгрөгийг хариуцагч Б.Б******* төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Э******* нь хариуцагч Б.Б*******т холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 5,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 7,500,000 төгрөгийг төлж барагдуулснаар, зохигч эвлэрсэн байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

З*******ХИР*******МЖЛ*******Х нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Э*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б*******т холбогдох, 13,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын 5,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 7,500,000 төгрөгийг төлж барагдуулснаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасныг баримтлан, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийн 155,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчийн эвлэрсэн мөнгөн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 67,475 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч Б.Б*******аас 67,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Э*******т олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДР**************