| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/07893/И |
| Дугаар | 191/ШШ2025/00183 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/00183
| 2025 01 15 | 191/ШШ2025/00183 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхб*******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай тоотод оршин суух О******* овогт Б******* Б******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Б.Б******* миний бие 1985 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Улаанб******* Төмөр Замын материал техникээр хангах албанд ачигчаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. 1986 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс ББМҮЯ-ны харьяа Авто тээврийн 3 дугаар баазын засвар үйлдвэрт засварчнаар орж ажиллаж байгаад 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс курст суралцахаар болж ажлаас чөлөөлөгдсөн. Сургалтын камбинатын хийн дугуйт краны курс төгсөж тусбааздаа 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүнд механизмын засварчнаар ажиллаж байгаад 1989 оны 7 дугаар 31-ний өдрөөс барилгын 3 дугаар баазнаас 1 паркт эзэмшиж байсан машины хамт шилжиж ажилласан. 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс Хотын барилга трестын хүндийн хэсэгт кранистаар ажилд орж уг байгууллагад тасралтгүй ажиллаж байгаад 1998 оны 6 дугаар 15-ны өдрөөр тасалбар болгон ажилаасаа чөлөөлөгдсөн болно. 1992 оноос хойш миний ажиллаж байсан Хотын барилга трест нь Барилгын Улаагб******* ХК болж нэр нь өөрчлөгдсөн болно. Энэ тухай УБЕГ-н Улсын бүртгэлийн нэгдсэн архиваас лавлагааг хавсаргав. Одоо тэтгэвэрт гарах нас болсон. Надад өгөх өөр баримт байхгүй болно. Иймд намайг 1989 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Хүсэлт гаргагч Б.Б******* нь 1989 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Барилгачин Улаанб******* ХК-д кранистаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Улаанб******* Барилгын компани ХК-ын барилгын машин пүүсийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн мн/40 дугаартай Ээлжийн амралтын хувиар батлах тухай тушаал, Улаанб******* төмөр замын албаны боловсон хүчнээс олгосон 491440 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Улаанб******* Барилгын компани ХК-ын барилгын машин пүүсийн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мн/582 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, Улаанб******* хотын барилгын авто тээврийн 3 дугаар баазын даргын 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 157 дугаартай Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Улаанб******* хотын барилгын авто тээврийн 3 дугаар баазын даргын 1989 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн 28 дугаартай Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Улаанб******* хотын барилгын авто тээврийн 3 дугаар баазын даргын 1989 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 94 дугаартай Автомашин, чиргүүл, механизм, зарим хүмүүсийн хувийн хэргийг шилжүүлэх тухай тушаал, Улаанб******* Барилгын компани ХК-ын барилгын машин пүүсийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн мп/52 дугаартай Ажиллагсадын бүрэлдэхүүнийг шинэчлэн зохион байгуулах тухай тушаал, хүн амын иргэний бүртгэлийн холбогдох баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийг ажилд тоимлсон, чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд хүсэлтийг хангаж Б.Б******* 1989 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Барилгачин Улаанб******* ХК-д кранистаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай О******* овогт Б******* Б******* 1989 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Барилгачин Улаанб******* ХК-д кранистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ