Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 35

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

     Нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр,

     Улсын яллагч Н.Бадам,

     Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Бодонгууд овогт БатхүүгийнЭнхбатад холбогдох 1833000210028 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 05-р сарын 02-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 21-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,  ШШГЕГ-ийн харъяа хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ээлжийн дарга ажилтай, ам бүл 5 эхнэр 3 хүүхийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Алтан өлгий, 13-155B тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Бодонгууд овогт Батхүүгийн Энхбат /РД:ЖЭ89103171/,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 сарын 23 наас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальт засмал замын 13-14 дэх тэмдэгт бүхий газарт 78-17 ДОА улсын дугаартай тоёота королла фиелдер загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөн оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гарган иргэн Ж.Оюунтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 1833000210028 тоот хэргээс 

1.Хохирогч Ж.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг /хх-ийн 45-47-48-р хуудас/,

2.Иргэний нэхэмжлэгч М.Төмөрбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

3. 2018 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг /хх-ийн 16-17, 18-19-р хуудас/,

4.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч Х.Мянганбаярын 2018 оны 04 сарын 02-ний өдрийн 8 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгиийн 2018 оны 03 сарын 12-ны өдрийн №3348 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/,

6.Н.Маралсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

7.”БАН ХАС” ХХК-ний 2018 оны 03 сарын 22-ний өдрийн 18/01/01253 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-р хуудас/

8.Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р хуудас/,

9.Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 сарын 23 наас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальт засмал замын 13-14 дэх тэмдэгт бүхий газарт 78-17 ДОА улсын дугаартай тоёота королла фиелдер загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөн оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гарган иргэн Ж.Оюунтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь:

1.Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:…Би Эрдэнэт хотод ажилладаг. Тэгээд амралтын өдөр гэртээ харих гээд замын унаанд суусан. Цагаан өнгийн комби загварын 78-17-ДОА гэсэн дугаартай машин байсан. Тэр машинд би жолоочийн ариын суудалд суусан. Урд суудалд жолоочийн эхнэр хүүхэд нь ард суудалд миний хажууд нэг охин сууж явсан. Би замдаа унтаад нэг сэрэхэд Хөтөл өнгөрч байсан. Тэгээд буцаад зүүрмэглэж байтал жолоочийн эхнэр нь “хөөе чи хаашаа яваад байнаа” гэсэн. Тэгээд л машин эргээд хажуугаараа унасан. Би босож чадахгүй дугарч чадахгүй байсан ба намайг машинаас хүмүүс гаргасан. “…тус машины жолооч Б.Э нь намайг цаг тухайд нь эмчид үзүүлж үзлэг оношилгоо хийлгүүлж эмнэлэгт хэвтэх бүх зардлыг хариуцаж байсан болно. Одоо миний бие эдгэрч байгаа болохооор тус жолоочид ямар нэгэн гомдол байхгүй болно “….гэсэн мэдүүлэг, тайлбар  /хх-ийн 45-47-48-р хуудас/,

2.Иргэний нэхэмжлэгч М.Төмөрбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:...78-17 ДОА улсын дугаартай тоёота королла филдер тээврийн хэрэгслийг анх 2017 онд Орхон аймгаас манай хүргэн Б.Э худалдаж авсан юм. Тухайн үед Дорнод аймагт аваачиж унана гэсэн юм. Тэгээд би Дорнод аймагт амьдардаг болохоор шууд миний нэр дээр Дорнодын дугаар авчихсан. Энэ тээврийн хэрэгсэл нь Б.Эын өөрийнх нь эзэмшлийнх байгаа юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

3. 2018 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг /хх-ийн 16-17, 18-19-р хуудас/,

4.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч Х.Мянганбаярын 2018 оны 04 сарын 02-ний өдрийн 8 тоот шинжээчийн дүгнэлт

1.Тоёота Филдер маркийн 78-17 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,

2.7:Жолоочид дор дурдсан зүйлийг хориглно:

а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

2.Ослын шалтгаан нь: Тоёота Филдер маркийн 78-17 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”.

2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,

2.7:Жолоочид дор дурдсан зүйлийг хориглно:

а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгиийн 2018 оны 03 сарын 12-ны өдрийн №3348 тоот шинжээчийн дүгнэлт

1.Ж.Оюунтуяагийн биед Сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 4,5, ууцны 1-р нугалмын фиброзон цагирганы урагдалт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/,

6.Гэрч Н.Маралсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг:…2018 оны 02 сарын 24-ний орой Хөвсгөл аймгаас Орхон аймагт ирсэн. Тэгээд надад Дархан явах ажил гараад зарын дагуу яриад 24-ний 00 цагийн үед Эрдэнэтээс Дархан луу явах нэг жижиг тэргэнд суусан. Тэр машины жолооч ах Улаанбаатар хот руу явна  гэж байсан. Тэгээд явж байгаад би Хөтөл өнгөрөөд унтчихсан байсан. Гэнэт машин унах шиг болсон. Сэрээд хартал миний сууж явсан машин замын хажуу руу уначихсан байсан. Би юу болсон, яагаад замын хажуу руу орсныг мэдээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

7.”БАН ХАС” ХХК-ний 2018 оны 03 сарын 22-ний өдрийн 18/01/01253 тоот автомашин техникийн үнэлгээний тайланд

78-17 ДОА улсын дугаартай Тоёота Филдер маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хоиролын үнэлгээ 1.084.000 төгрөг байна гэсэн дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/

8.Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р хуудас/,

9.Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг:… 2018 оны 02 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө би ээлжнээс буусан. Тэр өдрөө Булган аймгаас Эрдэнэт орсон. Машиндаа бензин хийх гээд 2 /хоёр/ хүн файсбүүкийн зар харж байгаад авсан. Орой 21 цаг 30 минутын орчим явах гэж байтал хохирогч Маралсүрэн гэдэг хүн түр хүлээж бай би Булган сумаас ирж байна. Хот явах бас нэг хүн байгаа гээд намайг удаан хүлээлгэсэн. Маралсүрэнг ирэх гэсээр байтал  шөнийн 00:30 минут болж байхад хот руу гарсан. Би урьд шөнө нь нойргүй хоносон учир ядарсан байсан.  Дарханы гүүр дөхөж явахад жаахан нойр хүрээд байсан. Тэгээд Дарханы гэрэл харагдсан. Дархан орж найзындаа жаахан унтъя гэсэн бодолтой явж байгаад зүүрмэглэчихсэн. Тухайн үед осол болоход шөний 03 цаг 00 минут болж байсан. Цаг агаарын байдал цас ихтэй цасан шуурга болж байсан. Зам дээр хоёр машин тосож зогсоосон. 5-6 залуучууд бууж ирсэн. Машин хажуу талаараа харсан байсан. Нөгөө залуучууд машиныг өнхрүүлж босгож өгөөд явсан. Машины цонх, шил хагарсан учир машины паар тавиад ч халахгүй байсан. Тухайн үед түргэний тэрэг дуудсан боловч ирээгүй. Тиймээс Дархан орсон. Дархан орох гээд явж байхад хохирогч Оюунтуяа гэр бүлийн хүндээ мэдэгдсэн. Гэр бүлийн хүн нь Дарханы замын цагдаагийн постны наана ирж авсан. Маралсүрэн, Оюунтуяа хоёрт тус бүрт 220,000 /хоёр зуун хорин мянган/ төгрөг өгсөн. Юуч байсан өнөө орой та хоёр энэ мөнгөөр ороод үзүүлж бай. Би жаахан унтаж амарчихаад өглөө эрт яваад очино гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр Оюунтуяаг авах гээд ирсэн машинд суугаад явсан. Дарханы замын цагдаагийн постны ахлагч залуу ирсэн. Миний бүх мэдээллийг бичиж аваад явсан. Би Дархан орж найзындаа машинаа тавьсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед тэр хоёртой  уулзсан. Толгой, нурууны зургийг нь авахуулсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үйл баримт хангалттай тогтоогдож  байна.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд: Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 сарын 23 наас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальт засмал замын 13-14 дэх тэмдэгт бүхий газарт 78-17 ДОА улсын дугаартай тоёота королла фиелдер загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөн оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  нь 1.5,  2.5, 2.7-д заасныг зөрчиж зам тээврийн осол гарган иргэн Ж.Оюунтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн  бүрэлдэхүүнтэй байна.

Иймд Б.Э нь тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний  улмаас зам тээврийн осол гарч иргэн Ж.Оюунтуяагийн биед хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан   хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байна.

Прокурор Б.Эад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг шүүгдэгчид танилцуулж, гарын үсэг зуруулсан нь  хуульд нийцэж  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар  прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 78-17 ДОА улсын дугаартай Тоёота Филдер маркийн тээврийн хэрэгсэлийн №01510907 дугаартай гэрчилгээг Б.Эад буцаан олгох нь зүйтэй байна.

Хохирогч Ж.Оюунтуяа, иргэний нэхэмжлэгч М.Төмөрбат нар  нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн ба шүүх хуралд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  5, 8,  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Бодонгууд овогт Б-н Э-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Э ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4-д зааснаар Б.Эын 450.000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 78-17 ДОА улсын дугаартай “Тоёота Филдер” маркийн тээврийн хэрэгсэлийн №01510907 дугаартай гэрчилгээг Б.Эад буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг  бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийлвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж  заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА