Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2025/0973

 

 

 

 

 

 

 

2025 12 128/ШШ2025/0973

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Должинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн Б******* ургийн овогт Ж******* М******* (рд:УХ*******),

Хариуцагч: Боловсролын Зээлийн сан

 

Нэхэмжлэлийн шаардлага: Боловсролын зээлийн санд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гэрээг дүгнэж дуусгавар болгох, зээлээс чөлөөлөх албан ёсны шийдвэр гаргахыг Боловсролын зээлийн санд даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М*******, хариуцагчийн төлөөлөгч О.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар Ж овогтой М*******ыг Батлан хамгаалах яамны захиалгаар Америкийн Нэгдсэн Улсын Стратфорд их сургуулийн магистрантурт бизнесийн удирдлагын чиглэлээр 2 жилийн хугацаагаар Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулахаар шийдвэрлэж, улмаар мөн сайдын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тушаалаар Бүгд Найрамдах Солонгос Улсын ы их сургуулийн гэж өөрчилсөн байна.

2. Энэхүү тушаалын дагуу иргэн Ж******* М******* (цаашид Суралцагч гэх), Сургалтын төрийн сан (одоогийн Боловсролын зээлийн сан) болон Батлан хамгаалах яамны хооронд дараах гол нөхцөл бүхий Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ-г 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан байдаг. Үүнд:

2.1. Суралцагч нь Бүгд Найрамдах Солонгос Улсын ы их сургуульд санхүүгийн чиглэлээр 2 жил суралцаад, төгсөж ирээд Батлан хамгаалах яаманд 5-аас доошгүй жил ажиллах;

2.2. Сургалтын төрийн сангаас суралцагчид 2007-2008 оны хичээлийн жилд 12000$, 2008-2009 оны хичээлийн жилд 12000$ долларын зээлийг олгох;

2.3.Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар суралцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр дээрх Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хорооолол, төмөр зам, 69 дүгээр байр, 27 тоот хаягтай Ү-2 улсын бүртгэлийн дугаартай 30 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалах.

3. Гэрээний дагуу Боловсролын зээлийн сангаас 2007 онд 8000$, 2008 онд 16000$ долларыг суралцагчийн төлбөрт шилжүүлсэн ба суралцагч нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Л их сургуульд Бизнес ба удирдлага-ийн чиглэлээр суралцаж, 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төгссөн байна.

4. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу олгогдсон зээлийг чөлөөлүүлэхээр Боловсролын яам болон Боловсролын зээлийн санд хандсан ч шийдвэрлэгдээгүй гэх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2025/5639 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулав.

5. Нэхэмжлэгч эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлсон тухайд:

5.1.Монгол Улсын иргэн Б******* ургийн овогт Ж******* М******* (рд:УХ*******)-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын -ний өдөр миний сургуулийг солих тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын даргад хүргүүлсэн 3/2328 тоот албан тоотод холбогдуулан тухайн үед гаргах байсан захиргааны актыг нөхөж гаргахыг Боловсролын яаманд даалгах, 2/2008 онд байгуулсан сургалтын гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээг дүгнэж дуусгавар болгох албан ёсны захиргааны шийдвэр бичгээр гаргахыг Боловсролын зээлийн санд даалгах, 3/Миний гаргасан өргөдөлд хариу өгөөгүй, шийдвэр гаргаагүй зэрэг үйлдэл нь Захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож өгөх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

5.2.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2025/5001 дугаар Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан байдаг. Үүнд:

        • сайдаас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/2438 тоот албан бичгээр Ж.М******* намайг сургалтын гэрээний үүргээ биелүүлж, гэрээг дуусгавар болгож, зээлээс чөлөөлөгдөх нөхцөлийг хангасныг нотолж Засгийн газрын 2015 оны 215 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын 12.3.2-т заасны дагуу гэрээг дуусгавар болгож, шийдвэрлэх чиглэл өгч, миний өргөдлийг шилжүүлсэн ч Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч нь өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, мөн гэрээ дүгнүүлж, зээл чөлөөлүүлэхээр Боловсролын яам болон Боловсролын зээлийн санд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан өргөдөл, мөн тус шалтгаанаар 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Боловсролын зээлийн санд гаргасан өргөдөлд тус тус албан ёсны хариу өгөөгүй зэрэг нь Боловсролын зээлийн сангийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох;
        • нөхцөлөөр сургуулиа төгсөж ирээд 60 сар ажиллаад зээлээс чөлөөлөгдөх нөхцөлтэй бөгөөд миний бие 2011 онд сургуулиа төгсөж ирээд Боловсролын зээлийн санд бүртгүүлж, гэрээнд заасан газар ажиллаж эхэлсэн, мөн гэрээ дүгнүүлж, зээл чөлөөлүүлэхээр Боловсролын яам болон Боловсролын зээлийн санд 2020 оны 12 дугаар сарын 18, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус өргөдөл, холбогдох бүх материалыг хүргүүлсээр байтал иргэн надад ямар ч албан ёсны хариу өгөлгүйгээр, надад мэдэгдэлгүйгээр, түүнчлэн Боловсролын зээлийн сангийн хувьд надтай байгуулсан гэрээний үүрэг биелүүлэхийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа Монгол Улсын Иргэний хуульд зааснаар дуусгавар болсон, мөн гурвалсан сургалтын гэрээний 2-т Боловсролын зээлийн сангийн эрх, үүрэг хэсэгт байхгүй эрх хэмжээгээр Ж.М******* намайг гэрээг зөрчсөнд тооцсон, Монгол банкны зээлийн мэдээллийн санд сургалтын зээлийн мэдээллийг бүртгүүлэхээр илгээсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоох, хүчингүй болгуулах;
        • шийдвэр гарах хүртэлх хугацаанд Монголбанкны зээлийн мэдээллийн санд Ж.М******* намайг зээлтэйгээр бүртгэснийг түдгэлзүүлэхийг Боловсролын зээлийн санд даалгах; \Боловсролын сайдаас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/2438 тоот албан бичгээр Ж.М******* намайг сургалтын зээлийн гэрээнээс чөлөөлөгдөх нөхцөлийг биелүүлснийг нотолж, Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 12.3.2-т заасны дагуу гэрээг дуусгавар болгож шийдвэрлэх чиглэлийг биелүүлж гэрээг дүгнэж дуусгавар болгох, зээлээс чөлөөлөх албан ёсны шийдвэр бичгээр гаргахыг Боловсролын зээлийн санд даалгах;
        • зээлийн сангийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс үүдэн иргэн Ж.М******* миний бие зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөдөлгөх боломжгүй болж санхүүгээр хохирсон, түүнчлэн Монгол банкны зээлийн мэдээллийн санд зээлтэйгээр бүртгэгдэн санхүүгийн үйлчилгээ авах боломжгүй болж, нэр төр, сэтгэл санаа, санхүүгээр хохирсныг тогтоолгох.

5.3.Дахин тус шүүхийн Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 128/ШЗ2025/5493 дугаар шүүгчийн захирамж гарсны дагуу нэхэмжлэгч нь мөн сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж, ирүүлсэн. Үүнд:

  • мөн гэрээ дүгнүүлж, зээл чөлөөлүүлэхээр Боловсролын яам болон Боловсролын зээлийн санд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан өргөдөл, мөн тус шалтгаанаар 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Боловсролын зээлийн санд гаргасан өргөдөлд тус тус албан ёсны хариу өгөөгүй зэрэг нь Боловсролын зээлийн сангийн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох;
  • сайдаас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/2438 тоот албан бичгээр Ж.М******* намайг сургалтын зээлийн гэрээнээс чөлөөлөгдөх нөхцөлийг биелүүлснийг нотолж, Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 12.3.2-т заасны дагуу гэрээг дуусгавар болгож шийдвэрлэх чиглэлийг биелүүлж гэрээг дүгнэж дуусгавар болгох, зээлээс чөлөөлөх албан ёсны шийдвэр бичгээр гаргахыг Боловсролын зээлийн санд даалгах.

5.4. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2025/5639 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн дээр дурдсан 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэсэн.

5.5. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан, шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/8484 дүгээр албан бичиг, мөн 2025 оны 12 дугаар сарын -ний өдрийн шүүх хуралдаанаар тус тус тодруулсан.

6.6. Ингээд нэхэмжлэгч нь эцсийн байдлаар өөрийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тодруулж шүүхэд ирүүлсэн 1/Боловсролын зээлийн санд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан өргөдөл, мөн тус шалтгаанаар 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан өргөдөлд албан ёсны хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2/Боловсролын сайдаас Боловсролын зээлийн санд хүргүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/2438 тоот албан бичгийн дагуу Ж.М******* миний сургалтын гэрээг дүгнэж, дуусгавар болгох, зээлээс чөлөөлөх албан ёсны шийдвэр бичгээр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

6. Нэхэмжлэгч Ж.М******* нь дараах үндэслэлээр маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон. Үүнд:

6.1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Ж овогтой М******* миний бие Гэгээрлийн сайд /хуучнаар/, Сангийн сайдын 98 оны 67/131 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Өндөр хөгжилтэй орнуудын магистрантур, аспирантур, докторантурт суралцагчдын зардлыг санхүүжүүлэх журам"-ын хүрээнд 2008 онд сургалтын гэрээ "Сургалтын төрийн сан, Захиалагч, Суралцагчийн хооронд байгуулах гэрээ сургалтын гэрээ байгуулан Бүгд Найрамдах Солонгос Улсын их сургуулийн магистрантурт суралцсан.

2009 онд захиалагч Батлан хамгаалах яамны зөвшөөрлөөр (2009 оны 3/2328 тоот албан тоот) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Ливерпүүл их сургуулийн магистрантурт шилжин үргэлжлүүлэн суралцаж 2011 онд төгсөж ирээд захиалагч Батлан хамгаалах яаманд ажилласан.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажиллаж Боловсролын зээлийн санд тайлан, мэдээгээ жил бүр өгч байсан, гэрээний дагуу сургалтын зээл, тэтгэлгээс чөлөөлөгдөх болзлыг хангасан тул 2020 онд Боловсролын яам болон Боловсролын зээлийн санд гэрээ дүгнүүлж дуусгавар болгох өргөдөл, холбогдох бүх материалыг хүргүүлсэн боловч Боловсролын зээлийн сан албан ёсны хариу огт өгөөгүй, шийдвэрлээгүй байна.

Харин Боловсролын яамнаас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1/2438 тоот албан бичгээр "Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга буюу Захиалагч талаас 2009 оны 11 дүгээр сарын -ний өдрийн 3/2328 дугаар бүхий албан бичгээр "Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Ливерпүүл Хоүп их сургуульд элсэн суралцаж байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд уламжлан зохих шийдвэр гаргахыг хүссэн байна. Иргэн Ж.М*******ын хувьд өргөдөл, холбогдох материалтай танилцан, Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журмын 12.3.2 "суралцагчтай гэрээ байгуулах, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, дуусгавар болох"-т заасны дагуу шийдвэрлэн эргэн хариу өгөхийг хүсье гэсэн чиглэл өгсөн байсан.... гэжээ.

6.2. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй бодитоор тогтоогдсон. Тодруулбал, хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өргөдлийг хяналтын карт үүссэн, гэрээний үүрэг биелсэн болохыг өөрөө нотолсон тэмдэглэлтэй атлаа уг өргөдлийг огт шийдвэрлээгүй, бичиг хэрэгт хаагаагүй, хариу өгөөгүй байдлаар хувийн хэрэгт хадгалж, түүнийгээ хуулбар үнэн дарж шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хариуцагч өөрөө гэрээний үүрэг биелснийг хүлээн зөвшөөрсөн атлаа өргөдөл шийдвэрлээгүйгээ нотолсон баримт юм. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр магистрын зэрэг хамгаалсан Ж.М*******ын мэдээллийг ирүүлэх тухай 10/29 дугаартай албан бичиг ирүүлсэн боловч миний мэдээлэл, материалыг тус яаманд хүргүүлэлгүйгээр дарсан нь хувийн хэрэгт хадгалагдаж байгаа бөгөөд хариуцагч өөрөө хуулбар үнэн дарж шүүхэд ирүүлсэн. Түүнчлэн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би өргөдлөө өөрийн биеэр болон шуудангаар өгсөн боловч бүртгээгүй, хяналтын карт үүсгээгүй, шийдвэрлээгүй, хариу өгөөгүй байгааг мөн л хариуцагч шүүхэд ирүүлсэн материалаараа нотолсон. Эдгээр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Архив, албан бичиг хөтлөлтийн тухай хууль, Өргөдөл, гомдлын тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Цаашлаад Боловсролын сайд 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1/2438 дугаартай албан бичгээр миний өргөдлийг шийдвэрлэж, хариу өгөх чиглэл өгсөн боловч хариуцагч уг чиглэлийг биелүүлээгүй, сайдад эргэж хариу өгөөгүй, мөн миний өргөдлийг дарсан болох нь шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдож байна.

Хоёрдугаарт, суралцсан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн нь баримтаар нотлогдож байна. Тухайлбал, Батлан хамгаалах яам 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 26 дугаартай албан бичгээр Англи улсад шилжин суралцаж буйг Боловсролын яаманд мэдэгдсэн бөгөөд уг шилжилтийг Боловсролын яам бүртгэсэн. Энэ баримт Боловсролын зээлийн сангийн миний хувийн хэрэгт хадгалагдаж байна. Мөн 2011 онд миний Боловсролын зээлийн санд гардуулсан суралцсан хугацааны тайлан, 2018 оны Боловсролын зээлийн сангийн 355 дугаартай тодорхойлолт нь бүгд гэрээний 4.1-д заасан үүрэг биелснийг нотолж байна.

Гуравдугаарт, 5 жил ажиллах үүргийг бүрэн биелүүлсэн. 2011-2012 онд Батлан хамгаалах яаманд орон тоо байхгүй нөхцөл үүссэний улмаас намайг Монгол , Жуулчин, Монгол төрийн өмчит компаниудад түр цалинжуулж ажиллуулах тушаал гарсан. Энэ нь захиалагч гэрээний 3.1, 1.3 дахь заалтаар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүйг харуулж байна. Батлан хамгаалах яам орон тоог шийдвэрлэж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч, Эрчим хүчний яаманд шилжүүлэн ажиллуулахаар болсон боловч би төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан байсан тул төрийн албан хаагчийн статусгүй, эрх зүйн боломжгүй гэсэн үндэслэлээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тухай тушаал гаргасан. Уг тушаалын хуулбарыг би хадгалж, Боловсролын зээлийн санд холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Үүний дараа 2012-2016 онд Эрчим хүчний яаманд ажиллаж, нийт 60 сар буюу 5 жил ажилласан нь нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаагаар батлагдана. Мөн Эрчим хүчний яам жил бүр миний ажлын тайланг Боловсролын зээлийн санд албан бичгээр хүргүүлж байсан бөгөөд 2016 онд хүргүүлсэн тодорхойлолт миний хувийн хэрэгт хадгалагдаж байна. Иймд гэрээний 4.1 дэх заалт бүрэн биелсэн.

Дөрөвдүгээрт, хариуцагч гэрээний үүрэг шаардах, хөөн хэлэлцэх хугацааг алдсан. Гэрээнд заасан 5 жил ажиллах үүрэг 2016 оны 09 дүгээр сард бүрэн биелсэн тул Иргэний хуулийн 75.2.1-д заасан 3 жилийн шаардах хугацаа 20 оны 09 дүгээр сард дууссан. Энэ хугацаанд хариуцагч надаас ямар нэг шаардлага тавиагүй, гэрээ зөрчсөн тухай мэдэгдээгүй. Иймд гэрээ хууль ёсоор дуусгавар болсон.

Тавдугаарт, хариуцагчийн уулзалт хийсэн гэх мэдүүлэг бодит бус. Хариуцагч Г нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр надтай уулзсан гэж мэдүүлсэн боловч уулзалтын тэмдэглэл, протокол, гарын үсэг, бүртгэлийн дугаар, уулзсан газар зэрэг ямар ч нотлох баримт байхгүй. Хариуцагч өөрөө шүүхэд уулзалтын баримт байхгүй, уулзсан газраа тогтоож чадаагүй, албан бичгээр хариу өгөөгүй гэж мэдүүлсэн нь өргөдөл шийдвэрлээгүйгээ нуух зорилготой худал мэдээлэл болно.

Зургаадугаарт, Боловсролын зээлийн сангийн хууль бус эс үйлдэхүй миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд бодит хохирол учруулсан. Тухайлбал, барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгийг таван жилийн турш судлаагүй, Монголбанкны мэдээллийн санд өртэй этгээдээр бүртгүүлсэн, төрийн албанд ажиллах боломжийг хязгаарласан, санхүү, зээлийн үйлчилгээ авах боломжгүй болгосон нь илт хууль бус эс үйлдэхүйн үр дагавар юм. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна... Мөн Боловсролын зээлийн сан уг өөрчлөлтийг бүртгэсэн нь миний хувийн хэргийн материалд хадгалагдаж буй хуулбаруудаар нотлогдоно. 2011 онд миний Боловсролын зээлийн санд гардуулсан суралцсан хугацааны тайланд сургалтын явц, гарсан тушаал, өөрчлөлтүүд дэлгэрэнгүй тусгагдсан бөгөөд уг баримтыг мөн хүргүүлсэн. Үүнээс гадна Боловсролын зээлийн сангийн 2018 оны 355 дугаар тодорхойлолтод намайг Их Британийн их сургуулийг төгсөж ирснийг баталгаажуулсан нь гэрээний 4.1 дэх заалт биелснийг нотолж байна. Ажиллах үүргийн тухайд 2011-2012 онд нийт 1.4 орчим жил Батлан хамгаалах яаманд ажиллахаар захиалагч байгууллагад очсон боловч орон тоо байхгүй гэх үндэслэлээр Монгол , жуулчин төрийн өмчит компанид түр цалинжуулан ажиллуулах тушаал гаргасан. Үүний улмаас би төрийн албаны статусгүй болсон. Энэ асуудлаар өргөдөл гаргахад захиалагч байгууллага гэрээний 3.1, 1.3 дахь заалтаар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүйг хүлээн зөвшөөрч, Эрчим хүчний яаманд шилжүүлэхээр болсон боловч миний тухайн үеийн статус төрийн албан хаагч биш байсан тул Төрийн албаны хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шилжүүлэх тушаал гаргаагүй, харин өөрийн хүсэлтээр чөлөөлсөн тушаал гаргасан нь баримтаар нотлогдоно. Энэ нь захиалагч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл үүссэнийг баталж байна. 20122016 онд би Эрчим хүчний яаманд нийт 60 сар буюу 5 жил ажилласан бөгөөд энэ нь нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт, нийгмийн даатгалын дэвтрээр батлагдана. Эрчим хүчний яамнаас жил бүр Боловсролын зээлийн санд миний ажлын тайланг албан бичгээр ирүүлж байсан бөгөөд 2016 оны тодорхойлолтын хуулбар шүүхэд ирүүлэгдсэн. Мөн 2016 онд 60 сар бүрэн болоогүй үед зээл чөлөөлөх хүсэлт гаргаж байсан баримтууд хувийн хэрэгт хадгалагдаж байна. Иймд Боловсролын зээлийн сангийн удаа дараагийн эс үйлдэхүй нь миний эрх ашгийг ноцтой зөрчсөн. Гэрээгээр хүлээсэн 5 жил ажиллах үүрэг 2016 оны 09 дүгээр сард бүрэн биелсэн бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 20 оны 09 дүгээр сард дууссан. Энэ хугацаанд хариуцагч надаас ямар нэгэн шаардлага тавиагүй, гэрээ зөрчсөн тухай мэдэгдээгүй тул гэрээний үүрэг шаардах эрх хууль ёсоор дууссан гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагчийн гэрч Б.Гийн уулзалт хийсэн гэх мэдүүлэг нь бодит бус бөгөөд уулзалтын огноо, үргэлжилсэн хугацаа, тэмдэглэл, протокол, гарын үсэг зэрэг ямар ч баримт байхгүй болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Миний өргөдөл, хувийн хэрэгтэй танилцсан эсэхэд мөн үгүй гэж хариулсан нь түүний мэдүүлэг үндэслэлгүй болохыг харуулж байна. Иймд хариуцагчийн удаа дараагийн хууль бус эс үйлдэхүй нь миний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгийг суллахгүй байх, Монголбанкны зээлийн мэдээллийн санд өртэй гэх мэдээлэл шилжүүлэх зэргээр санхүү, хөдөлмөрийн эрхэд бодит хохирол учруулж байна. Тиймээс шүүхээс хариуцагчийн удаа дараагийн эс үйлдэхүйг тогтоож, сургалтын гэрээний үүрэг бүрэн биелснийг, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг тогтоон, уг гэрээг дуусгавар болгосон тухай шийдвэрийг бичгээр гаргаж өгөхийг хүсэж байна. ... гэв.

7. Хариуцагч Боловсролын зээлийн сан нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргадаг. Үүнд:

7.1. Хариуцагч нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан "Гадаадын дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай журам"-ын 4.6-д "Суралцагч амжилттай суралцан төгсөөд гэрээнд заасан байгууллагад 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргаж болно. Зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан иргэний асуудлыг Сургалтын төрийн сангийн Удирдах зөвлөл хэлэлцэн, дүгнэлтийг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ" гэж заасан байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Боловсролын Сайд П.Нын нэр дээр 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн "Хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" 06/15575 дугаартай албан бичигт "Боловсрол, Шинжлэх ухааны яам, Боловсролын зээлийн сангийн эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сангийн зээлээр суралцаж төгссөн боловч журам, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй суралцагч нарыг зээлийн төлбөрөөс чөлөөлсөн, зээлээс чөлөөлөх журмыг Улсын Их Хурлаас батлан гаргаагүй байхад хууль зөрчиж зээлээс чөлөөлсөн" гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 2008 оноос хойших хугацаанд сайдын 17 тушаалаар Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцсан 801 суралцагчийг зээлийн төлбөрөөс чөлөөлсөн болох нь тогтоогдож байна. Засгийн газраас баталсан журмуудын зүйл, хэсгүүд нь суралцагчаас журам, гэрээнд заасан "холбогдох яам, агентлагаас өгсөн чиглэлийн дагуу төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагад, мөн захиалагч байгууллагад болон улс, эх орондоо 5-8 жил эзэмшсэн мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллах, ажиллах хугацаандаа тус сантай байгуулсан графикийн дагуу зээлийн төлөлтийг хийх" үүргээ биелүүлж зээлийн төлөгдөөгүй үлдэгдлээс "чөлөөлөгдөх", "хөнгөлүүлэх", "хүчингүй болгуулах" шалгуурыг хангаснаар Боловсролын зээлийн сангийн удирдах зөвлөлд хүсэлт гаргах эрх нээгдэж, улмаар тэдгээрийн хүсэлтийг Засгийн газрын тогтоолоор болон Улсын Их Хурлаас батлагдан гарсан журмын дагуу шийдвэрлэхээр хуульчилсан.

Нэр бүхий сайдууд журам, гэрээнд заасан шалгуурыг хангаагүй, Улсын Их Хурлаас батлагдах журмаар чөлөөлөгдөхөөр хуульчилсан суралцагч нарыг зээлийн төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гаргасан нь Улсын Их Хурлаар холбогдох журмыг батлуулахгүйгээр, суралцагч нарын гэрээ дүгнэсэн акт үйлдэхгүйгээр, зээлийн төлбөрөөс чөлөөлөх эсэх талаар Боловсролын зээлийн сангийн удирдах зөвлөл, Боловсрол, Шинжлэх ухааны яамны ажлын хэсгийн дүгнэлт гаргахгүйгээр шийдвэр гаргасан нөхцөл байдал тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 26.1 дүгээр зүйлийн 26.1.26 дахь хэсэгт заасны дагуу дээрх хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь хэсгийг үндэслэн танд хүргүүлж байна" гэсний дагуу 2008 оноос хойших хугацаанд 6 сайдын 17 тушаалаар Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцсан 801 суралцагчийг зээлийн төлбөрөөс чөлөөлсөн асуудлыг хүчингүй болгуулах асуудлыг шийдвэрлэхээр Боловсролын Сайдаас томилогдсон ажлын хэсэг ажиллаж байгаа.

Дээрх хууль, журам, суралцагчтай байгуулсан гэрээнд сургалтын зээлийг шууд чөлөөлөх тухай заалт байхгүй бөгөөд өмнөх журмууд хүчингүй болсон ч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмуудад Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцсан зээлдэгч нарын зээлийн төлбөрийг шууд чөлөөлөх эрх тус санд байхгүй байна.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт "Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монголбанкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгнө", Монгол Улсын Их Хурлын /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын/ Байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолын 1.12-т "Дотоод болон гадаадын сургалтын байгууллагад суралцаж буй суралцагч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд мэдээллийг ялгаварлалгүйгээр Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлжүүлэх, хэрэгжилт болон хариуцлагын тогтолцоог сайжруулах", Монгол Улсын Засгийн газрын 20 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн "Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай" 87 дугаар тогтоолын 6.11-т "Олгосон зээл, дэд зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн сан, Сангийн яамны өрийн удирдлагын мэдээллийн санд тогтмол бүртгүүлэх, зээл олгох шийдвэр гаргалтад зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх", "Боловсрол, шинжлэх ухааны сайд (хуучин нэрээр)-ын 2024 оны А/256 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны ажиллах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2.10-т "суралцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тухай бүр нийлүүлэх, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зээлээр суралцагчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах, хууль тогтоомж, бусад шийдвэр, холбогдох гэрээнд заасны дагуу зээлийг эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулах" гэж тус тус заасныг баримтлан Боловсролын зээлийн сангаас нийт зээлдэгч нарын зээлийн мэдээллийг Монголбанкинд мэдээлэн ажиллаж байна. гэжээ.

7.2. Хариуцагчийн төлөөлөгч О.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.М*******ын нэхэмжлэлд дурдсан эс үйлдэхүйтэй холбоотойгоор дараах тайлбарыг өгч байна. Иргэнээс төрийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасны дагуу өргөдлийг бичгээр, биечлэн болон цахимаар хүлээн авч, хуулийн хугацаанд хариу өгч ажилласан. Хариуцагч байгууллагын мэргэжилтэн 2023 оны 01 дүгээр сарын -ний өдөр Ж.М*******тай утсаар холбогдож, чөлөөлөлтөөс хасагдсан талаар тайлбар өгсөн бөгөөд энэ тухай хувийн хэрэгт тэмдэглэл хийсэн. Мөн 2025 оны 04, 05 дугаар сард ирүүлсэн өргөдлүүдийн хариуг биечлэн өгсөн ба уг хариуг сангийн дотоодод ашиглагддаг өргөдөл, гомдлын цахим системд бүртгэсэн байна. Сайдын бичгийн тухайд, Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолын 12.3.2-т зөвхөн Ж.М*******ыг чөлөөлөх агуулга огт тусгагдаагүй. Сайдын бичигт гэрээг дуусгавар болгох, дүгнэх, түдгэлзүүлэх, сунгах, чөлөөлөх асуудлыг журмын дагуу шийдвэрлэхийг чиглэл болгосон. Харин Ж.М*******ын гэрээний хэрэгжилтийг дүгнэхэд гэрээ бүрэн биелээгүй тул чөлөөлөх боломжгүй гэж үзсэн. Боловсролын яаманд албан бичгээр мэдээлэл хүргүүлээгүй гэх боловч төрийн байгууллагуудын практикт албан бичгээс гадна цахимаар болон утсаар холбогдох нэгжүүдэд мэдээлэл дамжуулж ажилладаг. Боловсролын яам нь Боловсролын зээлийн сангийн үндсэн эрхлэх асуудалд хамаарах гэрээний хэрэгжилтэд шууд оролцдоггүй бөгөөд журмын дагуу шийдвэрлэх чиглэлтэй бичиг ирүүлдэг. Иймд Ж.М******* нь гэрээний үүргийг зөрчсөн тул зээлийн мэдээллийг Монголбанканд нийлүүлэх ажиллагааг хийсэн бөгөөд энэ нь эс үйлдэхүй биш юм. Нэхэмжлэгчийн зүгээс биечлэн өгсөн тайлбар, утсаар мэдэгдсэн мэдээллийг эс үйлдэхүй гэж ойлгосон байна.

Гэрээний үүрэг биелүүлсэн гэх нэхэмжлэлийн тайлбартай холбогдуулан дараах үндэслэлээр татгалзсан тайлбар өгч байна. Ж.М*******тай 2007 оны 12 дугаар сард байгуулсан гэрээний 1.1, 1.3, 1.5, 2.2, 3.4, 4.1, 4.2, 4.6-д заасан үүргүүдийг хангаагүй. Тодруулбал, гэрээний 1.3-т хоёр жил суралцаад Батлан хамгаалах яаманд ажиллах үүрэгтэй гэж заасан боловч Ж.М******* гурван жил суралцсан нь өөрийн ирүүлсэн 2011 оны 10 дугаар сард гаргасан төгсөлтийн бүртгэлээр нотлогдож байна. Уг баримтад 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл суралцсан гэж тусгасан бөгөөд гэрээний 3.2-т заасан Батлан хамгаалах яаманд ажиллах үүргийг биелүүлээгүй. Мөн гэрээний 2.2-т зааснаар сургалтын хугацааг сунгуулах тохиолдолд тухайн оны 08 дугаар сарын 20-ны дотор хүсэлт гаргах ёстой байсан боловч сунгалтыг 2008 оны 09 дугаар сарын 05-ны өдөр хийлгэсэн нь хугацаа хоцорсон зөрчилд тооцогдож байна. Сургалтын хугацааг сунгах нь суралцагчаас ирүүлсэн хүсэлтийн үндсэн дээр хийгддэг бөгөөд материал хоцорч ирсэн тул гэрээний заалт зөрчигдсөн гэж үзсэн. Гэрээний 4.1-т сургуулийг санхүүгийн мэргэжлээр төгсөж, таван жилээс доошгүй хугацаанд ажиллах үүрэгтэй гэж заасан боловч уг сургуулийг төгсөөгүй тул энэхүү заалт мөн зөрчигдсөн. Захиалагчид сургуулийн тодорхойлолт ирүүлэх үүргийг биелүүлээгүй бөгөөд үүнийг нотлох баримт байхгүй. Гэрээний 4.6-д зааснаар 4.1 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд суралцах хугацаанд авсан санхүүжилтийг гэрээний зөрчил тогтоосон өдрөөс эхлэн төлөх үүрэгтэй. Гэрээний үүргийн хэрэгжилтийг 2020 онд гаргасан өргөдлийн дагуу бүртгэж, 2021 онд Боловсролын яаманд хүргүүлэхэд сайдын тушаалд нийцээгүй, материалын шаардлага хангаагүй гэж дүгнэж, гэрээний зөрчлийг тогтоосон. Үүнээс хойш зээл эргэн төлөгдөөгүй. Иймд гэрээний заалтуудыг зөрчсөн Ж.М*******аас гэрээний үүргийн дагуу сургалтын холбогдох зардлыг нэхэмжилж байгаа юм. Үүнээс гадна татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжсэн зээлийн эргэн төлөлтийг хангах нь Боловсролын зээлийн сан болон тухайн үеийн албан тушаалтнуудын хуульд заасан үүрэг юм.

Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн албан шаардлагад Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 29 улсад 1077 иргэн магистр, докторын сургалтад хамрагдаж, 101 тэрбум төгрөгийн зээлийн авлага эргэн төлөгдөөгүй байгааг дурдан, олон жилийн насжилттай авлагыг барагдуулах, зөрчлийг арилгах үүрэг өгсөн. Мөн 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Үндэсний аудитын албан шаардлагаар олгосон зээлийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд болон Сангийн яамны Өрийн удирдлагын мэдээллийн санд бүртгүүлэх үүрэг өгсөн. Түүнчлэн Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийн 1.11, 1.12-т Боловсролын зээлийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, гэрээний үүрэг биелээгүй, эргэн төлөгдөөгүй зээлийг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28.2-т заасны дагуу Монголбанканд нийлүүлэхийг үүрэг болгосон. Эдгээр эрх бүхий байгууллагын тогтоол, Үндэсний аудитын газрын заавал биелэгдэх албан шаардлагын хүрээнд Боловсролын зээлийн сан 2024 оноос зээлийн гэрээний хэрэгжилтийг дүгнэж, гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчдийн мэдээллийг Монголбанканд нийлүүлсэн. Энэ хүрээнд нийт 14,000 гаруй зээлдэгчийн 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийн мэдээлэл нийлүүлэгдсэн бөгөөд Ж.М*******ын зээл мөн уг жагсаалтад хамрагдсан.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар Үндэсний аудитын албан шаардлага нь заавал биелэгдэх захиргааны хэм хэмжээний акт болохыг баталсан байдаг. Иймд Ж.М*******ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гурван үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Үүнд, нэгдүгээрт, өргөдөл, тайлбарыг тухай бүр биечлэн болон утсаар өгсөн; хоёрдугаарт, сайдын чиглэл нь чөлөөлөх тухай агуулга агуулаагүй, гэрээний хэрэгжилтийг журмын дагуу шийдвэрлэхийг заасан; гуравдугаарт, Ж.М******* гэрээний үүргээ биелүүлээгүй нь олон баримтаар нотлогдож байна. Мөн энэхүү ажиллагаа нь нэг зээлдэгчийн эрх ашгаас илүүтэй татвар төлөгчдийн хөрөнгийг хамгаалж, цаашид суралцах иргэдийн эрхийг хангах зорилготой юм....Боловсролын зээлийн сан, Сургалтын төрийн сан нь 97 оноос хойш гадаадад суралцагчдыг санхүүжүүлж ирсэн. Үүнтэй холбоотойгоор 20082009 онд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журмын дагуу Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр гадаадад суралцсан 101 иргэний зээлийг дуусгавар болгосон тохиолдлууд бий. Энэ нь тухайн үеийн хууль, журмын хүрээнд хэрэгжсэн шийдвэрүүд юм. Харин 2011-2023 онд буюу 13 жилийн хугацаанд гарсан 17 сайдын тушаал нь эрх мэдлээ хэтрүүлсэн, хуулиас давсан шийдвэрүүд байсан болохыг Авлигатай тэмцэх газар тогтоосон. Ж.М******* нь энэхүү хугацаанд зээл чөлөөлөх хүсэлтээ гаргаж байсан. 2020 онд Ж.М*******т өгсөн хариу нь зээл чөлөөлсөн шийдвэр биш юм. Тухайн үед түүний өргөдөл цахим системд бүртгэгдэж, утсаар хариу өгсөн, мөн өөр мэргэжилтэн болох Бадамхатан руу шилжүүлсэн талаарх тэмдэглэл бий. Энэ нь Боловсролын зээлийн сан зээл чөлөөлсөн гэсэн утга агуулга огт биш бөгөөд тухайн үеийн ажлын процессын хүрээнд төгсөгчдийн ирүүлсэн хүсэлтийг нэгтгэн Боловсролын яаманд мэдээлэл хүргүүлж байсан явцын тэмдэглэл юм. Тухайн мэдээлэлд Ж.М*******ын бүртгэлийг яам руу уламжилсан тухай л дурдагдсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч өөрийнхөөрөө тайлбарлан өргөжүүлж ойлгож байна. Барьцаа хөрөнгийн тухайд, хэрэв гэрээ дуусгавар болж, сайдын хүчин төгөлдөр тушаал гарсан тохиолдолд л барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжтой.

Харин Ж.М*******ын хувьд тухайн тэмдэглэл нь гэрээний үүрэг биелсэн, чөлөөлсөн гэдгийг нотлох баримт огт биш бөгөөд зөвхөн өргөдлийг хэрхэн шийдвэрлэх дарааллын тухай дотоод тэмдэглэл юм. Мөн 2021 оны 03 дугаар сард Боловсролын яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу Боловсролын зээлийн сан нь зөвхөн Ж.М******* гэлтгүй, тухайн үед төгсөж ирээд хүсэлт гаргасан бүх иргэдийн мэдээллийг журмын дагуу нэгтгэн, суралцсан эсэх, хугацаандаа төгссөн эсэх зэрэг баримтын бүртгэлийг хөтлөн Боловсролын яаманд хүргүүлсэн. Энэ мэдээллийг Боловсролын яам болон Авлигатай тэмцэх газарт дахин хүргүүлээд байна. Үүнийг 2020-2021 онд зээл чөлөөлсөн мэтээр тайлбарлах үндэслэлгүй. 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн барьцаа хөрөнгийн тодорхойлолт болон 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Сургалтын төрийн сангийн захирал Л.Лгийн тодорхойлолтод Ж.М*******ын зээлийн барьцаанд тодорхой хөрөнгө байгаа нь үнэн гэдгийг л дурдсан бөгөөд гэрээ дуусгавар болсон, зээл чөлөөлсөн тухай ямар нэг заалт агуулаагүй. ...Өнөөдрийн нэхэмжлэл гаргасан зээлдэгч Ж.М******* нь Боловсролын зээлийн сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул тус сан яагаад зээлийн эргэн төлөлтийг шаардаж, эх үүсвэр бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар дараах байдлаар тайлбарлаж байна. Ж.М******* нь Боловсролын зээлийн сан (хуучнаар Сургалтын төрийн сан)-тай 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.3-т заасан үндсэн гурван нөхцөл болох суралцах чиглэл, суралцах сургууль, суралцах улсыг өөрчилсөн, мөн захиалагч байгууллагад ажиллаагүй зэрэг нь бусад гэрээний заалтуудтай хамт дүгнэгдэхэд гэрээний үүрэг биелээгүй гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн гэрээний 4.2-т зааснаар захиалагч байгууллагад ажилласан талаарх тодорхойлолтыг жил бүр ирүүлэх үүргийг биелүүлээгүй нь тогтоогддог. Эдгээр зөрчил нь 20152016 онд Батлан хамгаалах яам болон Эрчим хүчний яамнаас ирүүлсэн хоёр тодорхойлолтоор нотлогдож байгаа бөгөөд бусад зөрчил нь шүүхийн мэтгэлцээний явцад тайлбарлагдсан болно. Нэхэмжлэгчийн зүгээс Боловсролын зээлийн санг эс үйлдэхүй гаргасан гэж тайлбарлаж байгааг хариуцагч үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв төрийн байгууллага иргэний хүссэн шийдвэрийг гаргаагүй, татгалзсан тохиолдол бүрийг эс үйлдэхүй гэж дүгнэвэл нийт төрийн албан хаагчдын нэр хүнд, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15.4-т зааснаар өргөдлийн хариуг тохиромжтой хэлбэрээр өгөх боломжтой бөгөөд Боловсролын зээлийн сан нь биечлэн тайлбарлах, утсаар мэдэгдэх зэрэг хэлбэрээр олон удаа тайлбар өгч, тэмдэглэл хөтөлсөн байдаг. Иймд зээлийн сан эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байна. Мөн Боловсролын зээлийн сан нь төрийн байгууллагын хувьд жил бүр Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газраас гаргасан акт, албан шаардлагад нийцүүлэн илэрсэн зөрчлийг арилгах үүрэгтэй. Үндэсний аудитын газрын 2023-2024 оны хугацаанд хамаарах дүгнэлтүүдтэй холбоотой тайлбар, баримтуудыг шүүхийн шатанд нотлох баримтаар хүргүүлсэн бөгөөд эдгээр нь ил тод, нээлттэй мэдээлэл юм. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сан нь гэрээний үүргээ биелүүлээгүй суралцагчдын зээлийн нөхцөлийг үнэлж, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28.2, Засгийн газрын 20 оны 87 дугаар тогтоолын 6.11, Боловсролын зээлийн сангийн 2024 оны 72 дугаар, 2025 оны 215 дугаар тогтоолуудын холбогдох заалтыг үндэслэн зээлдэгчдийн мэдээллийг ялгаварлалгүйгээр Монголбанканд хүргүүлсэн. Хэрэв Ж.М*******ын зээлийн мэдээллийг үл дамжуулсан бол бусад зээлдэгчидтэй харьцуулахад давуу байдал олгосон, ялгавартай хандсан үйлдэл болох байв. Боловсролын зээлийн сангийн бүх үйл ажиллагаа, тухайлбал гэрээ дүгнэх, санхүүжилт олгох, зээлийн эргэн төлөлт шаардах зэрэг нь баримтад тулгуурлан хийгддэг төрийн ажил юм. Зарим үйлдэл нь бичгээр бус цахим системээр бүртгэгдсэн байж болох ч тэдгээр нь байгууллагын албан баримтад тооцогддог бөгөөд хуульд нийцсэн ажиллагаа юм. Боловсролын зээлийн сан нь Засгийн газрын тусгай зориулалтын сангийн тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд эх үүсвэр нь улсын төсөв, зээлийн эргэн төлөлт, зээлийн хүү болон бусад орлогоос бүрддэг. 2025 он хүртэл тус сан 100 хувь улсын төсвөөс санхүүжиж ирсэн боловч 2025 оны төсөвт зээлийн эргэн төлөлтөд тулгуурлан санхүүжүүлэх зохицуулалт тусгагдсан. Иймд өмнөх хугацаанд үүссэн алдаа, дутагдлыг арилгаж, гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчдээс зээлийг эргэн төлүүлэх нь өнөөгийн хариуцлагатай албан тушаалтнуудын үүрэг юм. Гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчдээс зээлийг эргэн төлүүлснээр одоо суралцаж буй оюутан, залуучуудын боловсрол эзэмших боломжийг хангах нөхцөл бүрдэнэ. Энэ зорилгоор нийт 14,000 орчим зээлдэгчийн мэдээллийг Монголбанканд хүргүүлж, Э-Монголиа системээр дамжуулан иргэдэд мэдэгдсэн болно. Татвар төлөгчдийн хөрөнгөөр суралцах боломж эдэлсэн иргэн гэрээний үүргээ биелүүлсэн эсэх нь шударга ёсны үндсэн асуудал юм. Үүргээ бүрэн биелүүлээгүй атлаа зөвхөн эрх ашгаа урьтал болгон гэрээний заалтыг үл тоомсорлох нь шударга бус үр дагаварт хүргэнэ. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчид ашигласан хөрөнгөө эргэн төлж, дараагийн залуу үед боломж олгох нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. гэв.

7.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.М******* нь Боловсролын зээлийн сан түүний өгсөн өргөдлийг хүлээн аваагүй, хяналтад аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь үндэслэлгүй юм. Манай байгууллага иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, цахим системд бүртгэн, хариуцсан ажилтанд шилжүүлж ажилладаг журамтай. Ж.М*******ын ирүүлсэн бүх өргөдөл цахим системд бүртгэгдэж, хариу өгсөн талаарх мэдээлэл, тайлбаруудыг хэвлэн авч, шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн. Иймд өргөдлийг хүлээн аваагүй, хяналтад аваагүй гэх тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар хариуг биечлэн, амаар, харилцах утсаар, эсхүл бичгээр зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэх боломжтой. Энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгчид тухай бүр мэдэгдсэн байхад мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй. Зээлээс чөлөөлөхтэй холбоотой асуудлын хувьд, нэхэмжлэгч Ж.М******* нь 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сургалтын төрийн сан, захиалагч болон суралцагчийн хооронд байгуулсан гэрээний 1.3-т зааснаар Бүгд Найрамдах Солонгос Улсын их сургуульд санхүүгийн мэргэжлээр суралцан төгсөх үүрэг хүлээсэн боловч уг сургуулийг төгсөөгүй. Харин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын их сургуулийг төгсөж ирсэн нь гэрээний заалтад нийцээгүй байна. Түүнчлэн гэрээнд зааснаар төгсөж ирсний дараа гэрээнд заасан байгууллагад ажиллаж буй талаарх мэдээллээ жил бүрийн 12 дугаар сард Сургалтын төрийн санд албан бичгээр ирүүлэх үүрэгтэй байсан боловч уг мэдээллийг огт ирүүлээгүй. Иймд гэрээний дээрх заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа тул гэрээ зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлд дурдсан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж дүгнэж байна.... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг судлаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.13 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгчийн Боловсролын зээлийн санд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгчээс Боловсрол, шинжлэх ухааны яам (одоогийн Боловсролын яам)-нд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Зээл чөлөөлүүлэх тухай өргөдөл гаргасныг тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10/29 дүгээр албан бичгээр Боловсролын зээлийн санд шилжүүлсэн байна. Боловсролын зээлийн сан нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ...Ж.М*******т 99 тоот утсаар хариу мэдэгдсэн гэсэн тэмдэглэл үйлдэж хаагаад албан ёсны хариу өгөөгүй болох нь суралцагчийн хувийн хэрэгт авагдсан баримтаар нотлогдов.

1.2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. гэж заасны дагуу Боловсролын зээлийн сан нь иргэн Ж.М*******аас гаргасан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариу өгөх үүргээ биелүүлээгүй байна.

1.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан тул хариуцагчийн дээрх хуулийн хугацаанд иргэний гаргасан өргөдлийг шийдвэрлэж, хариу өгөх үүргээ биелүүлээгүй нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй болно.

1.4. Гэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага...гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамнаас иргэн Ж.М*******ын өргөдлийг шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг шийдвэрлээгүй Боловсролын зээлийн сангийн эс үйлдэхүйтэй маргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

1.5. Мөн нэхэмжлэгч нь Боловсролын зээлийн санд 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн огноотой Зээл чөлөөлүүлэх, тайлбар, нотлох баримт хүргүүлэх тухай өргөдлийг гаргасан байх ба хариуцагч тус өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан нь Монгол шуудан ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18/528 дугаар албан бичгээр нотлогдож байна.

1.6. Хариуцагч нь тус өргөдөл болон Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Өргөдөл шилжүүлэх тухай 1/2438 дугаар албан бичгийн дагуу өргөдөл гаргагч Ж.М*******тай 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тухайн үеийн ажил хариуцсан Сургалтын зээл, бүртгэлийн хэлтсийн дарга албан тушаалд ажиллаж байсан н.Г (ажлаасаа чөлөөлөгдсөн)-ийг уулзаж, амаар хариуг хүргүүлсэн гэж маргадаг. Хариуцагчийн энэхүү татгалзлын хүрээнд шүүхээс иргэн Б.Гийг тухайн ажлыг хариуцсан албан тушаалтны хувьд суралцагчтай уулзсан эсэх нөхцөл байдлыг тодруулахаар гэрчээр асуусан бөгөөд тус гэрч нь 2025 оны 12 дугаар сарын -ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ ...харилцагчид хуулийн зөвлөх үйлчилгээний баг томилогдож байгаа тул өргөдөл, гомдлыг шилжүүлэн шийдвэрлүүлнэ гэсэн агуулгатай хариуг өгч байсан. Тухайн үед манай байгууллага бие даан эцэслэн шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдалтай байсан... гэж тайлбарласан.

 

1.7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж, мөн хуулийн 37.2.Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. гэж тус тус заасан.

Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана. гэж, 15.2-т Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина. гэж, мөн зүйлийн 15.4-т Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ. гэж тус тус заасны дагуу гэрчийн мэдүүлэг болон тухайн сангийн Зээлийн эргэн төлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн У.Ц*******ийн төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн цахим систем (https://www.able.mn/)-д 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөдлийг хааж, тэмдэглэсэн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэхээс амаар татгалзсан байна.

Үүнээс нэхэмжлэгчийн гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг дээрх байдлаар амаар өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй биш гэж шүүх дүгнэлээ.

 

1.8. Иймд иргэн Ж.М*******ын гаргасан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан өргөдлийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар түр хугацаанд шийдвэрлэх боломжгүй талаар амаар хариу өгсөн буюу хариуцагч эс үйлдэхүй гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн Боловсролын зээлийн санд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хоёр. Нэхэмжлэгчийн ...гэрээг дүгнэж дуусгавар болгох, зээлээс чөлөөлөх албан ёсны шийдвэр бичгээр гаргахыг Боловсролын зээлийн санд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

2.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн өргөдлийг хуулийн зөвлөх үйлчилгээний баг томилогдож байгаа тул өргөдөл, гомдлыг шилжүүлэн дүгнүүлсний дараа шийдвэрлүүлнэ. гэсэн хариу өгч татгалзсан байдаг боловч шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус сангаас авсан нэхэмжлэгчийн сургалтын зээлийг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр чөлөөлөх боломжгүй гэж маргасан.

2.2. Тиймээс шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг зээлээс чөлөөлөх боломжгүй гэж маргаж байгаа буюу хариуцагчийн татгалзал тодорхой байх тул ...гэрээг дүгнэж дуусгавар болгох, зээлээс чөлөөлөх албан ёсны шийдвэр бичгээр гаргахыг Боловсролын зээлийн санд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэхүү маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, хэдийгээр хариуцагчийн хуулийн зөвлөх үйлчилгээний багын дүгнэлт гартал нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн татгалзал нь түүнийг зээлээс чөлөөлөхөөс шууд татгалзаагүй, мөн үйл ажиллагаандаа мэргэжлийн туслалцаа авах, дүгнэлт гаргуулах нь захиргааны байгууллагын бүрэн эрх боловч тус дүгнэлтээс үл шалтгаалан шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сан зээлдэгчийн гэрээг дүгнээд үзэхэд зээлээс чөлөөлөх боломжгүй гэж илэрхийлсэн байр суурь (тайлбар, мэдүүлэг)-иас нэхэмжлэгчийн сургалтын зээлийн төлбөрийг чөлөөлөх боломжгүй, мөн чөлөөлөхөөс татгалзаж байгаа үндэслэл, шалтгаан нь тодорхой байна.

2.3. Хариуцагч нь иргэн Ж******* М*******, Сургалтын төрийн сан болон Батлан хамгаалах яамны хооронд 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ-ний 1.3-т Энэхүү гэрээг нэг талаас Сургалтын төрийн сангийн нэрийн өмнөөс захирал албан тушаалын ажилтай П овогтой Л, нөгөө талаас захиалагчийн нэрийн өмнөөс ТЗУГ-ын дарга Г овогтой С, иргэн Ж овогтой М******* нар Бүгд Найрамдах Солонгос улсын () сургуульд Санхүү мэргэжлээр 2 жил суралцан, төгсөж ирээд Батлах хамгаалах яаманд 5-аас доошгүй жил ажиллах нөхцөлийг тохирч энэхүү гэрээг байгуулав. гэж, 2.2-т гэрээний сунгалтыг жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор хийнэ гэж, 3.4-т Суралцагч нь төгсөж ирээд гэрээнд заасан газар ажиллаж байгаа эсэх талаар мэдээллийг Сургалтын төрийн санд жил бүрийн 12 сард албан тоотоор ирүүлж байна гэж, 4.1-т Миний бие 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн захиалагчтай тохиролцсоны дагуу Бүгд Найрамдах Солонгос Улсын сургуульд санхүү мэргэжлээр амжилттай суралцаж төгсөөд таваас доошгүй жил гэрээнд заасан газар ажиллана гэж, 4.2-т Өөрийн талаархи сургуулийн албан ёсны тодорхойлолтыг гэрээ сунгуулахын өмнө Захиалагчид ирүүлж байна гэж, 4.6-д Суралцагч нь энэхүү гэрээний 4.1 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд суралцах хугацаандаа сургалтын төлбөр, тэтгэлгийн болон замын зардалд авсан зээлийг гэрээний заалтыг зөрчсөн болохыг Сургалтын төрийн сан, захиалагч байгууллагаас тогтоосон өдрөөс хойш 3 жилийн дотор дор дурдсан хувиараар төлж барагдуулна гэснийг тус тус зөрчсөн гэж үзээд нэхэмжлэгчийг зээлээс чөлөөлөхөөс татгалзсан тайлбарыг шүүхэд гаргасан.

Иймд хариуцагчийн татгалзал шүүхэд нэгэнт тодорхой (талуудын хооронд дахин маргаан үүсэх) байгааг харгалзан тус татгалзлыг үндэслэлтэй эсэхийг нэхэмжлэгчийн гаргасан даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. буюу иргэнд нэг асуудлаар удаа дараа хууль, шүүхийн байгууллагад хандаж хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх, цаг хугацаа хэмнэх, хэрэв иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй бол яаралтай сэргээн эдлүүлэх нь тус шүүхийн зорилго, зорилттой бүрэн нийцнэ гэж шүүх үзлээ.

2.4. Нэхэмжлэгч нь сургалтын гэрээнд заасан сургуульд сураагүй болон гэрээний хугацааг зөрчсөн гэх маргааны талаар:

2.4.1. Нэхэмжлэгч нь гэрээний 1.3, 4.1-т заасны дагуу Бүгд Найрамдах Солонгос улсын ы их сургуульд суралцах байсан боловч Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Л их сургуульд Бизнес ба удирдлага-ийн чиглэлээр, мөн гэрээнд 2008 оны 03 дугаар сарын 03-аас эхлэн 2 жилийн хугацаанд суралцахаар тусгасан бол 3 жилийн хугацаанд тус тус суралцаж төгссөн нь талуудын тайлбар, нэхэмжлэгчийн магистрын диплом, хувийн хэрэг болон Боловсролын ерөнхий газрын 2025 оны 1/1863 дугаар албан бичгээр тус тус тогтоогддог.

2.4.2. Боловсролын зээлийн санд хадгалагдаж буй суралцагчийн хувийн хэрэгт нэхэмжлэгчийг гэрээнд заасан Бүгд Найрамдах Солонгос Улсын ы их сургуулийг сольж, Их Британи улсын Л их сургуульд суралцаж байгааг нотолсон дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

  • хамгаалах яамны 2009 оны 11 дүгээр сарын -ний Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны мэргэжлийн боловсролын газрын дарга М.Бт хандсан суралцагч Ж.М*******ыг Их Британи улсын Л их сургуульд шилжин суралцахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг;
  • Британи улсын Л их сургуульд 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр суралцаж төгссөн магистрын диплом;
  • хүчний яамны 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн в/318 дугаар албан бичиг;
  • сангийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 355 дугаар албан бичиг г.м.

Эдгээр үйл баримтаас үзэхэд хариуцагч буюу Боловсролын зээлийн сан нь суралцагчийг гэрээнд заасан сургуульд суралцаагүй буюу сольсон талаар 2009 онд (цаад талдаа 2011 онд) мэдсэн болох нь суралцагчийн хувийн хэрэгт авагдсан баримтуудаар баталгаажиж байна.

2.4.3. Цаашлаад, Боловсролын зээлийн сангийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 355 дугаар албан бичгээр Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр Английн Ливерпүүлийн их сургуульд суралцан шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан... гэх тодорхойлолт болон нэхэмжлэгчийн Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандсан 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгийг шийдвэрлэсэн гэх бүртгэлийн картын тэмдэглэлд Чөлөөлөх төгсөгчдийн мэдээллийн санд (бүртгэлд)-д шинэчлэлт хийв.Барьцаа хөрөнгийг гэрээний үүрэг дуусгавар болох сайдын тушаалд оруулах гэж бичилт хийсэн зэргээс дүгнэхэд хэдийгээр Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ-нд өөрчлөлт оруулаагүй боловч Боловсролын зээлийн сан нь талуудын хооронд байгуулагдсан энэхүү гэрээний Бүгд Найрамдах Солонгос Улсын сургууль-д сурах гэсэн нөхцөлийг Их Британи улсын Л болж өөрчлөгдсөн болохыг бодитоор хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

2.4.4. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ. гэснийг баримтлан Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. гэж, 42.9-т Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. гэж, 43 дугаар зүйлийн 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ. гэж тус тус заасан Иргэний хууль суурь хэм хэмжээг хэрэглэж, хариуцагчийн 2009 оноос хойш бодит байдлаар гэрээнд тусгагдсан сургуулийн болон хугацааны өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн байгаа нь талуудын хооронд гэрээний зохих өөрчлөлтийн талаар хэлцэл хийгдсэн гэж дүгнээд, нэхэмжлэгчийг гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

2.4.5. Нөгөө талаараа, нэхэмжлэгч талаас Иргэний хуульд заасны дагуу гурван жилийн хугацаа буюу гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж, харин хариуцагчийн зүгээс гэрээний 4.6-д Суралцагч нь энэхүү гэрээний 4.1 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд суралцах хугацаандаа сургалтын төлбөр, тэтгэлгийн болон замын зардалд авсан зээлийг гэрээний заалтыг зөрчсөн болохыг Сургалтын төрийн сан, захиалагч байгууллагаас тогтоосон өдрөөс хойш 3 жилийн дотор дор дурдсан хувиараар төлж барагдуулна гэснийг үндэслэн захиалагч байгууллагаас гэрээний үүргийг тогтоосон өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцох бөгөөд 2020 онд дээд шатны байгууллагад мэдээлэл хүргүүлэхээр материалын бүрдүүлбэр шалгах явцдаа гэрээний зөрчлийг тогтоосон тул 2021 оноос тооцно гэж тус тус маргадаг.

2.4.6. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. гэж, 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно., 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж зааснаар гэрээний үүргийн зөрчлийг илэрсэн буюу мэдсэн цагаас эхлэн шаардах эрх үүсэх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзсэн бол анх 2009 онд тус өөрчлөлтийг мэдсэн байх боломжтой тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй болно.

2.5. Нэхэмжлэгч нь сургалтын гэрээнд заасан байгууллага (Батлан хамгаалах яам)-д ажиллагаагүй гэх маргааны талаар:

2.5.1. Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ-нд 3.1, 4.1-т Бүгд Найрамдах Солонгос Улсын () сургуульд Санхүү мэргэжлээр 2 жил суралцан, төгсөж ирээд Батлах хамгаалах яаманд 5-аас доошгүй жил ажиллах-аар тохиролцсон ба хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний энэхүү үүрэг буюу Батлан хамгаалахын яаманд 5 жил ажиллах байсан үүргээ зөрчсөн гэж маргасан.

2.5.2. Нэхэмжлэгчийг Их Британи улсын Л их сургуульд 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төгсөж ирсний дараа тус оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 216 дугаар тушаалаар яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст улсын төсвийн хөрөнгө оруулалт, Зэвсэгт хүчний сан хариуцсан мэргэжилт-ээр 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон байдаг. Ингэхдээ тус тушаалын 2 дахь хэсэгт Ж.М*******ыг түр цалинжуулахыг яамны харьяа Монгол ТӨҮГ-аас гаргуулах-аар шийдвэрлэсэн байна.

2.5.3. Ингээд мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 12 дугаар сарын -ний өдрийн Б/270 дугаар Чөлөөлөх, шилжүүлэх, ээлжийн амралт эдлүүлэх, нэмэгдэл олгох тухай гэсэн тушаалаар Яамны санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн улсын төсвийн хөрөнгө оруулалт, зэвсэгт хүчний хөгжлийн сан хариуцсан мэргэжилтэн Ж******* М*******ыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй гэсэн байдаг ба эдгээрээс нэхэмжлэгч нь Батлан хамгаалах яаманд нийт 1 жил 2 сар 16 хоног ажилласан гэж хэрэгт авагдсан холбогдох тушаалууд болон Батлан хамгаалахын төв архивын лавлагаа зэрэг баримтуудаас харагдаж байна.

2.5.4. Үргэлжлүүлэн нэхэмжлэгч нь Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газарт 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/94 дүгээр тушаалаар томилогдож, 2016 оны 10 дугаар сарыг хүртэл ажилласан болох нь Эрчим хүчний яамны 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3/1422 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, лавлагаар нотлогддог.

2.5.5. Нэхэмжлэгчийн зүгээс Батлан хамгаалах яам болон Эрчим хүчний яаманд ажилласан дээрх дурдсан нийт хугацааг оролцуулан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн буюу Батлан хамгаалах яам ажлын байраар хангаагүй учраас дараагийн яаманд шилжин ажилласан гэж тайлбаладаг.

Маргаан бүхий гэрээний 3.1-т зааснаар захиалагч буюу Батлан хамгаалах яам нь суралцагчийг төгсөж ирэхэд нь гэрээнд тохиролцсон ажлын байраар баталгаатай хангах үүрэгтэй бөгөөд дээр дурдсан тушаалуудаас 1 жил 2 сарын хугацаанд ажлын байраар хангасан харагдах боловч Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 2016 дугаар тушаалын 2 дахь хэсэг болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын лавлагаанаас түүний нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч буюу Батлан хамгаалах яам бус Монгол ТӨҮГ-аас төлж байсан, мөн Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны Б/270 дугаар тушаалын 1 дэх хэсэгт өөрийн хүсэлтээр гэх боловч тушаалыг Чөлөөлөх, шилжүүлэх гэж зөрүүтэй гаргасан зэргээс бодит нөхцөл байдалд захиалагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар илүү үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2.5.6. Тиймээс Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж, 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж тус тус заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ буюу 5 жилийн хугацаанд Батлан хамгаалахын яаманд ажлуулах буюу ажлын байраар хангах үүргээ захиалагч зөрчсөн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

2.5.7. Мөн нэхэмжлэгчийг гэрээнд заасан газар ажиллахгүй, харин Эрчим хүчний яаманд ажиллаж байгаа талаар Боловсролын зээлийн санд Эрчим хүчний яамнаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны в/318 дугаар албан бичгээр суралцагчийн 2013-2014 оны ажлын тайлан-г, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн в/3926 дугаар албан бичгээр суралцагчийн 2015 оны ажлын тайлан-г хүргүүлж, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3/1422 дугаар албан бичгээр тус яаманд 2012 оны 12 дугаар сарын 12-оос эхлэн ажиллаж байгаа тухай тодорхойлолтыг тус тус гаргаж өгсөн байдаг. Боловсролын зээлийн сангаас Боловсрол, шинжлэх ухааны яамны хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нд хандсан 2021 оны 12 дугаар сарын 22-ны албан бичгийн хавсралтаар боловсролын зээлээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан суралцагчдын мэдээллийг хүргүүлэхдээ тус хавсралтын 61-т суралцаг Ж.М*******ын ажил эрхлэлтийн байдлыг Монгол ТӨҮГ, Эрчим хүчний яам, Төрийн албаны зөвлөл тодорхойлж хүргүүлсэн зэргээс үзэхэд хариуцагч нь гэрээний үүргийн зөрчил үүссэн талаар 2015 онд мэдсэн байх тул хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

2.5.8. Иймд гэрээний 3.5-т Суралцагч гэрээнд заасан газар 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд түүний авсан сургалтын төлбөрийн болон тэтгэлгийн зээлийг чөлөөлөх талаар албан ёсоор тодорхойлолт гарган Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ., мөн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2025 оны 15 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам-ын 11 дүгээр зүйлийн 11.2.4, мөн зүйлийн 11.11.1-т зааснаар Боловсролын зээлийн сан шийдвэрлэх буюу сангийн ажлын албаны дарга гэрээг дуусгавар болгохоор заасныг тус тус үндэслэн иргэн Ж******* М*******, Сургалтын төрийн сан болон Батлан хамгаалах яамны хооронд 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээ-г гэрээг дуусгавар болгох, зээлээс чөлөөлөх албан ёсны шийдвэр бичгээр гаргахыг Боловсролын зээлийн санд даалгахаар шийдвэрлэв.

2.6. Хариуцагчаас гэрээний 2.2-т Гэрээний сунгалтыг жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор хийнэ. гэснийг нэхэмжлэгч зөрчсөн буюу зээлдэгчээс ирсэн хүсэлтийг үндэслэж сунгалт хийдэг ба сунгалтыг 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн байгаа нь зээлдэгч хугацаа хоцроож хүсэлт өгсөн-тэй холбоотой гэх боловч нэхэмжлэгчийг буруутай гэдгийг хариуцагч нотолдоггүй ба гэрээний 2 дугаар бүлэгт заасан сунгалт хийх нь сангийн хүлээх үүрэг байх тул нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэхгүй.

2.7. Талууд сургалтын төлбөр шилжүүлсэн эсэх талаар маргадаггүй, мөн хариуцагчийн тайлбарлаж буй нэхэмжлэгчийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн үндэслэл болон Авлигатай тэмцэх газрын 2023 оны 01/18099, 01/6702, 2024 оны 06/15575, 2025 оны 06/16942, 06/8617 дугаар албан бичиг, зөвлөмж болон Засгийн газар, Улсын Их хурлын байнгын хорооны шийдвэрүүдэд тусгагдсан асуудал зэрэг нь зээлийн сангийн үйл ажиллагаа болон зарим иргэдийн зээлийн чөлөөлөлттэй холбоотой буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүнд олгосон боловсролын зээлтэй шууд хамааралгүй байх тул шүүхээс дүгнэлт тухайлан өгөөгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтыг тус тус удирлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.9, 43 дугаар зүйлийн 43.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийг тус тус баримлан нэхэмжлэгчийн ...гэрээг дүгнэж дуусгавар болгох, зээлээс чөлөөлөх албан ёсны шийдвэр бичгээр гаргахыг Боловсролын зээлийн санд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.3 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дэх заалт, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн Боловсролын зээлийн санд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДОЛЖИНСҮРЭН