2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/00182

 

 

 

 

 

 

 

2025 01 15

191/ШШ2025/00182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай  тоот хаягт бүртгэлтэй одоогоор  тоот хаягт оршин суух, Б******* овогт Д******* Д******* хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Долголс*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Д.Долгорс******* миний бие 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Б******* сумын худалдааны бэлтгэлийн Дэлгэрэх хоршоонд нярваар ажиллаж байсан. Гэтэл тус ХБА, Дэлгэрэх хоршооны Архив шатаж ажиллаж байсан үеийн ажилд томилогдсон, халагдсан 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ажилд томилогдсог тушаал, 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдох боломжгүй болсон байгаа учир тухайн үед хамт ажиллаж байсан Ц.Ц*******, Н******* нараар хамт ажиллаж байсан тодорхойлолт болон хөдөлмөрийн дэвтэр зэргийг тодорхойлуулах, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааг шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Долгорс******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч Д.Долгорс******* нь 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Б******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтэн, нярваар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан Төв аймгийн Б******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1987 оны 8 дугаар сарын 01-ны өдөр олгосон 199461 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Д.Д******* иргэний улсын бүртгэлийн баримт, хүн амын тооллогын зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийг ажилд тоимлсон, чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иймд хүсэлтийг хангаж Д.Долгорс*******г 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Б******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтэн, нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай Б******* овогт Д******* Долгорс*******г 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Б******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтэн, нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ