Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ2025/01361

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ2025/01361

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 1-р хороо 12-р хороолол...тоотод байрлах ...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Жаргалант сум .өөрийн байранд бай..рлах . /РД:./-д хол..богдох

 

7,190,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 23-нд иргэний хэрэг үүсгэж тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

Хариуцагчийн төлөөлөгч *******т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ажнай ХХК-д холбогдуулан 7,190,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* ХХК нь *******-******* ХХК-тай нэг бүр нь 40,000 төгрөгийн үнэ бүхий, 5 литрийн савлагаатай, нийт 180 ширхэг, 7,200,000 төгрөгийн үнэ бүхий Имидаклоприд хэмээх ургамал хамгаалах бодис, нэг бүр нь 74,000 төгрөгийн үнэ бүхий, 5 литрийн савлагаатай, нийт 135 ширхэг 9,990,000 төгрөгийн үнэ бүхий Пропиконазол, Тебуконазол хэмээх ургамал хамгаалах бодисуудыг нийт 17,190,000 төгрөгийн үнээр нийлүүлэхээр харилцан тохиролцож 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/57 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, 0412 дугаар Барьцааны гэрээ"-г тус тус байгуулсан. Талуудын хооронд байгуулсан 2024/57 дугаар Худалдах, худалдан авах гэрээ 4.1-т худалдан авсан барааны төлбөр 17,190,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор шилжүүлэхээр заасан. Худалдагч талын зүгээс гэрээнд заасан хугацаанд барааг худалдан авагч талд бүрэн шилжүүлж хүлээлгэн өгсөн бөгөөд худалдан авагчийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлж 7,190,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд 7,190,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

3. Шүүхээс хариуцагчийн төлөөлөгч *******т нэхэмжлэлийн хувийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаж ирүүлэх гэж зааснаар шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар ******* ХХК нь *******-******* ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 2024/57 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 0412 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж нэг бүр нь 40,000 төгрөгийн үнэ бүхий, 5 литрийн савлагаатай, нийт 180 ширхэг, 7,200,000 төгрөгийн үнэ бүхий Имидаклоприд хэмээх ургамал хамгаалах бодис, нэг бүр нь 74,000 төгрөгийн үнэ бүхий, 5 литрийн савлагаатай, нийт 135 ширхэг 9,990,000 төгрөгийн үнэ бүхий Пропиконазол, Тебуконазол хэмээх ургамал хамгаалах бодисуудыг нийт 17,190,000 төгрөгийн үнээр нийлүүлэхээр харилцан тохиролцож, гэрээний зүйлийг худалдан авагч тал болох ******* ажнай ХХК-д шилжүүлсэн, хариуцагч тал гэрээний төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 7,190,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй.

 

6. Иймд хариуцагч ******* ажнай ХХК-аас 7,190,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,990 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ажнай ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 129,990 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ажнай ХХК-аас 7,190,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,990 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ажнай ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 129,990 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ