| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/05717/И |
| Дугаар | 191/ШШ2025/02789 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/02789
2025 04 03 191/ШШ2025/02789
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** оршин суух, Америкийн Нэгдсэн Улсын иргэн Ж******* ******* ******* /F-РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух, С.Мя******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Гэм хорын хохирол 11,547,737 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж******* ******* ******* нь Улаанбаатар дахь Олон улсын дунд сургуульд багшаар ажилладаг бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө 7 цагийн үед ажилдаа явахаар байнга үйлчлүүлдэг H******* *******-ийн ******* гэсэн дугаарт өмнөх өдөр дуудлага өгч такси дуудсан. Удалгүй Тоёота Хайландер маркийн улсын дугаартай автомашин ирсэн бөгөөд сургуульд хамт ажилладаг багш болох Ж******* Бушийн хамт таксины хойд талын суудалд хоёулаа суун хөдөлсөн. Тухайн үед таксины жолоочоор нь Хариуцагч С.Мя******* автомашиныг барьж байсан. Ийнхүү такси нь Р хотхоноос хөдлөөд Таун хорооллын уулзварт зүүн гар тийш эргэх үедээ хурдаа нэмж эсрэг урсгалаас ирж байсан автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Тухайн автомашины ослын улмаас Нэхэмжлэгчийн биед зүүн талын 4, 6, 7 баруун талын 8-р хавирга хугарсан бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн No6908 дугаар шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарсан болно.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолоор Хариуцагч С.Мя*******ийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд хуульд заасан эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Хариуцагч С.Мя******* нь Нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол буюу эмчилгээний зардалд дээрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолын дагуу нийт 5,109,140 төгрөгийг төлж барагдуулсан.
Ослын улмаас нэхэмжлэгчийн биед үүссэн Гэмтэл нь удаан хугацаагаар хөдөлмөрийн чадваргүй болгосон. Авсан гэмтэл, хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулж 42 хоног гэмтлээ эмчлүүлэх, сэргээн засах эмчилгээ хийлгэх эмчийн заалттай байсан ч Улаанбаатар дахь Олон улсын дунд сургууль нь Монгол Улс, АНУ хоорондын Засгийн газар хоорондын гэрээтэй бөгөөд ******* Нийгмийн даатгалд хамрагддаггүй цалинтай чөлөө авах боломжгүй. Ингээд тэрээр хугархай хавиргатай амьсгалахад хүндрэлтэй, чанга ярих, сууж алах зэрэг энгийн үйлдэл хийхэд хүндрэлтэй байсан ч ажлын 10 (хуанлийн 14) хоногийн дараа ажилдаа арга буюу эргэн орж ажилласан.
Улмаар 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл ажлын 10 хоногийн хугацаанд цалингүй чөлөөтэй байсан бөгөөд энэ хугацааны цалин нийт 11,547,737 төгрөг алдсан. Үүнд: Нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин 332.76 ам.доллар х 10 хоног= 3,327.6 ам.доллар байна. 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам.долларын ханш 3,470.29 төгрөг х 3,327.6= 11,547,737 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорд 11,547,737.004 төгрөгийг Хариуцагчаас гаргуулж Ж******* ******* *******ад гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч С.Мягмарсүрэн нь нэхэмжлэгч Ж******* ******* *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн зам тээврийн ослын улмаас эрүүл мэндээр хохирч цалингүй байсан хугацааны 10 хоногийн цалин 11,547,737 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нийт төлбөрийн 25 хувь болох 3,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нийт төлбөрийн 37 хувь болох 4,272,662 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 38 хувь болох 4,275,075 төгрөгөөр нэхэмжлэгчид төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч С.Мя*******ид холбогдуулан гэм хорын хохирол 11,547,737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 30-ны өдөр 4,272,662 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 4,275,074 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Мя*******ид холбогдох, зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 11,547,737 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 30-ны өдөр 4,272,662 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 4,275,074 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасныг баримтлан, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,714 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчийн эвлэрсэн мөнгөн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 99,857 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч С.Мя*******оос 99,857 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Мя******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА