2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/00038

 

 

 

 

 

 

 

2025 01 10

191/ШШ2025/00038

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, , Хас банкны төв албаны байранд байрлах Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,тоот хаягт оршин суух О******* А******* холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 22,966,127.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.А******* нь ХасБанктай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1880083285 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 7,000,000.00 /долоон сая/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Нэмэлтээр 2023 оны 5-р сарын 4-ний өдөр 1880084811 дугаартай 11,700,000.00 төгрөгийн зээлийн гэрээ, 2024 оны 1-р сарын 24-ний өдөр 1880087923 дугаартай 28,207,971.20 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Тодруулбал, ХасБанк нь зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, түүнийг зээлдэгч зөвшөөрсний үндсэн дээр Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон. Банк нь 2022 оны 10 сарын 18-ны өдөр зээлдэгч О.А*******-ын ХасБанк дахь ******* тоот дансанд 7,000,000 төгрөг, 2023 оны 05-р сарын 04-ний өдөр, 2024 оны 01-р сарын 24-ний өдөр тус тус шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь 1880083285, 1880084811, 1880087923 тоот зээлийн гэрээнүүдийн үндсэн зээлд 11,491,859.88 төгрөг, зээлийн хүүд 4,932,076.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 111.85 төгрөг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1880083285, 1880084811, 1880087923 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 86 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага: 1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1880083285, 1880084811, 1880087923 дугаартай зээлийн гэрээ холбогдох заалтын дагуу цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 21,626,111.30 төгрөг, 2024 оны 11-р сарын 14-ний өдрийн байдлаарх хүү 1,319,948.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,067.46 төгрөг нийт 22,966,127.60 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч О.А******* холбогдуулан 22,966,127.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 22,966,127.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2,383.985 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 5 сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 6 сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 7 сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 8 сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,714,943 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 22,966,127,60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч О.Амарбаяр нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2,383.985 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 5 сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 6 сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 7 сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 8 сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,715,200 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,714,943 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч О.Амарбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,780.60 төгрөгийн 136,390.3 төгрөгийг улсын орлогоос, 136,390.3 төгрөгийг хариуцагч О.Амарбаяраас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Амарбаяр нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ