2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/00036

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 10

191/ШШ2025/00036

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай  банк хаягт оршин байрлах, ХААН банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоот хаягт оршин суух, Х******* ургийн овогт Г******* Г******* холбогдох,

25,893,435.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Г******* нь Хаан банкны БЗ тооцооны төвтэй 2017-12-12-ны өдөр №ЗГ/201743326465 тоот Зээлийн гэрээ болон №БЗГ/201743326465 тоот Барьцааны гэрээ Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулан 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 3,293,422 төгрөг, зээлийн хүүд 2,789,326 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 806 төгрөг, нийт 6,083,554 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн 1/ Хариуцагчид холбогдуулан №31/201743326465 тоот тээлийн гэрээний үүрэгт 2024-09-13-ны өдрийн байдлаар А/ Үндсэн зээлийн үлдэгдэл Б/ Зээлийн хүүгийн төлбөрт В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,546,578.11 тогрог, 13,900,355.01 төгрөг, 1,429,502.55 төгрөг, Нийт 25,876,435.67 төгрөгийг гаргуулах, 2/ Хариуцагч нараас шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 17,000 төгрөг, БҮГД 25,893,435.67 төгрөгийг гаргуулана гэжээ.

 

Зохигчид 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ: 2024 оны 12 дугаар сарын 25ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,393,435 төгрөгийг тус тус төлөхөөр зээлийн төлбөр төлөх хуваарь гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ХААН банк ХК нь хариуцагч Г.Г******* холбогдуулан 25,893,435.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,893,435.67 төгрөгийг хариуцагч Г.Г******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,393,435 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,893,435.67 төгрөгийг хариуцагч Г.Г******* нь уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,393,435 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Г.Г******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,417.17 төгрөгийн 143,708.585 төгрөгийг улсын орлогоос, 143,708.585 төгрөгийг хариуцагч Г.Г*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Г******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ