| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01109/И |
| Дугаар | 138/ШШ2024/00985 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2024/00985
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, “******* *******” *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 2,91,808 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь Дорнод салбарын Хэрлэн тооцооны төвөөс 2023 оны 03 дугаар сарын 06-ны ЗГ/0612700 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрсэн тул *******наас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 6.1.1, 6.1.3-т заасан үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй 400 хоног хугацаа хэтрээд байна. Иймд үндсэн зээл 2,348,09т өгрөг, зээлийн хүү 17,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,043 төгрөг, нотариатын үнэ 7,000 төгрөг, нийт 2,91,808 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* /утас / нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч ******* миний бие ******* *******наас 2023 оны 03 сард 3,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед би Хэрлэн сумын дугаар сургуульд туслах тогоочоор ажиллаж байсан. Ажлаасаа гараад зээлээ төлж чадахгүй болсон. Одоо би Улаанбаатар хотод ажилд орох гэж байгаа тул зээлээ төлөх боломжтой болсон. ******* *******ны нэхэмжилж байгаа 2,91,808 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 3 сарын хугацаанд төлөх саналтай байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч *******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2,91,808 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,603 төгрөгийн 0 хувь болох 30,801. төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 30,801. төгрөгийг төсвийн орлогоос, 30,801, төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” *******-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 78.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” *******-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 2,91,808 /хоёр сая есөн зуун арван таван мянга найман зуун найм/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,603 төгрөгөөс 30,801. төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 30,801. /гучин мянга найман зуун нэг төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогоос, 30,801. /гучин мянга найман зуун нэг төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА