| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00810/И |
| Дугаар | 312/ШШ2025/00801 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 312/ШШ2025/00801
| 2025 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 312/ШШ2025/00801 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороон, олимпийн Нью-Хоризонс тауэр .....-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 19-р баг, Их залуу, шанд ...тоотод оршин суух .....-т холбогдох,
1,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* пэй ББСБ ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* пэй ББСБ ГХОХХК нь хэрэглэгчид худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг ******* пэй" аппликейшнээр дамжуулан үйлчилгээний нөхцөлд заасан хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг санал болгодог. Хэрэглэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* ******* аппликейшнээр дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоор үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлж 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,440,000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Иймд худалдан авалтын 1,080,000 төгрөг, торгууль 30,000 төгрөг, алданги 510,000 төгрөг, нийт 1,620,000 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь *******пэй ХХК-иас нэхэмжилсэн 1,620,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* пэй ББСБ ГХОХХК нь хариуцагч *******ээс 1,620,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* пэй ББСБ ГХОХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,870 төгрөгийн 20,435 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 20,435 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* пэй ББСБ ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,620,000 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* пэй ГХОХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,870 төгрөгийн 20,435 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 20,435 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* пэй ББСБ ГХОХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ