| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2025/0909/З |
| Дугаар | 128/ШШ2026/0062 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2026/0062
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Э /РД:/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Г //,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.А /ӨҮД:/,
Хариуцагч: Эрүүл мэндийн сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б нарын хооронд үүссэн Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Б/7 дугаар тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон, тушаалыг хүчингүй болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, өмгөөлөгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Б/7 дугаар тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон, тушаалыг хүчингүй болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. С.Э нь Эрүүл мэндийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэл тус газрын даргаар түр томилогдсон байна.
2.2. Эрүүл мэндийн сайд Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Б/7 дугаартай Түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгох тухай тушаалыг гаргасан. Тус тушаалаар С Э******* Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрөөр дуусгавар болгожээ.
2.3. Дээрх тушаалыг С.Э эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад тус зөвлөлөөс 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Гомдлын хариу хүргүүлэх тухай дугаар бичгээр ...Эрүүл мэндийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /тусгай шалгалт зохион байгуулагдах хүртэл/-ээр томилсон нь Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй таныг тус хуулийн 27 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалт явуулах, 33 дугаар зүйлд заасан тусгай шалгалт өгөх зохицуулалтыг зөрчиж, дээрх албан тушаалд хууль бусаар томилжээ. Иймд таны гомдолд дурдсан асуудлаар ... хянан шийдвэрлэх хууль үйн үндэслэлгүй гэх хариуг өгсөн байна.
2.4. Улмаар С.Э******* зүгээс ...Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Б/7 дугаар тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон, тушаалыг хүчингүй болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 10 дугаар сарын -ны өдөр гаргасан байх бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ... миний бие төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд 2004-2019 онд Улсын төв эмнэлэгт эмч, төвийн даргаар, 2019-2021 онд Улсын төв эмнэлгийн захирал, онд Эрүүл мэндийн сайд, 2023 оны 01 сараас 2024 оны 07 сар хүртэл Эрүүл мэндийн , 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 09 сарын -ны өдөр хүртэл Эрүүл мэндийн даатгалын тус тус ажилласан.
3.2. Миний бие Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын албан тушаалд томилогдсон. Эрүүл мэндийн даатгалын албан тушаал нь төрийн жинхэнэ алба бөгөөд албан тушаалын ангилал, зэрэглэлийн хувьд ТЗ-1 хамрагддаг.
3.3. Гэтэл Эрүүл мэндийн сайд Ж.Ч*******гийн 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Б/7 дугаартай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэж буй байдлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэх хугацааг 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрөөр дуусгавар болгосугай хэмээн С.Э намайг ажил албан тушаалаас чөлөөлсөн.
3.4. Миний бие нь дээрх Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Б/7 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийг огт үндэслээгүй. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг ажил албан үүргээс чөлөөлөх, дуусгавар болгох, ажлаас халах эрх хууль тогтоомжоор олгогдоогүй атал Эрүүл мэндийн сайд Ж.Ч******* нь намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус хэмээн үзэж гомдолтой байна.
3.5. Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн дугаар хуралдааны тэмдэглэлд Эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Ч*******д үүрэг болгов гэснээс бус Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын даргыг чөлөөлөх, ажлаас халах эрхийг Эрүүл мэндийн сайд Ж.Ч*******д олгоогүй, байхад намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.
3.. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2024 оны 12 сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэл С.Эыг тус газрын даргаар томилсон бөгөөд тус Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга сонгон шалгаруулалтаар томилогдоогүй байхад Эрүүл мэндийн сайд Ж.Ч******* нь намайг ажлаас чөлөөлж буй нь үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулиар төрийн алба ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг төрийн албаны зарчим алдагдсан.
3.7. С.Э миний бие Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Б/7 дугаар тушаалтай холбогду Төрийн албаны зөвлөлд 2025 оны 09 дүгээр сарын 29-нд гомдол гаргаж хандсан боловч, тус зөвлөлөөс 2025 оны 10 сарын 02-ны өдрийн тоот албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй талаар хариу өгсөн тул өөрийн эрхээ шүүхээр хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
3.8. Иймд нэхэмжлэлийг хянан үзэж Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Б/7 дугаартай тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, тушаалыг хүчингүй болгон, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ажилд С Э намайг эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Төрийн албанд хөдөлмөрлөх эрхийг төрийн албанаас халах, төрийн алба албанд орох эрхгүйгээр халах, чөлөөлөх гэсэн үндэслэлүүдээр хөдөлмөрийн харилцааг зогсоодог. Хувийн хэвшил, төрийн үйлчилгээний албанд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж хөдөлмөрийн гэрээтэй ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгож, эсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар дуусгавар болгож байгаа юм шиг агуулга бүхий тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Б/7 дугаар тушаалд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн талаар дурдаагүй. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйл гэсэн хоёр заалтыг үндэслэсэн байна. Төрийн албаны тухай хууль болон эрх олгогдсон гэх Засгийн газрын тушаал шийдвэрийг огт үндэслээгүй. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлээд явж байхад эрх олгогдоогүй буюу Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184
дугаар зүйлд зааснаар Засгийн газар өөрөө агентлагийн даргыг томилж чөлөөлөх эрхтэй байдаг. Хэрвээ өөрөө томилж чөлөөлөөгүй тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар эрх олгож, чөлөөлөх эрхийг эрх бүхий албан тушаалтанд өгөх ёстой. 20 оны 09 дүгээр сарын -ны өдрийн дугаартай хуралдааны тэмдэглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг үүрэг болгосон байхад үүнийг эрх олгогдсон юм шиг тайлбарлаж байна. 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Б/7 дугаартай үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон гэсэн тушаал гаргасан байна. Ажлаас хууль бусаар чөлөөлсөн тул үндэслэлгүй тушаал буюу хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т заасан хэсгийг барьж гаргах эрх байхгүй бөгөөд Агентлагийн даргыг чөлөөлөх эрх Эрүүл мэндийн сайдад байхгүй. Иймд Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Б/7 дугаартай Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, тушаалыг хүчингүй болгож Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын ажилд С Эыг эргүүлэн томилж, ажилгүй байсан 78 хоногийн цалин хөлсний дунджийг бодох журмын дагуу тооцож олгоно уу. Журмын дагуу сүүлийн 3 сарын цалин хөлсийг дунджийг тооцон бодоход 1 өдрийн цалин хөлсний дундаж нь ,03 төгрөг болж байгаа. Нэг сарын дундаж цалин нь ,3,38 төгрөг болж байгаа. Ажилгүй байсан 78 хоногийн цалинг ,, төгрөг гэж тооцсон. Энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шийтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгэхийг даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
3.10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлээгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Нотлох баримтыг шинжлэн судалж байх явцад олон нийтэд хийсэн мэдээллийн баримтыг шинжлэн судалсан. 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн тушаал дээр С.Э******* түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосугай гэж заасан байдаг. Өөр үндэслэл заагаагүй ... Сонсох ажиллагааны тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан. Захиргааны акт гаргахаас өмнө хэрэгжүүлбэл зохих журам байдаг. 2025 оны 09 дүгээр сарын -ны өдөр Эрүүл мэндийн сайдын Б/7 дугаар тушаал гарсан байхад сонсох ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирсэн баримтууд авагдсан. Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Төрийн албаны зөвлөлд хандсан баримтыг гаргаж өгсөн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн баримтууд дээр 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр С.Эыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий даргын албан тушаалаас чөлөөлснөөс хойш сарын дараа н.Б******* гэх хүнийг албан тушаалд шилжүүлэн томилсон байсан. С.Эыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилох үндэслэл нь Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны ******* дугаар тэмдэглэлийг үндэслэл болгосон. Уг тэмдэглэлд тодорхой зааж өгсөн байдаг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг түр томилох арга хэмжээ авах эрхийг Т.М******* олгосон. С.Э Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдох болон түр орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болох хоёр шийдвэр харилцан уялдаатай байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ...Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай тэмдэглэлийн 40.4 дэх хэсгээр Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн Даатгалын Ерөнхий газрын даргыг шинээр томилох хүртэл хугацаанд түүний албан үүргийг хууль тогтоомжид заасны дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгасан. Энэ үүргийн дагуу Эрүүл мэндийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаартай тушаалаар Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн Даатгалын Ерөнхий газрын даргыг шинээр томилох хүртэл хугацаанд түүний албан үүргийг хууль тогтоомжид заасны дагуу түр орлон гүйцэтгүүлэхээр иргэн С.Эыг түр томилсон.
4.2. Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн дугаартай тэмдэглэлээр Эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлага, зохин байгуулалтыг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Ч*******д үүрэг болгосон. Энэ үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа нь бүрэн доголдсон Эрүүл мэндийн даатгалын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан иргэн С.Э******* түр орлон гүйцэтгэх хугацааг 2025 оны 9 дүгээр сарын -ны өдрийн ******* тоот тушаалаар дуусгавар болгосон. Тухайн түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосон тушаал нь хууль тогтоомжийн зөрчилгүй бөгөөд нэхэмжлэгч иргэний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй.
4.3. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дүгээр зүйлд заасны дагуу эрх зүйн харилцаа үүсээгүй тул иргэн С.Э******* Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С.Этой Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184
дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй. Иргэн С.Эыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаар тэмдэглэлийн дагуу Засгийн газраас эрх олгосны дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар төрийн албан хаагчийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулж байсан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын ажил, албан тушаалд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй. Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн дугаар тэмдэглэлээр Эрүүл мэндийн сайдад эрх олгосны дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Ч******* 2025 оны 09 дүгээр сарын -ны өдөр Б/7 дугаартай тушаал гаргасан. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгох тухай тушаалд зөрчил байхгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй. Нэхэмжлэгч нь Төрийн захиргааны албан тушаалд 1 дүгээр зэрэглэлийн ангилалд сонгон шалгаруулалтаар томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч биш. Түр орлон гүйцэтгэгчээр эрх зүйн харилцаа үүссэн. Агентлагийн газрын даргаар томилуулах гэх шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй ... сонсох ажиллагаа хийсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-т нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дурдсан байдаг. Тэгэхлээр С.Э гэдэг иргэнийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184
дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 25, 2, 27 дугаар зүйлд зааснаар сонгон шалгаруулалт явуулж төрийн жинхэнэ албанд аваагүй, төрийн жинхэнэ албан хаагч болон агентлагийн даргаар томилоогүй ... Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаар тэмдэглэлээр үүрэг гүйцэтгэгчийг түр томилох арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайдад эрх олгосон байсан. 2025 оны 09 дүгээр сарын -ны өдөр дугаар тэмдэглэлийн 1 дүгээр заалтаар Эрүүл мэндийн даатгалын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосугай гэсэн байна. Ингээд Засгийн газрын хуралдааны чиглэлийн дагуу 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Б/7 тоот түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгох тухай тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн албаны зөвлөлд иргэн С.Э гомдол гаргасан. Үүнийг Төрийн албаны зөвлөл ...Та сонгон шалгаруулалтад оролцож томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч биш. Төрийн албаны зөвлөлийн харьяалах маргаан биш. Таны маргааныг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Та төрийн жинхэнэ албан хаагч биш... гэсэн хариуг өгсөн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилуулахаар гаргаж байгаа нэхэмжлэл нь хууль бус байна гэдэг нь харагдаж байна. Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүн нь өөрөө шүүхийн журмаар шууд томилуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д заасан нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол буюу сэргэх эрх байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.Э нь Эрүүл мэндийн сайдад холбогду Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн А/7 дугаар тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон, тушаалыг хүчингүй болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар тэмдэглэлд тусгагдсанаар ... Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг шинээр томилох хүртэл хугацаанд түүний албан үүргийг хууль тогтоомжид заасны дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Эрүүл мэндийн сайдад даалгаж шийдвэрлэсэн тул Эрүүл мэндийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Албан тушаалд түр томилох тухай ******* дугаар тушаалаар ... Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэл тус газрын даргаар С Эыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс түр томилсон байна.
2.2. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн дугаар тэмдэглэлд тусгагдсанаар ... Эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгож, Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судалж хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн шалгалтын дүнг Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн хэрэг эрхлэх газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байх тул Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгох тухай Б/7 дугаар тушаалаар ... С Э******* Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрөөр дуусгавар болгожээ.
2.3. Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Гомдлын хариу хүргүүлэх тухай дугаар албан бичгээр ... Эрүүл мэндийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй таныг тус хуулийн 27 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалт явуулах, 33 дугаар зүйлд заасан тусгай шалгалт өгөх зохицуулалтыг зөрчиж, дээрх албан тушаалд хууль бусаар томилжээ. Иймд таны гомдолд дурдсан асуудлаар Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл болон Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам-д заасны дагуу хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэх хариуг өгсөн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2.4. Түүнчлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын сул орон тоог нөхөх захиалга 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрөөс хойш Төрийн албаны зөвлөлд ирээгүй төдийгүй тухайн албан тушаалд Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шилжүүлэн ажиллуулах тухай 155 дугаар тогтоолын дагуу ... Албан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан өөртэй нь болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагатай тохиролцсоны дагуу Ц*******ын Б*******ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар шилжүүлэн томилсон үйл баримт тогтоогдсон.
2.5. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүй. Мөн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг ажил албан үүргээс чөлөөлөх, дуусгавар болгох, ажлаас халах эрх хууль тогтоомжоор олгогдоогүй атал Эрүүл мэндийн сайд намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус ... Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн дугаар тэмдэглэлээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг чөлөөлөх, ажлаас халах эрхийг олгоогүй ... Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга сонгон шалгаруулалтаар томилогдоогүй байхад ажлаас чөлөөлж буй нь үндэслэлгүй ... сонсох ажиллагааг тушаал батлан гарахын өмнө хэрэгжүүлэх ёстой гэтэл маргаан бүхий тушаалыг гарсны дараа явуулсан гэж,
хариуцагчаас ... Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн дугаар тэмдэглэлээр Эрүүл мэндийн даатгалын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зохион байгуулалтыг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох, хууль, журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон тул энэ үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа нь бүрэн доголдсон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан С.Э******* түр орлон гүйцэтгэх хугацааг 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн ******* дугаар тушаалаар дуусгавар болгосон. Тухайн тушаал нь хууль тогтоомжийн зөрчилгүй бөгөөд нэхэмжлэгч иргэний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй гэж тус тус тайлбарлан маргасан.
2.. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхолыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор, 52 дугаар зүйлийн 52.5.1-т захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, 10 дугаар зүйлийн 10.3.1-т захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж тус тус заасан.
2.7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.
2.8. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд Засгийн газрын гишүүний бүрэн эрх гээд 1 дэх хэсэгт ... Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор гэж, мөн хэсгийн 4 заалтад ... хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө гэж зааснаар Засгийн газрын гишүүн болох Эрүүл мэндийн сайд нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, түүний бүтэц, дүрмийг батлах, даргыг томилох эсхүл чөлөөлөх эрх хэмжээтэй байна.
2.9. Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн дугаар хуралдаанаар ... Эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгож шийдвэрлэсний дагуу өөрт олгогдсон хэмжээнийхээ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор нэхэмжлэгчийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
2.10. Түүнчлэн, нэхэмжлэгчийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд түр томилсон Эрүүл мэндийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Албан тушаалд түр томилох тухай ******* дугаар тушаал, ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгох тухай Б/7 дугаар тушаалд нэгэн адил Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг баримталсан төдийгүй Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу ажилласан байх тул нэхэмжлэгчийн ... Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүй. Мөн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг ажил албан үүргээс чөлөөлөх, дуусгавар болгох, ажлаас халах эрх хууль тогтоомжоор олгогдоогүй. Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн дугаар тэмдэглэлээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг чөлөөлөх, ажлаас халах эрхийг олгоогүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
2.11. Мөн нэхэмжлэлдээ ... Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга сонгон шалгаруулалтаар томилогдоогүй байхад ажлаас чөлөөлж буй нь үндэслэлгүй гэжээ.
2.12. Хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар тэмдэглэлд ... Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг шинээр томилох хүртэл хугацаанд түүний албан үүргийг хууль тогтоомжид заасны дагуу түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Эрүүл мэндийн сайдад даалгаж шийдвэрлэснээр Эрүүл мэндийн сайд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Албан тушаалд түр томилох тухай ******* дугаар тушаал гаргаж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэл тус газрын даргаар С Эыг томилсон байна.
2.13. Улмаар Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар ... Албан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан өөртэй нь болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагатай тохиролцсоны дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын ахлах зөвлөх Ц*******ын Б*******ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар шилжүүлэн ажилууллах тухай асуудлыг хэлэлцээд тогтоол гаргахаар тогтож, Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай 155 дугаар тогтоолоор ...Ц*******ын Б*******ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар шилжүүлэн ажиллуулж шийдвэрлэсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ...Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн А/7 дугаар тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон, тушаалыг хүчингүй болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байна.
2.14. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
2.15. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална, 7.1.7-т Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 23 дугаар зүйлийн 23.2.1-т тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд -аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд -аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх, 25 дугаар зүйлийн 25.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно, 27 дугаар зүйлийн 27.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө, 27.1.1-т төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 1.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс, 31 дүгээр зүйлийн 31.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно, 31.1.1-т энэ хуулийн , 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч С.Эыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.
2.1. Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ... маргаан бүхий тушаалд төрийн албаны тухай хуулийг үндэслээгүй. Ажлаас чөлөөлөх үндэслэл үүсээгүй бөгөөд маргаан бүхий тушаалд үндэслэл заагаагүй гэж тайлбарлан маргах боловч нэхэмжлэгч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалын болзол, шаардлага, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 23, 25, 27, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд маргаан бүхий Эрүүл мэндийн сайдын тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
2.. Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн албан тушаалд томилогдоогүй, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түр орлон гүйцэтгүүлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Эрүүл мэндийн сайдад даалгасан Засгийн газрын шийдвэрийн дагуу түр томилогдсон байх тул Төрийн албаны тухай хуульд заасан түүнийг ажлаас чөлөөлөх, халах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зэрэг төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэхээргүй байна.
2.18. Мөн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-т Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах гэж зааснаар иргэд хуульд заасан болзол, журмын дагуу Төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай бөгөөд нэхэмжлэгчийн тухайд хуулиар тусгайлан шаардсан нөхцөл, болзлыг хангаагүй, энэ талаар маргаагүй энэ тохиолдолд тус албан тушаалд томилогдох эрх хязгаарлагдах бөгөөд уг шаардлагыг хангасан тохиолдолд Төрийн албан тушаалд томилогдоход энэхүү шийдвэрээр хязгаарлах үндэслэл болохгүй.
2.19. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... сонсох ажиллагааг тушаал батлан гарахын өмнө хэрэгжүүлэх ёстой гэтэл маргаан бүхий тушаалыг гарсны дараа явуулсан гэх бөгөөд хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосон шийдвэрийг 2025 оны 09 дүгээр сарын -ны өдөр гаргасан байх төдийгүй мөн өдрийн 11 цаг 07 минутад сонсох ажиллагааны талаар мэдэгдэл өгч, ажил хүлээлцсэн байх тул тус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийн өөрийгөө илэрхийлэх боломж буюу шийдвэр гаргах ажиллагаанд оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломжийг олгосон гэж шүүх үзэхээргүй байх боловч зөвхөн сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.
2.20. Нэгэнт маргаанд хамаарах тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхий хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн сайдад холбогду гаргасан Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн А/7 дугаар тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон, тушаалыг хүчингүй болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, 10.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасныг тус тус баримтлан С.Э Эрүүл мэндийн сайдад холбогду гаргасан ... Эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрийн А/7 дугаар тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон, тушаалыг хүчингүй болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА