Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2024/00978

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч Х.Отгонжарал, Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатгы шүүхийн ерөнхий шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль экологид учруулсан гэм хорын хохиролд 47,608,155 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* нь хариуцагч *******т холбогдуулан байгаль экологид учруулсан гэм хорын хохиролд 47,608,155 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Мангиртын цагаан худгийн баруун урд талд цогтой үнс хийсэж хялбар шатах материалд, өвсөн дээр бууж хээрийн түймэр гарч, нийт 25,527 га талбай шатаж байгаль орчинд 47,608,155 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн ******* нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч , иргэний нэхэмжлэгч , гэрч , нарын мэдүүлэг, *******ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 046/01/07 дугаартай гал түймрийн улсын ахлах байцаагч, ахмад ын гаргасан шинжээчийн дүгнэлт, Байгаль орчны зөвлөх “” -ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №1/107 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Байгаль орчинд учирсан 47,608,155 төгрөгийн хохирол Байгаль орчин уур амьсгалын санд төлөгдөөгүй байна. ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 12 дугаар зүйлийн 12.1.2-т тус тус заасны дагуу прокурор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иргэн ******* нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж байгаль экологид 25,527 га талбай шатаж, байгаль орчинд 47,608,155 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн Ө.Батхуягаас байгаль экологид учруулсан хохирол 9,102,444 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Дорнод аймгийн ******* газраас ******* тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авах ажлын хүрээнд гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн эрх, ашиг сонирхолд хохирол учирсан байдлыг судалж, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан. Иргэн ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Мангиртын цагаан овоот” гэх *******т цогтой үнс хийж, хялбар шатах материал өвсөн дээр бууж, хээрийн түймэр гарсан. Тус түймрийн улмаас нийт 25,527 га тайлбай шатаж, байгаль орчинд 47,608,155 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн ******* үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч , гэрч нарын мэдүүлэг, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Уг хохирол нь Засгийн ******* тусгай сангийн тухай хуульд заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрөх ёстой боловч хариуцагч одоог хүртэл тус хохирлыг төлөөгүй байгаа. Иймд Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу гэм хор учруулсан этгээд болох *******аас 47,608,155 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төлүүлэх хүсэлтэй байна. Хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн 1 хувь болгон багасгах санал гаргасан. Хариуцагч нь малчин хүн учраас малын А дансаар түүний хөрөнгийн байдлыг тодорхойлсон байна. Гэвч хариуцагчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа хэрэгт авагдаагүй байна. Тиймээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж заасан бөгөөд хариуцагч талаас эд хөрөнгийн байдлаа хангалттай нотолж чадаагүй байна гэж үзэж байна. Шүүхийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр дээрх хохирол тогтоогдсон боловч уг дүгнэлтэд “түймэр гарсан нутаг нь хөрсний үржил шимээ алдаагүй учраас дараа жилийн хавар бэлчээрийн ургамал илүү сайн ургаж, байгаль өөрийгөө бүрэн сэргээдэг тул тухайн хохирлыг түр хугацааны хохирол гэж үзэж байна” гэж тусгасан байгаа юм. Тэгээд ч манай нутаглаж байгаа Баянтүмэн сумын Жаргалант 2 дугаар багийн нутаг Мангиртын цагаан худаг гэх ******* нь өвс нөгөө улам сайхан ургаж байгаль дэлхий өнгө зүсээ зассан жил болсон. Харамсалтай нь 2023 оны хавар, 2024 оны намар, өвөл зудын гамшгийн байдалтай болсныг бид бүхэн мэдэж байгаа. Мал хөрөнгө минь байгалийн зуданд үхэж үрэгдэж, малчны зээл төлөгдөх боломжгүй болж маш хэцүү байдалд орсон. Ах дүү хамаатан садангийн малыг өөрийн А дансандаа тоолуулж малчны зээл авсан ч одоо өртэй л хүн үлдлээ. Миний боломжгүй нөхцөл байдлыг минь харгалзан үзэж намайг энэ экологи эдийн засгийн үнэлгээний хохилоос чөлөөлж өгнө үү. Миний хувьд санаатай зориудаар түймэр тавьж өвс ургамал шатаасан зүйл байхгүйг минь бодолцож өгнө үү. Мөн би энэ түймрээс хохирсон иргэдийн бүх хохирлыг төлөхөд мал хөрөнгөө зарж борлуулсан юм гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гал түймэр гарсан үйл баримт тогтоогдож, экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг Нуман алтай -аас гаргасан. Хариуцагч ******* нь ам бүл 5, хүний мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. Тухайн түймэр нь хариуцагч *******ын буруутай үйл ажиллагааны улмаас гарч, ******* нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулсан тухай баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.  Мөн хариуцагчийн хувьд 1 ойтой хүүхэдтэй, эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хүний мал маллаж сард 800,000 төгрөгийн цалин авдаг. Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг 1 хувь болгон багасгуулах хүсэлтэй байна. Түүнчлэн Нуман алтай -ийн шинжээч А.Цэнд-Аюуш нь галд шатсан өвс нь түр зуурын хохирол, байгаль өөрөө өөрийгөө сэргээж, нөхөн төлжүүлдэг гэж дүгнэлт гаргасан. Тиймээс байгаль өөрийгөө нөхөн төлжүүлж, сэргээснээр тус гэм хор арилж 2 жилийн нүүрийг үзсэн байна. Малчин хүмүүсийн амьдрал зээлээс зээлийн хооронд өнгөрдөг. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Дорнод аймагт цаг үеийн нөхцөл байдал ямар байсныг бид бүгд мэдэж байгаа. Мөн байгаль орчны хохирол нь хүн хүчний оролцоогүйгээр нөхөн сэргэх боломжтой байдаг онцлогтой. Тиймээс урьд гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.

4. Нэхэмжлэгч талаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хэргийн ******* үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Онцгой байдлын ******* дүгнэлт, “” -ийн гаргасан “Хохирлын үнэлгээ”, Дорнод аймгийн ******* ******* 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 272 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх 4-16)

5. Хариуцагч талаас: хариу тайлбар, гэрэл зураг, Төрийн банкны депозит дансны хуулга, ын төрөлтийн түүх, хүүхдүүд болох Б.Буянжавхлан, Б.Санжаадамба нарын төрсний гэрчилгээний хуулбар, *******, нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Төрийн банк болон *******, нартай байгуулсан малчны зээлийн гэрээнүүд, *******, нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Оджавхлангийн төрсний бүртгэлийн лавлагаа, Баянтүмэн сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх 23-24, 43-60 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* нь тус шүүхэд хариуцагч Р.*******т холбогдуулан “Байгаль экологид учруулсан гэм хорын хохиролд 47,608,115 төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. (хх 1-3 тал)

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон ба нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ “...******* нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, 25,527 га талбай шатаж, байгаль экологид нийт 47,6088,155 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Прокурорт нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон ба нэхэмжлэл гаргасан нь хууль тогтоомжид нийцнэ. ******* нь одоог хүртэл үнэлгээгээр тогтоогдсон хохирлын мөнгийг төлөөгүй тул хохирол 47,608,155 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулж өгнө үү. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан нөхөн төлбөрийн хэмжээг шүүх багасгаж болохоор заасан хэдий ч хариуцагч нь эд хөрөнгийн байдлаа хангалттай нотолж чадаагүй байна. Шүүхийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлүүлэх саналтай байна...” гэж тайлбарладаг.

******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тус тус заасны дагуу прокурор нэхэмжлэл гаргасныг хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. Хариуцагч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр салхи ихтэй үед гэрээсээ халуун үнс гаргаж асгаснаас үнс хийсэн хялбар шатах материал буюу өвсөн дээр бууж Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Мангиртын цагаан худгийн баруун урд талд хээрийн түймэр гарчээ.

2. Дорнод аймаг дахь Цагдаагийн ******* Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчөөс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, уг хээрийн түймрийн улмаас хэдэн га талбай шатсан, мөн байгаль экологид учирсан хохирол хэд болохыг тус тус тогтоолгохоор “Нуман Алтай” -ийг шинжээчээр томилсон байх ба шинжээчээр томилогдсон “Нуман Алтай” нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Мангиртын цагаан худгийн баруун урд гарсан хээрийн түймрийн улмаас 25,527 га талбай шатаж, байгаль экологид нийт 47,608,155 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байна.

3. Дорнод аймгийн ******* ******* Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хянаад уг хээрийн түймрийн улмаас байгаль экологид учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 272 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Талууд дээрх үйл баримтуудын талаар буюу хээрийн түймэр гарсан, уг түймэр хариуцагч *******ын болгоомжгүй үйлдлийн улмаас гарсан талаар маргадаггүй, харин хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд нар “...түймрийн улмаас шатсан 25,527 га талбайн ургамал ногоо нь улам сайхан ургаж байгаль дэлхий өнгө зүсээ зассан, мөн түймрийн улмаас хохирсон хохирогч нарт хохирол нөхөн төлөхийн тулд мал хөрөнгөө зарж хохирол төлбөрийг барагдуулсан, зуднаар малаа алдсан учир малчны зээл төлөгдөх боломжгүй болж маш хэцүү байдалд орсон. Эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр ажил хийдэггүй. Миний хувьд санаатай зориудаар түймэр тавьж өвс ургамал шатаасан зүйл байхгүйг минь бодолцож, байгаль экологид учирсан хохирлыг төлөх боломжгүй байдлуудыг ханргалзан үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнг 1 хувь болгон багасгаж өгнө үү...” гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан буруутай этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх тухай заажээ.

Хариуцагч ******* нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцаж салхи ихтэй өдөр халуун үнсээ гаргаж асгасны улмаас үнс хийсэж байгаль экологид хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь гэм хор учирсантай шалтгаант холбоотой гэж үзэх тул хариуцагч ******* нь гэм хор учруулсны хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж, 514 дүгээр зүйлийн 514.2-т Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж тус тус заасан.

Иймд шүүх хариуцагч *******ын гэм буруугийн хэр хэмжээ, гэм хор учирсан нөхцөл байдал болон шинжээч “Нуман Алтай” -ийн гаргасан “...Түймэр гарсан нутаг нь хөрсний үржил шимээ алдаагүй учраас дараа жилийн хавар бэлчээрийн ургамал илүү сайн ургаж, байгаль өөрийгөө бүрэн нөхөн сэргээдэг тул тухайн хохирлыг түр хугацааны хохирол гэж үзэж байна...” гэх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагын 15 хувьтай тэнцэх хэмжээний хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч *******аас байгаль экологид гэм хор учруулснаас үүсэх үүрэгт нэхэмжлэлийн шаардлага 47,608,155 төгрөгийн 15 хувь болох 7,141,223.25 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,466,931.75 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэтуяад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “...2024 оны 12 дугаар сарын 06-ны төлөвлөсөн сургалттай тул шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү...” гэсэн хүсэлтийг холбогдох нотлох баримтуудын хамт шүүхэд ирүүлсэн.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нар нь иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах тухай санал гаргасныг болон иргэдийн төлөөлөгчийн ирүүлсэн хүсэлт зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэтуяагийн эзгүйд үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч байгууллага нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 129,210 /7,141,223.25 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар хариуцагч *******аас байгаль экологид гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 7,141,223.25 /долоон сая нэг зуун дөчин нэгэн мянга хоёр зуун хорин гурав төгрөг хорин тав мөнгө/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,466,931.75 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 129,210 /нэг зуун хорин есөн мянга хоёр зуун арав/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА                                                   

                                          ШҮҮГЧИД                             Х.ОТГОНЖАРГАЛ                                                                                                                  

                                                     Б.МАРИНА