| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/01592/И |
| Дугаар | 312/ШШ2025/01356 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 312/ШШ2025/01356
| 2025 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 312/ШШ2025/01356 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Амарын гудамж хаягт давхарт байрлах ...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг . то..отод оршин суух, Э./-т холбогдох
..
Зээлийн төлбөр 32,689,615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 24-нд иргэний хэрэг үүсгэж тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
Хариуцагч *******т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбар нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн төлбөр 32,689,615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* нь ******* *******тай 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр МN050030003095020055 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 34,088,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй зөрчил үүсгэсээр байна. Тус ******* нь зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Иймд үндсэн зээл 29,206,820 төгрөг, зээлийн хүү 3,415,571 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,224 төгрөг, нийт 32,689,615 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
3. Шүүхээс хариуцагч *******т нэхэмжлэлийн хувийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй., 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж зааснаар шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Зээлдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* ******* ХК-тай цахим зээлийн гэрээ байгуулан 344,088,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна.
5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******ээс шаардах эрхтэй байна.
6. Иймд хариуцагч *******ээс зээлийн үлдэгдэл төлбөр 29,206,820 төгрөг, зээлийн хүү 3,415,571 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,224 төгрөг, нийт 32,689,615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,398 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 321,398 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс зээлийн төлбөр 32,689,615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,398 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 321,398 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ