| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00039/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 39
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, Улсын яллагч Э.Гантулга, Хохирогч Ж.Бэхбат, Шүүгдэгч Р.Гансүх, Шүүгчдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Өгөөж овогт Рагчаагийн Гансүхэд /РД:МЕ75032314/ холбогдох эрүүгийн 201718010050 тоот хэргийг хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Улаанбаатар хот Сонгинхайрхан дүүрэг 11-р хороо Гүнтийн ферм гэх газарт оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээр 1998 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээр 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хорих ялаас тэнсэж сулласан 1 жил 05 cap 18 хоногийн ялыг сэргээж заримыг буюу 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 05 жил 06 сарын хугацагаар хорих ял, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхээр 2006 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн №121 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 cap баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн 04 жил 13 хоногийн хугацаагаар хорих ял, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээр 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №257 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 456 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хорих ял, шийтгүүлж байсан гэх Өгөөж овогтой Рагчаагийн Гансүх /РД: МЕ75032314/. Шүүгдэгч Р.Гансүх нь 2014 оны 10 сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагаас иргэн Ж.Бэхбатын хонгор халзан зүсмийн азаргатай 17 тооны адуу хулгайлж зарж борлуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт 2 2.Яллагдагч Д.Түвшинтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 136-р хуудас/, 3.Гэрч Н.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 61-р хуудас/, 4.Гэрч Ч.Мезимхааны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /ххийн 1-р хавтас 62-65-р хуудас/, 5.Гэрч Г.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 67-р хуудас/, 6.Гэрч Н.Гэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 73-р хуудас/, 7. Гэрч С.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /ххийн 1-р хавтас 78-р хуудас/, 8. Гэрч М.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 69-р хуудас/, 9.Сайхан сумын үнэлгээний комиссын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ¹45 тоот акт /хх-ийн 1-р хавтас 54-р хуудас/, 10.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 22-34-р хуудас/, 11.Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 42-44-р хуудас/, 12.Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 140-166-р хуудас/, 13.Шүүгдэгч Р.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв. Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад: Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Р.Гансүх нь 2014 оны 10 сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагаас иргэн Ж.Бэхбатын хул хонгор зүсмийн унага хулгайлсан болох нь: Эрүүгийн 201718010050 тоот хэргээс 1.Хохирогч Ж.Бэхбатын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг:.. 2014 оны 10 дугаар сард адуугаа алдсан. Салхитын наад талын Яндан тохой гэдэг газар манай найз адуугаа авах гээд мотоциклтой явж байсан. Гол гарч болохгүй байсан. Бид хоёр хувцсаа тайлаад гол гарсан. Тэгтэл цаана нь 4-н /дөрвөн/ нөхөр архи уугаад сууж байсан. Одоо бодоод байхаар Гэрлээ байсан юм билээ. Би тэр үед таньдаггүй байсан. Наад талд нь хоёр нөхөр зогсож байсан. Хоёр баар ирлээ, хоёр баар ирлээ гэж яриад байсан. Би Хонгор халзан адуу харсан уу? гэж асуухад буруу зүг зааж өгсөн. Би доогуур нь тонгойгоод хартал энэ талын бургасанд байсан. Тэр өдөр нь адуугаа тууж аваачиж хашсан. Шөнө хашаагаа эвдээд гарсан байсан. Маргааш нь хүүхдийн үсний найр болсон. Дарханаас хүмүүс ирээд явж чадаагүй. Нөгөөдөр нь Яндан тохой руу очиж үзэхэд байгаагүй. Тэр өдрөөс хойш хайж явсаар байгаад сар гаран болсон. Сүүлдээ цагдаад мэдэгдсэн. Сураг ажиг тавиад байж байтал аав хүнээс адууг задгай шар туусан гэж сонссон байсан гэсэн мэдүүлэг. 2.Яллагдагч Д.Түвшинтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:.. 2014 оны 10 дугаар сарын 20-нд гарсан байсан. Би Улаанбаатар хотод очоод байж байгаад Сэлхэд байдаг Отгонжаргалын гэрт очсон юм. Тэндээ хоночихоод маргааш өглөө нь босоод байж байсан чинь Отгонжаргал өөрийнхөө адуунаас хонгор халзан зүсмийн байдсан гүү барьж ирээд намайг алаад өг гэсэн. Тэгэхээр нь би тухайн байдсыг юун байдас юм бэ гэж асуусан чинь Биржийн хар Жагаагийн адуунаас үлдсэн байдас байгаа юм гэж надад хэлсэн. Би тэр хонгор халзан байдсыг нь алаад өгсөн чинь Отгонжаргал өөрийнхөө приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлдээ ачаад бид хоёр өглөө 8-9 цагийн орчимд Хүчит шонхор зах орж 23-р павилон дээр мах зардаг Батсайхан гэдэг ченжид зарсан юм. Би яг хэдэн төгрөгөөр зарсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна... Тэгээд би сайхан байдас байна гүү хийж 3 авахгүй яасан юм гэсэн чинь болохгүй хойноос задгай шар буюу Гансүх, Буянцогт хоёр Дархан-Уул аймгийн Биржийн Жагаа гэдэг хүний хонгор халзан азаргатай адуу авч ирсэн юм, тэгээд тэр адуунаас үлдсэн байдас байгаа юм алж зарахгүй бол болохгүй гэж надад хэлж байсан юм... Тэрний дараа буюу хонгор халзан зүсмийн адууг алж өгсний дараа Р.Гансүх буюу задгай шар М.Отгонжаргалын гэрт ирсэн юм. Тэгээд бид хоёр шарын найз нь гэсэн нэг жижиг япон тэрэгтэй залуутай хамт Төв аймгийн Батсүмбэр суманд амьдардаг Мезимхаан гэх айлд яваад очсон юм.Тэгсэн Мезимхааны байшингийн ард том өвөлжөөтэй тэндээ адуу тэжээдэг хашаа байсан. Хашаан дотор нэг хул зүсмийн сарваа /даага/ байсан чинь тэрийг Мезимхаан зааснаа энэ сарвааг Р.Гансүх авч ирээд тэжээлгэж байгаа юм нөгөө Биржийн Жагаагийн адуунаас үлдсэн сарваа шдээ гэж хэлж байсан…гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 136-р хуудас/, 3.Гэрч Н.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:… Манай алдсан хонгор азаргатай 17 тооны адуу малын А дансаар манай хүү Бэхбатын нэр дээр байдаг адуу байгаа юм …гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 61-р хуудас/, 4.Гэрч Ч.Мезимхааны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:… 2014 оны 10 дугаар сарын 10-ны үед байсан байх Төв аймгийн Батсүмбэр суманд гэртээ байж байсан чинь орой 17 цагийн үед Р.Гансүх хонгор халзан зүсмийн азарга уначихсан 3 унагатай 10 гаран тооны адуу туучихсан манай сумын арын голд тууж явсан адуугаа орхичихоод тууж явсан адуунаасаа нэг хул хонгор зүсмийн унага хөтөлчихсөн манай гэрт ирээд та энэ унагыг тэжээгээд онд оруулаад өг дүүгийнхээ хүүхдэд нэг морь хийж өгөх гэсэн юм гэж хэлээд надад үлдээчихээд үлдсэн адуугаа туугаад Улаанбаатар хот руу чиглээд туугаад явсан... Р.Гансүх нь тэр хонгор халзан азаргатай адууг тууж ирээд тэр адуунаас нэг хонгор зүсмийн сарваа үлдээхдээ ганцаараа явж байсан. Тухайн үед надад ямар учиртай адуу болох талаараа хэлээгүй юм. Тэгээд тэр өдрөөс хойш бараг нэг cap гарангын дараа Р.Гансүх нь нэг жижиг машинтай хуурай дүүтэйгээ' явж байна гээд Д.Түвшинтөгсийн хамт орой харуй бүрий болчихсон байхад ирсэн юм. Тэгээд Гансүх, Түвшинтөгс бид гурав манай байшингийн ард өвөлжөөний урд адуу тэжээж байсан хашаан дээр очоод надад тэжээлгэхээр үлдээсэн хонгор хул даагыг зааснаа энэ нөгөө Биржийн Жагаагийн адуунаас үлдсэн даага ш дээ гайгүй удамтай даага байгаа юм ганц охин дүүгийнхээ хүүхдэд өгөх гэж байгаа юм би Мезимхаанаар тэжээлгэх гэж үлдээсэн юм гэж Түвшинтөгсөд хэлэх үед нь би энэ даага Биржийн Жагаа гэдэг хүний адуу юм байна гэж мэдсэн... Мөн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байсан юм Төв аймгийн Батсүмбэрийн асрамжийн газрын 90 жилийн ой болоод морь уралдаж би наадам болж байгаа газарт байж байтал Гансүхийн дүү гэх нэг хүүхэн залгаад би Гансүх ахын үлдээсэн даагыг авах гэж явна гэхээр нь тэр хүүхэнтэй уулзаад өөрийнхөө адуунаас хул хонгор даагыг барьж аваад машин дээр нь ачиж өгөөд явуулсан. Одоо Сэлэнгэ аймгийн Ерөө сумын тэр эмэгтэй дүүгийнх нь гэрт байгаа байх…гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 62-65-р хуудас/, 5.Гэрч Г.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... 2015 оны 03 дугаар cap билүү 4 дүгээр сарын үед байсан байх манай эхнэрийн ах над руу залгаад чи Төв аймгийн Батсүмбэр суманд очоод Мезимхаан гээд айлаас нэг даага аваадах гэхээр нь би юун даага юм бэ гэсэн чинь Мезимхаан ах хүүхдэд чинь бэлэглэсэн юм аа очоод авчих гээд байсан. Тэгээд 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байсан эхнэр бид хоёр Улаанбаатар хотод ажилтай явж байгаад буцахдаа Мезимхаан ах руу залгасан чинь энд ахмадын асрамжийн газрын ой болж байна энд хүрээд ир гэхээр нь эхнэр бид хоёр Төв аймгийн Батсүмбэр сум ороод наадам болж байсан газар очоод Мезимхаан ахтай уулзсан чинь Мезимхаан ах нэг хүүхдээ явуулаад ойрхон голын бургаснаас адуугаа туугаад ирсэн чинь Мезимхаан ах адуунаасаа нэг хул хонгор зүсмийн жижигхэн даага барьж өгөөд миний машинд ачиж өгсөн. Тэгээд би Мезимхаан ахаар гарал үүслийн бичиг авахуулаад Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу явсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 67-р хуудас/, 6.Гэрч Р.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... 2015 оны 03 дугаар cap билүү 04 дүгээр сарын үед байсан байх манай ах Р.Гансүх над руу 4 залгаад чи Төв аймгийн Батсүмбэр суманд очоод Мезимхаан ахаа нэг даага аваадах гэхээр нь би агаа наадах чинь бас асуудалтай юм биш биз дээ гэсэн чинь Р.Гансүх ах юу гэж дээ ахад нь хүн өгсөн юм танай хүүг нэг унааны морьтой болгох гэж байгаа юм гэхээр нь өөрөөсөө зайлуулаад яах юм бэ гээд тэр адууг нв авалгүй нэлээн удаан явсан. Тэгсэн тэрнээс хойш надруу залгаад яасан очиж авсан уу хурдан аваадах гээд байн байн залгаад байдаг байсан. Тэгээд би нөхөртэйгөө хамт Улаанбаатар хотод ажилтай явж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр буцахдаа Мезимхаан ах руу залгасан чинь энд Ахмадын асрамжийн газрын ой болж байна энд хүрээд ир гэхээр нь нөхөр бид хоер Төв аймгийн Батсүмбэр сум ороод наадам болж байсан газар нь очоод Мезимхаан ахтай уулзсан чинь манай адуу ойрхон голын бургасанд байгаа гээд нэг хүүхэд нь яваад адууг нь туугаад ирсэн чинь Мезимхаан ах адуунаасаа нэг хул хонгор зүсмийн жижигхэн даага барьж өгөөд манай машин дээр ачиж өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 68-р хуудас/, 7.Сайхан сумын үнэлгээний комиссын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ¹45 тоот акт /хх-ийн 1-р хавтас 54-р хуудас/, 8.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 22-34-р хуудас/, 9.Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 42-44-р хуудас/, 10.Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 140-166-р хуудас/, 11.Шүүгдэгч Р.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2015 оны 10 дугаар сард Очирбаатар гэдэг хүнээс Хул даага авсан. Хул даагыг, Хүрэн морины хамт Мезимхааныд үлдээгээд явсан. Намайг 439-өөс 461-т 2016 онд эмчилгээнд ирэхэд, өмнө нь хэргийн холбогдолтой /хувийн өс хонзонтой/ байсан Түвшинтөгс байж байсан. Тэгээд ахаа биржийн Жагаагийн адууг гаргая. Очироо ахаас авсан Хул даагыг Жагаагийн даага болгож хэргээ задалмаар байна гэсэн. Би тийм юм байдаггүй юм. Дарханаар нэг Жагаагийн адууг алга болсон талаар мэдэж байгаа гэж хэлсэн. Хувийн өс хонзонгоос болж Жагаа руу утсаар танай адууг Задгай шар /Р.Гансүх/ бид хоёр хулгайлсан гэж худлаа хэлсэн байсан. Үнэн хэрэгтэй Түвшинтөгс 2015 оны 12 дугаар сард Отгонжаргалынд хар гүү алж өгсөн байсан. Идшээ хийсэн. Тэгтэл хэргийн газар үзлэг хийсэн гэж зураг авсан байсан. Отгонжаргал хавтаст хэрэгтэй танилцахад манайд тийм адуу мал алаагүй. Түвшинтөгсөөр адуу мал алуулаагүй гэж хэлсэн байсан. Түвшинтөгс шар адуу алуулсан гэж хэлээд өгөөч гэж мэдүүлсэн байсан. Би байцаагчид шүүх, прокурор ямар тэнэг улсууд биш. Ийм юман дээр хэрэг задардаг гэж юу байдаг юм. Хаа хамаагүй надаар яах вэ дээ гэж хэлсэн. Тэгээд би байцаагчид Очирбаатарыг шалгаад өг Дуган хаданд байдаг гэж хэлсэн. Тэр чинь нас барсан байна гэсэн. Тухайн үед даага авч байхад дүү нь байсан. Дүүг нь шалгаад өг гэж хэлэхэд, дүү нь цусны өвчнөөр нас барсан гэж хэлсэн. Ах нь Байнабаатар гэж хүн байдаг. Тэр хүнийг шалгаад өг гэж хэлсэн. Байнабаатартай ярьсан Сүхбаатарт явж байна гэж хэлсэн. Түвшинтөгс баахан жонхуу хутгаж хаячихаад өөрөө яваад өгсөн. Бэхбатын аав бид хоёр 1996 оноос бие биенээ мэддэг. Тэрнээс биш энэ айлыг Номгонд адуу малтай гэдгийг би мэдэхгүй. Сүүлд 2004 онд Отгонцагаан бид хоёр хулгайн Хүрэн азаргыг зарж байсан. Тэр үед Жагаатай таарч байсан. Тэрнээс хойш таараагүй. Энэ Бэхбатыг хүүхэд нь гэдгийг мэддэггүй байсан. Түвшинтөгс л ийм бантан хутгаж хаячихаад яваад өгсөн. Тэрнээс биш би эдний адуу малыг хулгайлсан, идэж уусан асуудал байхгүй. Түвшинтөгс 2015 онд Наранбаатар нарт хэргээ ярьж хүлээсэн. Өөрөө матаж цагдаа нарт хэлсэн. Тийм байж намайг чирээд би 15 жил авсан. Түвшинтөгс 11 жил авсан. Түвшинтөгс намайг л чирээд ял авахуулчихлаа гэж хэлсэн. Би Түвшинтөгстэй хулгай хийсэн гэж хэлээгүй. Өөрөө хэлж хүнд гай болчихоод сүүлд нь надад өсөрхөөд байгаа. 461-т Бэхбатын аав руу адууг нь Шараа /Р.Гансүх/ хулгайлсан гэж утсаар хэлсэн байсан. Булганд байж байхад Хот руу эмчилгээнд явсан хүн ирээд “танай нөгөө хэрэг хам дүү чинь удахгүй цагдаа нар очино нөгөө хэлсэн юмыг хэлээрэй” гэж байна гэж хэлсэн. Над дээр ноднин өвөл Баасандорж байцаагч ирж уулзсан. Би тийм юм байхгүй бид нар хул даагыг чинь Очироогоос авсан. Хасагт миний хүрэн морь байсан. 5 Түвшинтөгс ингэж хэлээд байхаар нь би тэгж хэлсэн. Адуу тууж ирсэн гээд би хэлчихье гэж сүүлд Мезимхаан мэдүүлэг өгсөн байсан. Би хулгай хийсэн бол хийсэн гэдгээ хэлнэ. Тэртэй тэргүй ялаа эдлээд явж байсан хүн. Намайг хаа байсан тэндээс авчраад жонхуу хутгачихсан. Хувийн өс хонзонгоос болоод ийм юм болчихлоо. Би эдний адууг хулгайлсан бол хулгай хийсэн гэдгээ хэлэх байсан. Үнэн хэрэгтээ ийм л юм болсон гэсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлон тогтоогдож байна. Харин прокуророос Р.Гансүх нь 2014 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутгаас иргэн Ж.Бэхбатын хонгор халзан зүсмийн азаргатай 17-н /арван долоо/ тооны адуу хулгайлж зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнтэй холбоотойгоор гэрч Мезимхааны мэдүүлэгт Р.Гансүх нь 2014 оны 10 дугаар сарын 10- ны өдөр Хонгор халзан азарга уначихсан 17 тооны адуу туучихсан ирсэн. Манайд нэг сартай унага үлдээгээд явсан гэж ярьдаг. Уг унагыг Гансүхийн дүү болох Отгонтуяа даага болсон хойно нь 2015 онд очиж авдаг. Даагыг Хязаалан болсон үед хохирогч Бэхбат таньж олуулах ажиллагаагаар таньж олсон байдаг. Яаж таньсан юм бэ? гэхэд манай унага эндээ жижиг толботой байсан тийм учир би таньсан гэдэг. Шүүгдэгч Гансүх мэдүүлэхдээ би Очирбаатараас хонгор даага авсан. Нүүрэн тус газар нь ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй гэдэг. Гансүх даагыг өрөндөө авсан бол заавал өөр газар 100 гаруй километр газар тууж айлд аваачих шаардлага байхгүй байсан байх. Мөн шүүгдэгч, сэжигтэн, яллагдагч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй. Гэхдээ Түвшинтөгсийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй. Мал хулгайлах гэмт хэрэгт бүлэглэж гэсэн зүйл анги байхгүй. Тийм учир тус тусдаа эрүүгийн хэрэг үүсгэж шалгах бүрэн боломжтой. Шүүгдэгч Р.Гансүхийн үйлдсэн хэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргаж байна. Гэвч шүүгдэгч Р.Гансүх иргэн Ж.Бэхбатын хулгайд алдсан хонгор халзан зүсмийн азаргатай 17 тооны адуунаас хул хонгор зүсмийн унаганаас бусад 16 тооны адууг олон тооны мал хулгайлсан гэх үйлдэл нь Гэрч С.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Р.Гансүхийг би танина. Манай адууг малладаг байсан болохоор танина. Харин 2014 оны 10 сард манай гэрт адуу тууж ирсэн асуудал байхгүй, 2016 онд би Улаанбаатар хотод ганц худгийн мөрдөнд байж байхад Д.Түвшинтөгс надтай хамт цагдан хоригдож байхад би Д.Түвшинтөгстэй уулзаад чи манай гэрт юун адуу, хонгор халзан байдас алсан гэж мэдүүлэг өгөөд байгаа юм бэ гэж асуухад Р.Гансүх ДарханУул аймагт ченж хийдэг нэг нөхрийн адууг хулгай хийчихсэн гэсэнтэгээд тэр адуунд байсан эрлийз хонгор халзан байдсыг М.Отгонжаргалын гэрт очиж алж өгсөн гээд мэдүүлэг өгчих гээд байхаар нь би тэгээд мэдүүлэг өгчихсөн юм юм гэж надад хэлж байсан. Тэрнээс манай гэрт адуу мал алж зарсан, тууж ирсэн асуудал байхгүй гэсэн мэдүүлэг, Гэрч М.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Чингэлтэй дүүргийн “Хүчит шонхор” зах дээр мах зардаг юм. Надтай хамт Мөнхбат гэдэг хүн хамтран ажилладаг байсан. Мөнхбатын ээж нь бурхан болоод тэр үед Мөнхбат надад Жааяа буюу Отгонжаргалыг манай дүү байгаа юм гэж танилцуулж байсан тэрнээс хойш таньдаг болсон юм. ...Би өөрийн биеэр М.Отгонжаргалаас малын мах авч байгаагүй болохоор хэзээ ямар малын мах оруулж ирж байгааг сайн мэдэхгүй байна... Би Хүчин шонхор захын зүүн талын хашаа дагуулж байрлуулсан байсан 37 дугаартай хамгийн дээд талын павилоныг ажиллуулж байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Гэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би тухайн 17 тооны адууг хулгайлсан гэх асуудалтай ямар нэгэн холбоо байхгүй. Намайг 461 дүгээр анги буюу Ганцхудагт цагдан хоригдож байхад надтай 6 хамт ойролцоо Д.Түвшинтөгс гэдэг залуу хоригдож байсан юм. Тэр үед Д.Түвшинтөгс надад хэлэхдээ яг хулгайлсан юм гэж яриагүй гэхдээ Дархан-Уул аймгийн цаана байдаг Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3-р багийн нутагт байрлах хуучнаар 2-р бригад гэх тариан талбайд биржийн Жагайгийн 17 тооны хонор халзан азаргатай адуу байсныг Задгай шар/ Р.Гансүх/ Жимсээ/ Д.Гантөмөр/ бид 3 нууж авч яваад төв аймгийн батсүмбэр сумын иргэн Даваа, Эрдэнэ-очир, Мезимхаан гэх айлаар байлган зарж үрж байгаад үлдсэн адууг М.Отгонжаргал гэх айлд аваачиж зарж дуусгасан гэж ярьж байсанбас намайг энэ талаар битгий хэлээрэй таныг хэргээс чинь мулталж өгнө гэж хэлж байсан Д.Түвшинтөгс худлаа мэдүүлж байна, би энэ хэрэгт огт оролцооогүй тухайн адуугаа тууж явахдаа манай гэрт ирээд явсан гэдэг нь ч худлаа Д.Гантөмөр нь нэг танихгүй хүнтэй Хонгор халзан азаргатай адуу туучихсан явсныг манай хүү Нямдорж, эхнэр Алтанцэцэг 2 харсан байсан гэсэн мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэж тогтоогдохгүй байна. Иймд Р.Гансүхийг 2014 оны 10 сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагаас иргэн Ж.Бэхбатын хул хонгор зүсмийн унага хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч би гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаагүй гэж үзэж байна. Ганц морин дээр Гансүхийг яллаж байна. Тэгвэл бусад нөгөө олон адуу нь хаана байгаа юм. Иймэрхүү асуудлыг мухарлаж шалгаагүй байна. Тиймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгох. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугүйд тооцож өгнө үү гэж мэтгэлцэж байна. Гэвч шүүгдэгч Р.Гансүхийн Мезимхааныд тавьсан хул хонгор зүсмийн унагыг эзэн Ж.Бэхбат шууд таньсан нь таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож шүүгдэгчийн 2015 оны 10 дугаар сард Очирбаатар гэдэг хүнээс хул даага авсан. Хул даагыг, хүрэн морины хамт Мезимхааныд үлдээгээд явсан гэсэн мэдүүлгийг үгүйсгэж байгаа тул шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлгүй гэж үзлээ. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Р.Гансүхээс нэг унаганы үнэ 300.000 төгрөг /х.х-ийн 54-рт/ гаргуулан хохирогч Ж. Бэхбатад олгох нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын талаар: Р.Гансүх нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагаас иргэн Ж.Бэхбатын хул хонгор зүсмийн унага хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед буюу 2014 оны 10 сард үйлджээ. 2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс үйлчилсэн Эрүүгийн хуулийн /2015он/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар Р.Гансүхийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн /2015 он/ 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байгаа боловч хэргийн нотлогдсон байдлын хүрээнд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Р.Гансүхэд Эрүүгийн хуулийн /2015 он/ 17.12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Гансүх 1 тооны адуу хулгайлсан гэм буруутайд шүүхээс тооцогдсон ба энэ хэрэг нь 2014 оны 10 дугаар сард үйлдэгдсэн гэж үздэг. Тиймээс 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Тийм учир хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байна. Шүүгдэгч Р.Гансүх нь урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 2013 7 оны 01-р сарын 14 ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2013 оны 04-р сарын 23-нд ялын хугацаа дуусч суллагдаж байсан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрий 456 шийтгэх тогтоолоор 2011, 2014, 2015 оны хулгайн гэмт хэрэг үйлдсэн үйлдлүүдэдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан байна. /2-р х.х-ийн 28-74-рт/ Шүүгдэгч Р.Гансүхийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлэхийн өмнө 2014 оны оны 10-р сард Ж.Бэхбатын хул хонгор зүсмийн унага хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдож байгаа ба Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 2013 оны 01-р сарын 14 ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2013 оны 04-р сарын 23-нд ялын хугацаа дуусч суллагдаж байснаас тооцоход 2014 оны 10-р сард ялтай байхдаа гэмт хэрэг үйлджээ. Ийм учир 2002 оны эрүүгийн хуулиар давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйчлэгдэхээр байх ба Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар зүйлчлэх хуулийн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн /2002он/ 145 дугаар зүйлийн 145.2 заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэг ба мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдснээс хойш таван жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заажээ. Шүүгдэгч Р.Гансүх давтан үйлдлээр 2014 оны 10-р сард иргэн Ж.Бэхбатын хул хонгор зүсмийн унага хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдснээс хойш таван жил өнгөрөөгүй тул эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн 2002 оны Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Тийм учир хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хангах хуулийн үндэслэлгүй байна. Р.Гансүх , Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 456 шийтгэх тогтоолоор 2011, 2014, 2015 оны хулгайн гэмт хэрэг үйлдсэн үйлдлүүдэдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145. 4 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, /2-рх.х-ийн 28-68-рт/ Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07-р сарын 05-ны өдрийн 208 тоот захирамжаар ял дүйцүүлэн хасаж 05 жил, 07 сар 09 хоногийн хорих ял эдлэхээр болжээ. /2-р х.х-ийн 23-25-рт/ Р.Гансүх нь энэ хэрэгтээ Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 11 тоот захирамжаар 2018 оны 02-р сарын 07-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон байх / 1-р х.х-ийн 112-рт/ бөгөөд 439-р хаалттай хорих ангиас энэ өдрөөр тасалбар болгон тооцсон ялын тооцоогоор 05 жил 07 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаас биеэр 04 жил, 11 сар, 12 хоногийн хорих ял эдэлж 03 сарын шагналын хоног авч 04 сар 27 хоногийн ял эдлээгүй үлджээ. / 1-р х.х-ийн 109-рт/ Шүүгдэгч Р.Гансүхэд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутгаас иргэн Ж.Бэхбатын хул хонгор зүсмийн унага хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн /2015 он/ 17.12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жилийн ялаас эдлээгүй үлдсэн 04 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг нэг жил хорин долоон хоногийн хугацаагаар тогтоосон болно. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гансүхийн нийт эдлэх 8 нэг жил хорин долоон хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Р.Гансүхийн энэ хэрэгтээ 99 хоног цагдан хоригдсон хугацааг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Төв аймгийн Батсүмбэр сумын мал эмнэлгийн 2015 оны 09 дүгээр сарын 17 ний өдрийн 00041636 дугаартай 1704 кодтой гарал үүслийн бичиг, 030421 дугаартай төлбөрийн хуудсыг хавтаст хэрэгт хавсаргаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Гансүхэд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокуророос Ч.Гансүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчлэн ирүүснийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Өгөөж овогт Рагчаагийн Гансүхийг бусдын нэг тооны унага хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Р.Гансүхэд 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар энэ хэрэгт оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 сар 27 хоногийг нэмж нийт эдлэх ялыг 01 жил 27 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1дэхь хэсэгт зааснаар Ч.Гансүхийн энэ хэрэгт цагдан хоригдсон 99 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэхь хэсэгт зааснаар Ч.Гансүхэд оногдуулсан 01 жил 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ч.Гансүхээс 300.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Бэхбатад олгосугай.
8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Төв аймгийн Батсүмбэр сумын мал эмнэлгийн 2015 оны 09 дүгээр сарын 17 ний өдрийн 00041636 дугаартай 1704 кодтой гарал үүслийн бичиг, 030421 дугаартай төлбөрийн хуудсыг хавтаст хэрэгт хавсаргасугай.
10.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь 9 хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА