Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 312/ШШ2025/01319

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 312/ШШ2025/01319

Орхон аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Юнескогийн гудамж-..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 20-р баг Даваат баг манханы...тоотод оршин суух, .../-д холбогдох

 

421,166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 50030463, 42893395 тоот Үйлчилгээний гэрээ болон Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 85352540, 95352540 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung А04S,Сrееn утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхийг хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 204,848 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 216,318 төгрөг, нийт 421,166 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 421,166 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч *******гээс 421,166 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,285 төгрөгийн 6,642.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 6,642.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 421,166 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,285 төгрөгийн 6,642 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 6,642 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ