| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/01085/И |
| Дугаар | 193/ШШ2025/00793 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 193/ШШ2025/00793
2025 08 29 193/ШШ2025/00793
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* төв байранд байрлах, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүрэг, *******,*******,*******од оршин суух, ын РД://-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 30,164,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э. нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус банктай тай цахим зээлийн гэрээ байгуулж, 31,172,000 төгрөгийг 30 сарын хугацаатай 365 хоногт, 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээ зориулалтаар онлайн цалингийн зээл авсан. Зээлийн төлөлтөд үндсэн зээл 5,195,333 төгрөг, хүүнд 2,483,312 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,277 нийт 7,679,922 төгрөгийг төлсөн байна. Э. нь тай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 291, зээлийн үлдэгдэл 25,976,666 төгрөг, хүү 4,044,039 төгрөг, 143,760 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 30,164,465 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 30,164.465 төгрөг гаргуулж өгнө өгнө үү... гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Э. нар нь эвлэрлийн гэрээ байгуулан 30,164,465 төгрөгийг 18 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны ******* сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13,164,565 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Э.оос зээлийн гэрээний үүрэгт 30,164,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн бөгөөд уг төлбөрөө 18 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны ******* сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13,164,565 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 308,772 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 154,386 төгрөгийг улсын төсвөөс, 154,386 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Э. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Э.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,164,465 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд 18 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны ******* сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13,164,565 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 308,772 (гурван зуун найман мянга долоон зуун далан хоёр) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 154,386 (нэг зун тавин дөрвөн мянга гурван зуун наян зургаа) төгрөгийг улсын төсвөөс, 154,386 (нэг зун тавин дөрвөн мянга гурван зуун наян зургаа) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН