Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 40

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                           

 Улсын яллагч  Н.Бадам 

             Шүүгдэгчийн өмгөөлөгч   П.Буманзаяа

 Шүүгдэгч   *******      нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох 1833000130018 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

              Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын техникч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг, Бэлэндалай зөрлөг гэх газарт оршин суух, Улаанбаатар төмөр замын 6 дугаар ангийн 3 дугаар хэсгийн замчин ажилтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Төлек овогт ******* *******

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт дэвсгэрт буюу Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальт замын 67-68 дугаар тэмдэгт бүхий газарт 47-73 СЭҮ улсын дугаартай субару импреза маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас иргэн *******ийн жолоодож явсан 44-81 ТАӨ улсын дугаартай тоёото приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн И.Сод-Эрдэний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Орхон суманд цасны баярт оролцоод буцаж явахдаа Орхон сумаас Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд явдаг төв замд нийлдэг уулзвар дээр төв замаар явж байсан Чингисийн жолоодож явсан машинтай би өөрийн эзэмшлийн субару импреза маркийн автомашиныг жолоодож яваад мөргөлдөж, миний машинд сууж явсан ******* ахын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэжээ.   

 Эрүүгийн 1833000130018 тоот хавтаст хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* мэдүүлэхдээ: ... Осол болдог өдөр манай ажлын газрын Жондоос бид хоёр Сэлэнгэ аймгийн Орхон суманд цасны баярт оролцчихоод гэртээ харихаар явж байсан. Жондоос өөрийнхөө машиныг жолоодож би түүний хажуу буюу машины урд талын суудалд суугаад суудлынхаа түшлэгийг нь хойш налуулаад явсан. Бид нарын хэлдэгээр Хоньтой хөшөөний уулзавраар Жондоос чигээрээ зогсохгүй гарсан чинь л миний сууж явсан талаас машин мөргөчихсөн. Би ямар машин мөргөснийг мэдэхгүй хажуу талаас тас хийх чимээ гараад л машины урдуур орчихлоо гэсэн бодол төрөөд л ухаан алдчихсан. ..Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан Би осол болох үед сууж явсан машин маань хэр хурдтай явсныг мэдэхгүй. Миний эмчилгээний зардлыг Жондоосын ар гэрээс бүгдийг нь гаргасан одоо ч гэсэн эмнэлэгт хэвтүүлэхээр хөөцөлдөж байгаа тул надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн 44-81 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатараас Эрдэнэт хот орохоор явж байтал Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт туслах замаас жижиг саарал тэрэг шууд миний өмнүүр орж ирээд би зогсоох арга хэмжээ авсан боловч мөргөлдчихсөн. Би осол болохын өмнө 60 орчим к/цагийн хурдтай явсан. ... гэх мэдүүлэг/хх-ийн121 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Д.Бэхбилэг мэдүүлэхдээ: ...Нэхэмжлэх асуудлаа тодорхой цэгцлээгүй байна. ... Ямартай ч осолд орсны улмаас эрүүл мэнд болон сэтгэл санаа, эдийн засгийн хохирол амссан учраас түүнийгээ нарийн тооцож байгаад буруутай этгээдээс нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-ийн 101 дүгээр хуудас/   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч А.Жавзан мэдүүлэхдээ:... Осолд орсны улмаас эрүүл мэнд болон сэтгэл санаа, эдийн засгийн хохирол амссан учраас түүнийгээ нарийн тооцож байгаад буруутай этгээдээс нэхэмжилнэ гэх мэдүүлэг/Хх-ийн 107 дугаар хуудас/ гэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэхдээ: ...Би хэргийн талаар өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ өөрийн мэдэх зүйлийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн. Би энэ осолд орсны улмаас 738600 төгрөгийн зардал өөрөөсөө гаргасан. Би нэхэмжлэлийн талаар дэлгэрэнгүй бичиж баримт гарган хавтаст хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Жондоос нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр надад 290000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Би одоо Жондоосоос 448600 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг/Хх-ийн 115 дугаар хуудас/    

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/Хх-ийн 3-4 дүгээр хуудас/

            Зам тээврийн осол гарсан хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зураг/Хх-ийн 5-6 дугаар хуудас/

            Хэрэг осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч/Хх-ийн 7 дугаар хуудас/

            Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн №217 дугаартай дүгнэлт:

            Дүгнэлт хэсэгт: 1.И.Сод-Эрдэний биед цээж хэвлийн хавсарсан гэмтэл. Дэлүү задрал, элэгний язрал, хэвлийн болон цээжний хөндийн цусан хураа, баруун талын 4 хавирганы хугарал, тархи доргилт, нүүрний шарх, цус хуралт, хэвлийд хийсэн хагалгааны дараах байдал тогтоогдлоо.

            2.Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Уг гэмттэл нь ГЗТЖ-ийн 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

            4.*******д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Гэх дүгнэлт/Хх-ийн 23 дугаар хуудас/

            Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн №165, 166, 191, 217 дугаартай дүгнэлтүүд/Хх-ийн 26, 29, 44, 47 дугаар хуудас/

            Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ №18/01/01141 /Хх-ийн 32 дугаар хуудас/

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:... Би 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот руу 3 сарын курст сураад төгссөн учраас манай нөхөр ******* Эрдэнэт хотоос намайг авахаар өөрийн 44-81 ТӨА улсын дугаартай Приус-11 маркийн машинтай Улаанбаатар хотод ирсэн. Өнөөдөр Улаанбаатар хотоос гарахдаа нөхөр маань машинаа жолоодож би түүний хажуу талд суугаад арын суудалд манай нөхрийн танил 2 ах 1 эгч суусан. Би ар талд сууж явсан эгчид 2 нас 5 сартай хүү Мухлайг өгчихсөн байсан. Манай машинд 5 том хүн 1 хүүхэд явж байсан. Би осол болох үед сэрүүн байсан бөгөөд манай нөхөр төв замаар явж байхад туслах замаас маш хурдтай машин орж ирээд миний сууж явсан машинд мөргүүлчихсэн. Манай нөхөр тэр машиныг хараад л тормоз гишгээд жолоогоо зүүн тийш эргүүлсэн боловч нөгөө машин маш хурдан туслах замаас орж ирсэн учраас мөргөлдсөн.  Осол болсны дараа манай нөхөр машинаасаа буугаад нөгөө машины жолоочийг та яаж байна аа гэж асуухад ажилтай яарч яваад харсангүй гэж хэлсэн. ... Азаар ослын улмаас манай хүүхэд болон нөхөр бид гуравт гэмтэл учраагүй юм шиг байна. Ил харгадах шарх гэмтэл байхгүй гэх мэдүүлэг,/Хх-ийн 124 дүгээр хуудас/

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Осол болох үед миний хүүгийн жолоодон явсан 44-81 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 02 дугаар сард би тал мөнгийг нь гаргаж Чингис эхнэрийнхээ хамтаар цалингийн зээл хийж тал мөнгө олоод худалдаж авсан. Тухайн үед Чингис бичиг баримтгүй байсан учраас би өөрийнхөө нэр дээр машиныг нь бүртгүүлэн аваад нэрийг нь  шилжүүлж амжаагүй байсан. Энэ жил тээврийн хэрэгсэлээ үзлэгт оруулахдаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэх байсан. Дээрхи 44-81 ТАӨ улсын дугаартай Тоёото приус-11 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байгаа бүртгэлтэй байгаа боловч Чингисийн эзэмшлийн машин байгаа юм. Энэ машинтай холбоотой асуудлыг Чингис өөрөө мэднэ. ... Чингис өөрийнхөө машины эвдрэл хохирлын үнэлгээ, нэхэмжлэл зэргийг хариуцах байх ... гэх мэдүүлэг/Хх-ийн 130 дугаар хуудас/

            Замын цагдаагийн шинжээч Т.Үнэнбаатарын №02 дугаартай “1.Зам тээврийн осолд холбогдсон 44-81 ТАӨ улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгсэл, 47-73 СЭҮ улсын дугаартай субару импреза маркийн тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэв.

            2.47-73 СЭҮ улсын дэгээртай Субару импреза маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 уулзвар нэвтрэх, 12.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсний улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна.

            3.44-81 ТӨА улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж дүгнэлт гаргав. .. гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын хувийн байдал тогтоосон баримтууд болох иргэний үнэмлэхний хуулбар/Хх-ийн 140 дүгээр хуудас/

Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 141 дүгээр хуудас/

Шүүгдэгч *******ын ажлын газар болох  Улаанбаатар төмөр замын 6 дугаар ангийн тодорхойлолт/Хх-ийн 144 дүгээр хуудас/

Шүүгдэгч *******ын ажлын газрын хамт олны тодорхойлолт/Хх-ийн 147 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын ажил байдлын тодорхойлолт/Хх-ийн 148 дугаар хуудас/

Шүүгдэгч *******оос иргэний нэхэмжлэгч *******т хохирол төлсөн баримт/Хх-ийн 151, 158 дугаар хуудас/

Шүүгдэгч *******оос хохирогч *******д 840000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******т 6900000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Бэхбилэгт 711862 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Жавзанд 1324527 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******т 740000 төгрөг төлсөн банкны дансны хуулга болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас шүүгдэгч *******т гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн тодорхойлолт зэрэг гэмт хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

 Шүүгдэгч  ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг буюу Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн  хатуу хучилттай асфальтан замын 67-68 дугаар тэмдэгт бүхий газарт 47-73 СЭҮ улсын дугаартай Субару импреза маркийн суудлын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12/Уулзвар нэвтрэх/ 12.9/Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө/ гэсэн заалтыг зөрчсний улмаас иргэн *******ийн жолоодож явсан 44-81 ТӨА улсын дугаартай тоёото приус маркийн суудлын автомашинтай мөргөлдөж иргэн *******ийн эд хөрөнгөнд 4617000 төгрөгийн хохирол учруулж, иргэн И.Сод-Эрдэний эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Бэхбилэгт 711852 төгрөгийн, А.Жавзанд 1324537 төгрөгийн, *******т 738600 төгрөгийн учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3-д заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, хохирогч И.Сод-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгч Д.Бэхбилэг, *******, А.Жавзан, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч *******ийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 6900000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Бэхбилэгт 711862 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Жавзанд 1324527 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******т 740000 төгрөгийг нөхөн төлсөн ба  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч ******* болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал хэргийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д заасан ялаас сонгон хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

                       

 Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэргийн улмаас шүүхэд шилжиж ирсэн шүүгдэгч *******ын 47-73 СЭҮ улсын дугаартай Subaru impreza маркийн тээврийн хэрэгслийн №0969016 тоот гэрчилгээг тогтоол хүчин төгдөлдөр болмогц буцаан олгох, №818425 дугаартай А,В ангилалын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоолын хамт хүргүүлэхийг  дурьдаад

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Төлек овогт *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/ жил, 06/ зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ыг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ын №*** дугаартай / А, В / ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Ёлка-д даалгасугай.

7.Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч *******ын №0*** тоот 0000 СЭҮ улсын дугаартай субару импреза маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ