Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2024/00970

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

                                                                        хэрэгсэхгүй болгох тухай       

                                                                   

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* холох,

“139,039,614 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 5 сарын 10-нд нь эхнэр тэйгээ ирж манай гэрийн ойролцоох Их тал ресторанд хоолонд урив. Ингээд хоол идэж байх зуураа эхнэр Ганчимэг нь нөхрөө сүлжээгээр их амжилттай явж байгаа, ажлаасаа гарсан талаар дурдан надад дансны хуулгаа харуулан их хэмжээний мөнгө олж байгаа гэж ярив. Энэхүү сүлжээндээ намайг 9,900,000 төгрөгөөр орохыг санал болгож өнгөрөв. Маргаашнаас нь ийн эхнэр нь залгаж ятгаснаар 5 сарын 19-нд 9,900,000 сая төгрөгийг бэлэн өгч элсэв. Үүний маргааш нь 2,880,000 төгрөг Mbonus утгатай миний ХААН банкны дансанд ирэв. Ингээд миний бие ХААН банкны тоот ийн данс руу өөрийн нөхөр болох ийн тоот ХААН банкны данснаас 5 сарын 24, 5 сарын 27-ны өдөр нийт 12,900,000 төгрөг, өөрийн данснаасаа 4,950,000 төгрөг шилжүүлсэн. Ингэсээр 6 сарын 21-нд 120,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд 50% өсгөж нийт 180,000,000 болгож өгье гэсний дагуу киоск машинаас мөн өөрийн болон бусад өөрийн эзэмшлийн данснаас шилжүүлсэн байдаг. 2 сарын хугацаа дуусаж мөнгөө нэхэмжлэхэд 2022 оны 11 сарын 4-нд 5 сая, 11 сарын 5-нд 5 сая төгрөг өгсөн. Дахин нэхэмжлэхэд 2023 оны 1 сарын 19-нд 10 сая төгрөг шилжүүлээд үлдэгдлийг хэд хоногоос хийнэ гээд биелүүлээгүй тул дахин мөнгөө нэхэмжлэхэд 2023 оны 2 сарын 10-нд 5 сая төгрөг өгч одоо болтол хэлсэн амлалтаа биелүүлэхгүй байна. Иймд өөс үндсэн мөнгө болох 120 сая төгрөг, зээлийн хүү 28,000,000 сая, грийн маск компаниас надад олгох байсан 12,000,000 төгрөг, нийт 160,000,000 сая төгрөг дээр нэмж тэмдэгтийн хураамж гаргуулж, Мөнхтөрийн өөрийн өмчийн 2 газрыг битүүмжилж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******өөс 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна Уг мөнгөнөөс би бол аваагүй, эхнэр болон ******* нар нь нийлж сүлжээний бизнест орж, бараа захиалсан. Миний дансанд орсон уг мөнгөнөөс нилээд хэсгээр нь бараа авч буцааж авсан, зарим хэсгийг нь цалин хэлбэрээр буцааж авсан гэж би сонссон. Гэхдээ цөөхөн хэдэн төгрөгийн тооцоо үлдсэн гэж сонссон бөгөөд яг хэдэн төгрөгийн бараа буцаалт хийсэн, хэдэн төгрөг бэлнээр өгсөн, цаашид хэдэн төгрөгийн бараа ирсэн гэх мэт асуудлуудыг миний бие мэдэхгуй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхнэр ийг оруулж байж энэ хэрэг тодорхой болно гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөхдөө: ******* нь *******д холуулан 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд хандан гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж дараах тайлбарыг гаргаж байна. Анх 2022 оны 05 сарын 10-нд нь эхнэр ийн хамт нэхэмжлэгчтэй уулзахдаа өөрсдийгөө Грийнмакс гэх сүлжээнд элсэж амжилттай ажиллаж байгаа талаараа танилцуулаад улмаар намайг уг сүлжээндээ элсэх талаар санал тавьсан. Ингээд миний бие ийн эхнэр ийн ятгалгын дагуу уг сүлжээнд элсэхээр болж улмаар түүний ээж Дэжидмаагийн Хаан банкны дансанд 2022.05.19-нд 990,000 төгрөг болон 8,910,000 төгрөг нийт 9,9 сая төгрөгийг өөрийн Хаан банкны данснаас гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн. Мөн олон хүн элсүүлэх шаардлагатай гэж хэлснийх нь дагуу нөхөр , охин Золзаяа, Болорзаяа нарыг элсүүлэхээр болж дээрх хүмүүсийн мөнгө гэж 2022.05.24-ний өдөр , нарын хамтран эзэмшдэг Хаан банкны тоот данснаас кофе гэх гүйлгээний утгаар 3 сая төгрөг, мөн 2 сая төгрөг, гэх утгаар 4,950,000 төгрөг, өөрсдийн хамтын эзэмшлийн Хаан банкны тоот данснаас гэх утгаар 1 сая төгрөг, ******* Хаан банкны данснаас гэх утгаар 4,950,000 төгрөг буюу нийт 15,9 сая төгрөгийг, 2022.05.27-ны өдөр нарын хамтын эзэмшлийн Хаан банкны тоот данснаас 2022.05.27-нд 4,950,000 төгрөгийг, 2022.05.28-ны өдөр 9,900,000 төгрөгийг, “Хөдөө сумын хүмүүс олоод таны доор элсүүлчихлээ та дээрх хүмүүсийн өмнөөс нь мөнгийг нь төлөөрэй” гэж хэлсний дагуу 2022.06.21-ний өдөр ******* Хаан банкны тоот данснаас гэх утгаар 17 сая, 12 сая, 2 сая буюу нийт 31 сая төгрөгийг тус тус ийн Хаан банкны 54051954 тоот дансанд шилжүүлсэн. Энэ үед , нар нь “120 сая төгрөгөөр элсчихвэл мөнгөө 2 сарын дотор 50 хувь өсгөөд авах боломжтой байна. Дахиад мөнгө олоод ир” гэж хэлсний дагуу Хэрлэн сумын 11-р баг “Талын Шилтгээн” хотхонд байрлах өөрийн өмчлөлийн 2 өрөө байрыг “ Богд ”-д барьцаалж 80 сая төгрөгийг жилийн 34,80 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлсэн мөнгө 2022.06.29-ний өдрийн 12 цаг 36 минутад миний дансанд орж ирсэн бөгөөд мөн өдрийн 15 цаг 19 минутад 19 сая, 15 цаг 22 минутад 18 сая, 15 цаг 25 минутад 19 сая, 15 цаг 28 минутад 2 сая төгрөг буюу 4 удаагийн гүйлгээгээр гэх утгаар 58 сая төгрөгийг ийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. /Энэ талаар нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан/. Харин зээлийн үлдэгдэл болох 22 сая төгрөгийг урьд нь сүлжээний мөнгийг шилжүүлэхдээ өөрсдийн хадгаламжаа барьцаалж авсан зээлийг хүүгийн хамт төлөхөд зарцуулсан. нь 2023.01.19-ний өдөр 10 сая төгрөгийг төлсөн ба үлдэгдэл мөнгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй болно. “Хоёр сарын хугацаанд мөнгийг 50 хувиар өсгөж өгнө” гэж тохирсон аман хэлцлийн дагуу -аас өндөр хүүтэй зээл авч шилжүүлсэн 58 сая төгрөгийг бид өөрсдийн бизнесийн үйл ажиллагааны орлогоос сар бүр төлөлт хийж ирсэн ба цаашид үргэлжлүүлэн бусдын өмнөөс өндөр хүүтэй мөнгө төлөх нь санхүүгийн маш хүндрэлтэй байдалд хүргэж байсан тул арга буюу өөрсдийн бизнесээ эрсдэлд оруулан байж 2024.02.22-ны өдөр зээлийг хаасан бөгөөд зээлийн хүүнд 49 сая төгрөгийг төлж барагдуулсан болно. Эцэст нь нэхэмжлэлийн шаардлагаа нэгтгэн дүгнэхэд: *******д өгсөн үндсэн мөнгө 129,750,000 төгрөг, ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох 36,020,614 сая төгрөгийг нэхэмжлэх ба харин нэхэмжлэлийн шаардлагаас “Грийн макс” ХХК-иас авах цалин болох 12 сая төгрөгөөс татгалзаж байна. Түүнчлэн хариуцагчийн зүгээс эргүүлэн төлсөн 16,731,000 +10,000,000 нийт 26,731,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага болох 160,770,614 төгрөгөөс хасч үлдэгдэл 139,039,614 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...139,039,614 төгрөгөөс 120,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 12 сарын хугацаанд хувааж, сар бүрийн сүүлийн өдөр 10,000,000 төгрөгөөр төлж дуусгаад эвлэрэх саналыг гаргаж байна гэв.

     Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан 120,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж, сар бүр 10,000,000 төгрөгаар төлж дуусгах эвлэрэх саналыг зөвшөөрч байна. Энэ байдлаар эвлэрэх боломжтой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хариуцагч *******д холуулан “160,000,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 20,960,386 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 139,039,614 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 20,960,386 төгрөгөөр багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “139,039,614 төгрөгийг гаргуулах тухай” гэж үзнэ.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, эвлэрэх талаар санал нэгдэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 139,039,614 төгрөгөөс 120,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг 120,000,000 төгрөгийг 2025 онд багтаан сар бүрийн сүүлийн өдөр 10,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрэх санал гаргасныг нэхэмжлэгч ******* нь хүлээн зөвшөөрч, эвлэрэхээр харилцан тайлбар гаргаж байна.  

Нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигч талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 139,039,614 төгрөгийн 19,039,614 төгрөгөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 120,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг зохигчид эвлэрсэн гэж үзэх бөгөөд шүүх хуралдааны явцад талууд эвлэрсэн тохиолдолд эвлэрлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаарддаггүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн шийдвэр гарах хүртэл эвлэрэн хэлэлцэх боломжтой.

Иймд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдааны явцад эвлэрсэн гэж үзэх ба зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 957,950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 757,950 төгрөгийг /120,000,000 төгрөгт ногдох/ гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:   

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ад 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг 2025 онд багтаан сар бүрийн сүүлийн өдөр 10,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 757,950 /долоон зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ЖАРГАЛТУЯА