| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/07828/И |
| Дугаар | 191/ШШ2025/03293 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/03293
2025 04 18 191/ШШ2025/03293
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** оршин байрлах, У.У******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суудаг, С.Э******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.У******* би С.Э*******д 2022 оны 12 дугаар сард ямар нэгэн гэрээ байгуулж, гарын үсэн зуруулаагүй итгэлцлийн үүднээс эгч Д.Хишгээгийн голомт банкны ******* тоот данснаас нийт 4 удаагийн гүйлгээгээр 11,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Дахин эгч Д.Хишгээгийн хаан банкны ******* данснаас 1 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн С.Э******* нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сард 500,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн нийт 9,500,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 12,000,000 төгрөгийг төлөөгүй өнөөг хүрсэн.
Үндсэн зээлийн 12,000,000 төгрөгийг хариуцагч С.Э*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: У.У*******ийн нэхэмжлэлийн шаардлагын 11,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: С.Э*******т холбогдуулж гаргасан 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 1,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 11,000,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч У.У******* нь хариуцагч С.Э*******т холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 12,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэх 11,000,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон болох нь зохигч талуудын шүүхэд гаргасан гаргасан тайлбараар тогтоогдож байна.
2. Талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч У.У*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Э*******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 11,000,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийн 111,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 95,475 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, 95,475 төгрөгийг хариуцагч С.Э*******өөс гаргуулан нэхэмжлэгч У.У*******т олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА