| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01110/И |
| Дугаар | 138/ШШ2024/00952 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2024/00952
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, “******* *******” *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ад холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 2,092,307 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь Дорнод салбарын Хэрлэн тооцооны төвөөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны ЗГ/230305901103 тоот онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээ байгуулан 1,760,000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлсэн.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрсэн тул *******наас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 6.1.1, 6.1.3-т заасан үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй 478 хоног хугацаа хэтрээд байна.
Иймд үндсэн зээл 1,619,731 төгрөг, зээлийн хүү 434,170 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,406 төгрөг, нотариатын үнэ 7,000 төгрөг, нийт 2,092,307 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* /утас / нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* миний бие ******* ******* дахь 2,092,307 төгрөгийн зээлийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах болно. 12 сарын сүүл цалин дээрээс төлж барагдуулах болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч *******ад холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2,092,307 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,427 төгрөгийн 50 хувь болох 24,213.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 24,213.5 төгрөгийг төсвийн орлогоос, 24,213.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” *******-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” *******-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 2,092,307 /хоёр сая ерэн хоёр мянга гурван зуун долоо/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,427 төгрөгөөс 24,213.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 24,213.5 төгрөгийг төсвийн орлогоос, 24,213.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА