Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 312/ШШ2025/01312

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 312/ШШ2025/01312

Орхон аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Энхтүвшинд холбогдох 4,699,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Энхтүвшин нь ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ2024112343667 тоот гэрээний дагуу Iphone 16 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 4,000,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Иймд Б.Энхтүвшинээс 4,699,076 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч.... шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Энхтүвшин нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Энхтүвшинд холбогдуулан 4,699,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь ...хариуцагч Б.Энхтүвшин нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан... гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,135 төгрөгийн 45,067.5 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Энхтүвшинд холбогдох 4,699,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч.....н татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,135 төгрөгийн 45,067.5 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ