Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 312/ШШ2025/01311

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 312/ШШ2025/01311

Орхон аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******од холбогдох 1,183,218.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь ******* ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ЗГ2024022709771 тоот гэрээний дагуу Samsung А54 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,238,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Иймд *******оос 1,183,218.09 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******* нь хугацаа хэтэрсэн зээлээ төлсөн бөгөөд үлдэгдэл зээлээ гэрээний дагуу хуваариар төлөх хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******од холбогдуулан 1,183,218.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ...хариуцагч ******* нь хугацаа хэтэрсэн зээлээ төлсөн бөгөөд үлдэгдэл зээлээ гэрээний дагуу хуваариар төлөх хүсэлтэй байгаа... гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,947 төгрөгийн 16,473.5 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч *******од холбогдох 1,183,218.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,947 төгрөгийн 16,473.5 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ