| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/00447/И |
| Дугаар | 138/ШШ2024/00936 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 138/ШШ2024/00936
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 4,300,000 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Хариуцагч ******* /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023.08.17-ны өдөр *******д зээл хаагаад, эргүүлээд зээл аваад өгье гээд хоногийн 1 хувийн хүүтэй 5,500,000 төгрөгийг тоот дансанд шилжүүлсэн. 2023.09.04-нд зээлсэн мөнгөний 500,000 төгрөг, 19 хоногийн хүү 1,050,000 төгрөг, нийт 1,550,000 төгрөг надад өгсөн. 2023.11.30-нд 700,000 төгрөг надад шилжүүлсэн. Үүнээс хойш ямар ч мөнгө өгөөгүй, Улаанбаатар хот яваад утас нь холбогдохгүй болсон. Иймд *******аас үндсэн зээлийн үлдэгдэл 4,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******гаас 2023.09.04-нд зээл хаах гэж 5,000,000 төгрөг авсан нь үнэн болно. Зээлээ хийгээд эргүүлээд авах гэсэн боловч хугацаа хэтэрсэн дахин гарах боломжгүй болж мөнгөө буцаагаад өгөх аргагүй болсон. Би элэгний хатуурлаар 50 хувийн группийн заалтай байдаг болохоор эм, эмчилгээ хийлгэх, сардаа хот явж хянуулж байдаг болохоор цалингаас өгөх боломжгүй цалингийн зээлтэй. 2024 оны 07 сараас группээ сунгуулж зээл авч мөнгө өгөхөөс өөр боломжгүй байна. Би энэ хүнд 1,500,000, 700,000 төгрөг өгсөн. Одоо 2,800,000 төгрөг төлөх боломжтой. Нэхэмжилсэн 4,300,000 төгрөгийг өгөх боломжгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгийг гаргуулахаар эвлэрэх саналтай байна гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөвшөөрч байна 4,000,000 төгрөг төлөхөөр эвлэрье гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4,300,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх 1 тал)
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, эвлэрэх талаар санал нэгдэж, нэхэмжлэгч нь 4,000,000 төгрөгийг гаргуулахаар эвлэрэх санал гаргасныг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч, эвлэрэхээр харилцан тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигч талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,300,000 төгрөгийн 300,000 төгрөгөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг зохигчид эвлэрсэн гэж үзэх бөгөөд шүүх хуралдааны явцад талууд эвлэрсэн тохиолдолд эвлэрлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаарддаггүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн шийдвэр гарах хүртэл эвлэрэн хэлэлцэх боломжтой.
Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарыг шүүх хуралдааны явцад эвлэрсэн гэж үзэх ба зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байна гэж үзэн зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,750 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөгийг /4,000,000 төгрөгт ногдох/ гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,750 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 78,950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА