| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01057/И |
| Дугаар | 138/ШШ2024/00932 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2024/00932
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт ******* ,
Хариуцагч: оршин суух, регистрийн дугаартай, овогт нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2021.05.20-нд 751,000 төгрөгийн үнэ бүхий бэлэн хувцас худалдан авсан бөгөөд 2022 онд 300,000 төгрөг төлөөд одоог болтол дахин нэг ч төгрөг төлөөгүй хугацаа зааж гуйсаар байсан. Одоо бол явдаг газраараа явж аваарай гэсэн мэссеж бичээд нэг ч удаа утсаа авахгүй. Иймд 450,000 төгрөгөө 3 нугалж 1,350,000 төгрөгийг *******, Т. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, Т. нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* миний бие нэхэмжлэлийн шаардлага 1,350,000 төгрөгөөс 750,000 төгрөг нэхэмжлэхээсээ татгалзаж, үлдэх 600,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар, хариуцагч нар дээрх төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хариуцагч *******, Т. нарт холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,350,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх 1 тал)
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,350,000 төгрөгөөс 750,000 төгрөгийг гаргуулахаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 600,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч *******, Т. нар нь бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,550 төгрөгийн 50 хувь болох 18,275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 18,275 төгрөгийг, хариуцагч *******, Т. нараас улсын тэмдэгтийн хураамжид 9,325 төгрөг /600,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *******, Т. нар нь нэхэмжлэгч *******д 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,550 төгрөгөөс 18,275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 18,275 /арван найман мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч *******, Т. нараас улсын тэмдэгтийн хураамжид 9,325 /есөн мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА