| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/00465/И |
| Дугаар | 191/ШШ2025/03504 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/03504
2025 04 25 191/ШШ2025/03504
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б хаягт байрлах, ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 21,486,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
/Зохигчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан гаргасан нэхэмжлэлдээ:
******* ХХК (РД:*******) нь 2017 оны 4 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд тайлан өгсөн. 2017 оны 06 дугаар сараас 14,324,200 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй өр үүсгэж Нийгмийн даатгалын ерөнхий хууль-ийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Бид нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө төлөөгүй ажил олгогчийг 91-180 хоносон насжилттай, шимтгэлийн өртэй ажил олгогчийн харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоохдоо манайхтай харилцдаг банк тус бүрд тухайн ажил олгогчийн регистрийн дугаараар бүртгэлтэй бүх дансыг хаалгах хүсэлтийг жагсаалтаар банканд явуулдаг. 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаартай албан хүсэлтээр Хаан банк, Хас банк, Төрийн банк, Голомт банк, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, тус бүрд хариуцагчийн бүртгэлтэй дансыг хаах хүсэлт өгсөн. Уг хүсэлтийг мөн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 243 дугаартай албан хүсэлтээр Богд банк, Ариг банк, Тээвэр хөгжлийн банк, М банк, Хөгжлийн банк тус бүрт нэмж явуулсан. Бид хууль журамд заасан эрхийн дагуу банкны харилцах дансыг хаах, албан шаардлага хүргүүлэх, өр барагдуулах гэрээ байгуулах зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан боловч ******* ХХК нь нийгмийн даатгалын тайлан өгөхөө зогсоож, үүссэн шимтгэлийг төлөлгүй даатгуулагчдыг хохироосоор өнөөдрийг хүрлээ. Иймд Нийгмийн даатгалын тухай ерөнхий хууль-ийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг баримтлан 14,324,200 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, 7,162,100 төгрөгийн алданги, нийт 21,486,300 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нэхэмжлэн шүүхэд шилжүүлж байна гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. 2025.04.25-ны өдрийн 12 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эзгүйд талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон хүсэлтдээ: Хариуцагч Монпетро Эко ойл ХХК-ийн төлөөлөгч ******* миний бие *******тай эвлэрч, эвлэрлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрсэн болно. Иймд эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14,324,200 төгрөг, алданги 7,162,100 төгрөг, нийт 21,486,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар нь алданги болох 7,162,100 төгрөгөөс татгалзаж, үлдэх 14,324,200 төгрөгийг хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч ******* нь бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 14,324,200 төгрөгийг 30 хоногийн дотор буюу 2025.05.25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Тус эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 21,486,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч нь алданги болох 7,162,100 төгрөгөөс татгалзаж, үлдэх 14,324,200 төгрөгийг хариуцагч ******* ХХК бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 14,324,200 төгрөгийг 30 хоногийн дотор буюу 2025.05.25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж зохицуулсан.
Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 21,486,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь алданги болох 7,162,100 төгрөгөөс татгалзаж, үлдэх 14,324,200 төгрөгийг хариуцагч ******* ХХК бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 14,324,200 төгрөгийг 30 хоногийн дотор буюу 2025.05.25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 229,571 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА