| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/00715/И |
| Дугаар | 191/ШШ2025/01323 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/01323
| 2025 02 12 | 191/ШШ2025/01323 |
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, байр хаягт байрлах ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.******* эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргалыг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.******* шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч ******* ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч П.******* нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1890001752 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 9,500,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цахимаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт илгээсэн. Банк хүсэлтийн дагуу зээлийн гэрээний дуусах хугацааг 6 сараар сунгаж, зээлийн дансны дугаарыг 1890001884 болгон өөрчилж, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 6,851,150.14 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,005,862.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 37,748.20 төгрөг, нийт 9,894,761.04 төгрөг төлсөн. Зээлдэгч П.******* нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж, 707 хоног хугацаа хэтрүүлж, зээл нь чанаргүй зээл болсон байна. Зээлийн гэрээний үндсэн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дууссан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарын хаяг олж тогтоох тухай хүсэлт гаргаж, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 181/ШШ2023/03765 дугаартай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс гардуулах ажиллагаа хийхэд, хариуцагч П.******* нь гадаад улсад оршин суугаа болох нь тогтоогдсон. Ингээд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 102/ШЗ2024/06370 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болсон шүүгчийн захирамж гарсан. П.*******ийн оршин суугаа хаяг тодорхойгүй байна. Иймд П.******* эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч ******* ХК-иас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гүйцэтгэх захирлын тушаал, Зээл олгох шийдвэр, Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлт, Зээлийн нөхцөл өөрчлөх шийдвэр, Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Дансны хуулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
3.******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлт, Зээлийн нөхцөл өөрчлөх шийдвэр, Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Дансны хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/Ш32024/06370 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагч П.******* нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүрэг, дугаар хороо, тоот хаягт оршин суудаггүй, гадаад явсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, П.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,257,974 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.*******ийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул ******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэстэй.
7.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар П.******* эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ХК /утас /‑д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ