| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01026/И |
| Дугаар | 138/ШШ2024/00927 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2024/00927
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Хариуцагч: ******* регистрийн дугаартай, овогт нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 17,928,335.39 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ганзориг овогтой *******, Батсайхан овогтой нар нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ЗГ4705131173 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18,610,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ4705131173 дугаар зээлийн гэрээ байгуулж 3,300,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалингийн зээлийг тус тус авсан болно.
Зээлдэгч нь ЗГ4705131173 дугаартай зээлийн гэрээний үүргийг зөрчиж, эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар: ЗГ4705131173 дугаартай зээлийн гэрээний үүрэгт: Зээлийн үндсэн төлбөр 14,551,960.24 төгрөг, зээлийн хүү 3,181,213.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195,162.11 төгрөг, нийт 17,928,335.39 төгрөгийг *******, Б. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэчимэг /утас: 85361169/ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч *******, Б. бид ******* *******ны нэхэмжлэлтэй танилцлаа. ******* *******наас 2022.02.25-нд 18,610,000 төгрөг, 2022.10.24-нд 3,300,000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Ажил төрөлгүй болоод зээлээ төлөх боломжгүй болсон. Одоо бид өр төлбөрөө барагдуулахаар Замын-Үүд суманд ажилд ороод удаагүй байна. ******* *******ны нэхэмжилсэн 17,928,335.39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******, Б. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 17,928,335.39 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэчимэг нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,592 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 123,796 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 123,796 төгрөгийг, хариуцагч *******, Б. нараас 123,796 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 17,928,335.39 /арван долоон сая есөн зуун хорин найман мянга гурван зуун гучин таван төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, Б. нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,592 төгрөгөөс 123,796 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 123,796 /нэг зуун хорин гурван мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөгийг төсвийн орлогоос, 123,796 / нэг зуун хорин гурван мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөгийг хариуцагч *******, Б. нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА