| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/01512/И |
| Дугаар | 312/ШШ2025/01262 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2025/01262
| 2025 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 312/ШШ2025/01262 | Орхон аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би *******гийн нэхэмжлэлтэй Орхон уст ХХК-д холбогдох бүртгэлээс хасалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон уст авто сургуульд 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр очиж уулзаж, сонирхож, нэрээ бүртгэлийн дэвтэр дээр нь найзтайгаа бүртгүүлсэн нь үнэн. Гэвч 2025 оны 05 дугаар сарын 12-ны өглөө бичиг баримтаа орж авахдаа хамт бүртгүүлсэн найз маань бид хоёр явахааргүй болсон гэж хэлээд иргэний үнэмлэхээ авсан. Учир нь Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн 2-р байр засварт орох гэж байгаа тул хүүхдүүд байрлуулахгүй гэсэн тушаалын дор гэр лүүгээ явах болсон шалтгаанаар авто сургуулиас нэр хасаж өг гэж хэлсэн. Гэтэл 1-р байр сул өрөө гаргаж өгсөн тул өөр жолооны курст явахаар болж бүртгэлээ хийлгэх гэтэл Орхон Уст хасалт хийгээгүй байсан. Очиж уулзтал систем асуудалтай байгаа хоёр хоногийн дараа хасаад өгье гэж хэлээд буцаасан. Хоёр хоногийн дараа бүртгэлээ үүсгэх гэтэл хасагдаагүй байсан. Утас руу нь залгаж эрэгтэй багштай ярьтал хасахгүй, манайд суу, үгүй гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь эмэгтэй багштай очиж уулзахад манайд суу одоо сууж байгаа жолооны курсээсээ мөнгө авчирч ирээд суу гэж хэлсэн, аргаа бараад ааваараа яриултал хэл амаа ойлголцоогүй. Дахин өөрөө очиж уулзтал ойлголцож чадаагүй тул Орхон уст авто сургууль ХХК-ийн бүртгэлээс хасуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Орхон уст ХХК-д холбогдох бүртгэлээс хасалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул татгалзлыг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Орхон уст ХХК-д холбогдуулан бүртгэлээс хасалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Орхон уст ХХК-д холбогдох Бүртгэлд хасалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Орхон уст ХХК-д холбогдох бүртгэлээс хасалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ