| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01115/И |
| Дугаар | 138/ШШ2024/00926 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2024/00926
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 2,334,611.53 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цахим кредит картны гэрээ байгуулж 2 жилийн хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй 3 сая төгрөгийн зээлийг авсан. ...Үндсэн зээлийн үлдэгдэл 2,228,990.79 төгрөг, үндсэн хүү 99,120.74 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 2,334,611.53 төгрөгийг *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******сүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Дорнод аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* регистрийн дугаартай иргэн Энхбаатар овогтой д холбогдуулан 2,334,611.75 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Энхбаатар овогтой нь 2024 оны 11 сарын 20-нд дээрх нэхэмжилсэн мөнгөн дүнг бүхэлд нь төлж зээлээ хаасан тул Очин ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,334,611.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбараа бичгээр ирүүлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,304 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 26,152 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 26,152 төгрөгийг, хариуцагч *******гээс 26,152 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 2,334,611.53 /хоёр сая гурван зуун гучин дөрвөн мянга зургаан зуун арван нэгэн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,304 төгрөгөөс 26,152 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 26,152 /хорин зургаан мянга нэг зуун тавин хоёр/ төгрөгийг, хариуцагч *******гээс 26,152 /хорин зургаан мянга нэг зуун тавин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА