2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 193/ШШ2025/00820

 

2025 09 04 193/ШШ2025/00820

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******од байрлах ******* ХХК-ий нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,,т байрлах ХХК-д холбогдох

 

Тооцооны үлдэгдэл 3,995,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78,880 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэмтэлэх нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,995,540 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК газар нь хариуцагч ХХК-с зээлийн гэрээний үүрэгт 3,995,540 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК нь 3,995,540 төгрөгийг ХХК-д бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,880 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 39,440 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 39,440 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгох нь зүйтэй.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 215,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч ******* ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,880 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 39,440 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 39,440 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БЭЭЖИН