| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/01068/И |
| Дугаар | 193/ШШ2025/00821 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 193/ШШ2025/00821
2025 09 04 193/ШШ2025/00821
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Хариуцагч: *******,, , хаягт оршин суух, ургийн овогт гийн /РД7/-д холбогдох
21,750,000 тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... гийн д 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж, 16,500,000 төгрөг авахаар тохиролцсон. Тус мөнгөний барьцаа болгож Б.ийн төрсөн эгч Б.гийн нэр дээрх Lexus RX450h загварын улсын дугаартай авто машиныг үлдээсэн боловч тэр машин нь банк бусад өртэй бөгөөд тэр өрийг барагдуулаад миний мөнгийг өгнө гэж надаас мөнгө зээлж авсан боловч одоог хүртэл миний мөнгийг өгөхгүй байна. Уг мөнгийг хариуцагчийн эгч гэх Б. авсан гэх боловч би Б.д дансаар шилжүүлэн баримт үйлдэж авсан. Одоо миний мөнгийг Б.эс гаргуулж өгнө үү..... гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б. миний бие Ц.*******ын нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний төрсөн эгч болох Б. нь Солонгос улсад ажиллаж амьдардаг. Б. нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр намайг Ц.*******т машин хүргээд өг, мөнгө өгөхөөр нь аваад над руу шилжүүлээд өг гэж хүссэн. Тэгэхээр нь би Lexus RX450h загварын улсын дугаартай автомашиныг унаад Ц.*******т хүргэж өгсөн чинь гэрээ байгуулна, тэгж байж мөнгөө шилжүүлнэ гэж хэлсэн. Тухайн үед Б. гээд миний дунд эгчтэй гэрээ байгуулна гэсэн боловч бичиг баримтаа орхисон гэх шалтгаанаар миний нэр дээр гэрээ байгуулсан. Тэгэхээр нь би Зээлийн гэрээнд гарын үсэг зураад 15,000,000 төгрөгийг өөрийн тоот Хаан банкны дансанд хүлээн аваад, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б. эгчийн тоот данс руу шилжүүлсэн.
Ц.*******ын хувьд анхнаасаа Б.тай зээлийн гэрээний асуудлаа хэлэлцэж, харилцан тохиролцсон. Миний хувьд зээлийн гэрээгээр хүлээн авсан 15,000,000 төгрөгийг өөртөө зарцуулаагүй, гэрээний нөхцөлийн талаар Ц.*******той харилцан тохиролцсон зүйл байхгүй. Миний дансаар оруулж л авснаас өөрөөр би зээлийн гэрээг байгуулах шаардлага байгаагүй. Миний хувьд эгч Б.г төлөөлөн гэрээ байгуулснаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээх үндэслэл байхгүй. Энэ талаар нэхэмжлэгч Ц.******* ч мэдэж байгаа. Би Ц.******* гэх хүнийг өмнө нь ерөөсөө таньдаггүй байсан. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Би төрсөн эгч Б. болон нэхэмжлэгч нартай ярилцаад Эвлэрлийн гэрээ байгуулах талаар харилцан тохиролцох саналтай байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.*******, хариуцагч Б. нар нь эвлэрэн хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17,000,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 4 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Ц.*******т төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.эс зээлийн гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17,000,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 4 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 266,700 төгрөгөөс, 17,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 242,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 121,475 төгрөгийг улсын төсвөөс, 121,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн татгалзсан шаардлага болох 5,000,000 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамж болох 94,950 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17,000,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 4 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 266,700 төгрөгөөс, 17,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 242,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 121,475 төгрөгийг улсын төсвөөс, 121,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн татгалзсан шаардлага болох 5,000,000 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамж болох 94,950 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.д нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН