Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2025/01258

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2025/01258

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Элчингийн гудамж Эмбасси ван бизнес о...9/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 25-р баг Чингэл, бүст .. тоотод оршин суух, ./-д холбогдох

 ..

371,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* *******с ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай ******* зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2024 оны 09 сарын 12-ны өдрийн 240425-2666019 дугаартай 220,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан 8,1 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч ******* нь зээлийг эргэн төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 200 хоног хугацаа хэтрээд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч *******эс 371,826 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Батбаяр овогтой Марал-Эрдэнэ нь ******* ******* ******* ХХК-аас 371,826 төгрөгийн нэхэмжилсэн зээлийг 2025.07.30 гэхэд барагдуулж дуусах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* *******с ******* ХХК нь хариуцагч *******эс,371,826 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* *******с ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,805 төгрөгийн 5,902.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 5,902.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* *******с ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 371,826 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* *******с ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,805 төгрөгийн 5,902.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 5,902.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ