Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 312/ШШ2025/01250

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 312/ШШ2025/01250

Орхон аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                       Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: УлаанбаатагрхотСүхбаатар дүүрэг2 дугаархороо Усны гудамжӨөрийн байранд байрлах ....-ийн нэхэмжлэлтэй,

 

I.-'

 

Хариуцагч: Орхон аймаг Жаргалант сум 2 дугаар байр Булаг ..тоотод оршин суух, ..-д холбогдох

 

4,783,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч ...шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн № МЫ770030003095017207 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 4,436,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 07 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Иймд *******гаас 4,783,280.00 төгрөг гаргуулж, ******* *******инд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* *******ны

 

нэхэмжилсэн 4,783,280 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025.07.25-нд

 

700.000 төгрөг, 2025.08.25-нд 700,000 төгрөг, 2025.09.25-нд 700,000 төгрөг, 2025.10.25-нд

 

700.000 төгрөг, 2025.11 25-нд 700,000 төгрөг, 2025.12.25-нд 1,283,280 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******гаас 4,783,280 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,483 төгрөгийн 45,741.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 45,741.5 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖПАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардпага 4,783,280 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,483 төгрөгийн 45,741.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 45,741.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

        ШҮҮГЧ                                    Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ