Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 303/ШШ2025/00603

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын  анхан шатны шүүгч Ч.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч ******* /цахимаар/, хариуцагч *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний 1.1-т Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ: (1.1.1-т зааснаар хязгаарлагдана.тодруулснаар) гэж, мөн гэрээний 2.1-т нийт ажлын хөлс нь 20,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож баталгаажуулсан байдаг.

Дээрх гэрээний 1.1.1-т /Иргэний хэрэг маргаанд өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцох (иргэн *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох, "******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК, Үүр тээл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК)-д холбогдох иргэний хэрэгт, нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцох/ гэж тохиролцсоны дагуу дээрх иргэний хэрэг маргаануудад өөрийн туслах болох ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, өмгөөлөгч миний ИХШХШТХуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг үндэслэн өмгөөлөгчөөр тус тус оролцож зохих шийдвэрүүдийг гаргуулан ажилласан байдаг. Үүнд:

1.Иргэн *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.07-ны өдрийн 131/ШШ2024/00886 дугаартай шийдвэр

2.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох иргэний хэрэгт Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.30-ны өдрийн 131/ШШ2024/00851 дугаартай шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.17-ны өдрийн 213/МА2024/00018 дугаартай магадлал;

3. Үүр тээл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох иргэний хэрэгт Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.22-ны өдрийн 131/ШШ2024/00907 дугаартай шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.01.24-ны өдрийн 213/МА2025/00004 дугаартай магадлал зэрэг болно.

ХХК нь 2009 оны 11 дүгээр сарын 18-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд иргэн ******* нь үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, хувь хувьцаа эзэмшигч байдаг. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д Үйлчлүүлэгч энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан үүргээ хугацаанд нь биелүүлэх. үүрэгтэй гэж үйлчлүүлэгчийн хүлээх үүргийг тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 үүргийг тогтоосон газар хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасныг тус тус зөрчсөн буюу үүргээ зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүй байна. Хариуцагчтай ажлын хөлс, зардлын талаар ярилцахад хэзээ, хэрхэн төлөх талаар тодорхой хариу өгөөгүй байна. Иймд хариуцагч ******* эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Би шүүхэд нэхэмжлэлээ бичгээр тайлбар гаргасан тул бүрэн дэмжиж байна. Шүүх хуралдаанд ******* оролцуулан талаар ярьсантай нь холбогдуулан өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд туслах чиг үүрэгтэйгээ туслах ажиллуулдаг. Хоёрдугаарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой үндсэн хуралдаанаас өмнө маш олон хүсэлтүүд хэлэлцдэг. Мөн шүүх хуралдаан оролцоогүй ч хүсэлтийг хууль зүйн үндэслэлийг бичгээр гаргаж туслах ******* тайлбарлаж хүсэлт хэлэлцэх хуралдаанд оролцож байсан. Миний бие үндсэн хүсэлт хэлэлцэх хуралдаанд оролцсон тул гэрээг заасан үүргээ биелүүлсэн. Хэрэв миний бие гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол ёс зүйн тусгай хариуцлага хүлээнэ. Мөн хариуцагчид гомдол санал гаргах эрх нь нээлтэй байсан тул ёс зүйтэй баймаар байна. Мөн ямар ч үр дүн гаргаагүй гэсэнтэй холбогдуулан тайлбар гаргахад шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар *******, ******* нар нь ******* ХХК, Үүр тээл ХХК-тэй эвлэрсний дарааг ******* нь байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлж байгаа. Иймд гомдолтой нөхцөл байдалд ******* өөрөө хүргэсэн би хүргээгүй гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Бид анх ******* ХХК болон Үүр тээл ХХК нартай үүссэн маргааныг шийдвэрлүүлэх зорилгоор өмгөөлөгч Б. Гантөмөр 5.000,000 төгрөгийн хууль зүйн үйлчилгээний гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн болно. Уг гэрээний дагуу шүүхийн маргаанд оролцуулах, эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг хүлээлгэсэн. Дараа нь өмгөөлөгч ******* зүгээс ******* ХХК-гаас 60,000,000 төгрөгийн буцаан олголт авах боломжтой. ******* ХХК-гаас 125,000,000 төгрөгийн алдангийг хэрэгсгэхгүй болгоно гэсэн үндэслэлээр дахин 20,000,000 төгрөгийн гэрээг санал болгосон тул бид уг амлалт, итгэлцэлд үндэслэн хоёр дахь гэрээг байгуулсан болно. Гэвч уг хоёр дахь гэрээ байгуулснаас хойш тодорхой хугацаанд хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар бидэнд ямар ч албан ёсны мэдээлэл, тайлан хэрэгжилтийн явцын тайлбар ирүүлээгүй, мөн уг хоёр компанитай эвлэрэхээс өөр оновчтой хувилбаргүй болсон тул бид өөрсдийн санаачилгаар эдгээр компанитай анх нэхэмжилсэн дүнгээрээ эвлэрэл байгуулж, өр төлбөрийнхөө оронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно.

Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн зүгээс хоёр дахь гэрээгээр амласан үр дүн гарч хэрэгжээгүй, харин ч манай тал нөхцөл байдлыг удирдан зохион байгуулж, өмгөөлөгчийн оролцоогүйгээр энэхүү маргааныг эвлэрлээр шийдвэрлэсэн болно.

Мөн Иргэний хуулийн 290.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх ашгийг хамгаалан ажил үйлчилгээ үзүүлсэн бол уг үйлчилгээ нь зөвшөөрөгдсөн, үр дүнгээ өгсөн, эсвэл үр шимийг нь хүлээн авсан нөхцөлд зүй ёсны шаардлага гэж тооцогддог. Гэтэл дээр дурдсан нөхцөлүүд хангагдаагүй учир, нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийн төлбөр нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд өмгөөлөгч *******ийн нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийн хууль зүйн үйлчилгээний төлбөр нь мөргөлдөөнийг эцэслэхэд нөлөөлөөгүй, үр дүн нь биелээгүй, хуулийн үндэслэл дутмаг тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулж өгнө үү.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******, ******* хоёр өмнө нь гэрээгээ байгуулсан. Нэмэлт урамшууллын 20.000.000 төгрөгийн гэрээг миний бие мэдэлгүй гэрээ байгуулсан. Мөн өмгөөлөгчөөр ******* аваад ямар ч үр дүн гаргаагүй тул ******* ХХК, Үүр тээл ХХК нарт одоо хүртэл 60.000.000 төгрөгийн өрөнд Улаанбаатар хотод дахин төлөлтийн ажлыг хийж өгч байгаа. Тухайн өр төлбөрт ажлын хийж өгч байгаа тул тэрэнд гомдолтой байдаг. Шүүх хуралдаанд ирж оролцохгүй байж худлаа яриад байна . Тухайн гэрээ байгуулсан бол гэрээний дагуу санхүүтэй тулгаж ямар төлбөр тооцоо байгаа гээд утас руу нь залгахад утсаа аваагүй. Мөн хамт очоогүй гэтэл байгуулсан гэрээний дагуу мөнгө нэхсэн тул ажлын хийж өгсөн гэв.

2.Хэрэгт нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /4-7/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № 131/ШШ2024/00851 дугаар шийдвэр /43-51/, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн № 213/МА2024/ 00018 дугаар магадлал / 52-63/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 131/ШШ2024/00886 дугаар шийдвэр /64-67/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн № 131/ШШ2024/00907 дугаар шийдвэр /68-70/, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 213/МА2024/ 00004 дугаар магадлал /71-73/, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /74-75/, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн /2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 034 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсалтаар батлагдсан дүрэм /75-78/, *******ын G mail хаягаас явуулсан баримт, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах , Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах , *******, *******, ******* нарын хоорондоо fecabook харилцсан баримт /79-102/,

Хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээ /120-121/, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн № 131/ШЗ2024/00564 дугаар шүүгчийн захирамж / 122-123/, 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн №131/ШЗ 2024/02449 шүүгчийн захирамж / 124-125//, итгэмжлэл /126-127,168-171 /, 3 хэргийн шүүх хурлуудын дэлгэрэнгүй жагсаалт /143-144/, Хаан банк дансны хуулга /144-149/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, хариуцагчтай ажлын хөлс, зардлын талаар ярилцаж ажлаа хийж гүйцэтгэсний дараа хөлсийг өгөхөөр харилцан тохиролцжээ. Гэрээний дагуу дээрх 3 иргэний хэрэг маргаануудад өөрийн туслах болох ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, өмгөөлөгч миний өмгөөлөгчөөр тус тус оролцож зохих шийдвэрүүдийг гаргуулан ажилласан тул ажлын хөлс гэрээгээр тохиролцсоны дагуу 20,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. 

3.Хариуцагч ******* нэхэмжлэлд хариу тайлбартаа.....******* ХХК болон Үүр тээл ХХК нартай үүссэн маргааныг шийдвэрлүүлэх зорилгоор өмгөөлөгч Б. Гантөмөр 5.000,000 төгрөгийн хууль зүйн үйлчилгээний гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн болно. Гэвч уг хоёр дахь гэрээ байгуулснаас хойш тодорхой хугацаанд хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар бидэнд ямар ч албан ёсны мэдээлэл, тайлан хэрэгжилтийн явцын тайлбар ирүүлээгүй, бид өөрсдийн санаачилгаар эдгээр компанитай анх нэхэмжилсэн дүнгээрээ эвлэрэл байгуулж, өр төлбөрийнхөө оронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно. Өмгөөлөгч ******* нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулж өгнө үү гэжээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5. *******, ******* нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ бичгээр байгуулагдсан байна.

6. Зохигчид нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх бүхий хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

Тус гэрээгээр 1.1-т өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ/ 1.1.1-т зааснаар хязгаарлагдана/,

Гэрээний 1.1.1-т Иргэний хэрэг маргаанд өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцох/ иргэн *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нар холбогдох, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК, Үүр тээл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцох,

Гэрээний 2.1-д өмгөөлөгчийн мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд холбогдох зардал, өмгөөлөгчийн хөлсийг 20,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, энэхүү гэрээнд заасан хэмжээ, нөхцөлөөр төлнө, 2.2-т энэхүү гэрээний 2.1-т заасан зардал, ажлын хөлсийг тохиролцсон хугацаанд шилжүүлнэ гэж, 3.5-д үйлчлүүлэгч энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан үүргээ хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй байхаар тохиролцсон байна.

7. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № 131/ШШ2024/00851 дугаар шийдвэр , Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн № 213/МА2024/ 00018 дугаар магадлал , Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 131/ШШ2024/00886 дугаар шийдвэр, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн № 131/ШШ2024/00907 дугаар шийдвэр , Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 213/МА2024/ 00004 дугаар магадлал , Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн /2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 034 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсалтаар батлагдсан/ дүрэм, *******ын G mail хаягаас явуулсан баримт , Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол , Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах , Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах, *******, *******, ******* нарын хоорондоо fecabook харилцсан баримт зэргээр нэхэмжлэгч нь хариуцагчид 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сард эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан болох нь тогтоогдож байна.

8. Хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад хэлбэрийн хувьд Иргэний хээлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

9.Гэрээнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзэв. 

10. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.

 11. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь ажил үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч ******* нь хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч ******* нь ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасны дагуу хариуцагч ******* ажил гүйцэтгэж дуусмагц төлөх ёстой байна.

12. Хариуцагч ******* нь уг гэрээний хүрээнд ******* нь өөрийн оронд ******* гэх этгээдийг ... туслах...нэрийн дор шүүх хуралдаанд байнга оролцуулж байсан гэж ,

Нэхэмжлэгч ******* нь иргэний хэрэг маргаануудад өөрийн туслах болох *******ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, өмгөөлөгч миний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заалтыг үндэслэн өмгөөлөгчөөр тус тус оролцож зохих шийдвэрүүдийг гаргуулан ажилласан байдаг гэж тус тус тайлбарлажээ.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно...гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нар холбогдох, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК, Үүр тээл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгчөөр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч ******* нь оролцохдоо өөрийн туслахаар ажиллаж байсан гэх *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн төлөөлөх эрхийн дагуу оролцуулж байсан байна.

14. Хариуцагч ******* нь хөлс төлөхөөс татгалзах нэг үндэслэлд өмгөөлөгч ******* нь үүргээ бусдад буюу өөрийн туслах ******* шилжүүлсэн явдлыг заасан бөгөөд өмгөөлөгч ******* нь үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлжээ.

15. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэжээ.

16. Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1-т....Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх ба үүргийг бусдад шилжүүлж болохгүй... гэж заасан бөгөөд уг гэрээнд өөр хүнээр гүйцэтгүүлэхийн тулд энэ талаар хууль эсхүл гэрээнд заасан байх учиртай бөгөөд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд өөр хүнээр дээрх 3 иргэний хэрэгт оролцуулах талаар хэлэлцэн тохиролцоогүй байна.

17. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2-т...Ажиллуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана... гэж заасан бөгөөд хариуцагч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээнээсээ татгалзаагүй тул үүргийн зарим хэсгийг өөр хүнээр гүйцэтгүүлэхийг зөвшөөрсөн гэж үзнэ.

18. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-т. ...талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно... гэж заасан ба талууд хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж болдог бөгөөд *******ыг 3 иргэний хэрэгт шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсныг хариуцагч ******* татгалзаагүй байгаа нь нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл өмгөөлөгч ******* нь гэрээнд заасан ажил үйлчилгээний зарим хэсгийг өөрийн туслах ******* гүйцэтгүүлснийг ******* тухай бүрд нь хүлээн зөвшөөрч байсан болно.

19. Гэрээний 3.4-т... хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад үйлчлүүлэгч нь эсрэг талыг этгээдтэй эвлэрэн хэлэлцэх, аливаа тохиролцооны талаар өмгөөлөгчтэй заавал зөвлөлдөх бөгөөд бие даасан шийдвэр гаргасан бол хожим үүсэх үр дагаварт өмгөөлөгч хариуцлага хүлээхгүй ...гэж заасан бөгөөд хариуцагч ******* өмгөөлөгчийн зүгээс хоёр дахь гэрээгээр амласан үр дүн гарч хэрэгжээгүй, өмгөөлөгчийн оролцоогүйгээр энэхүү маргааныг эвлэрлээр шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, энэ талаар гэрээнд тодорхой тусгасан ба хөлс төлөхөөс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.

20. Мөн хариуцагч ******* ******* ХХК болон Үүр тээл ХХК нартай үүссэн маргааныг шийдвэрлүүлэх зорилгоор өмгөөлөгч *******, ******* нарын хооронд 5.000,000 төгрөгийн хууль зүйн үйлчилгээний гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн болно... гэж маргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж гаргасан Үүр тээл ХХК, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмнө нь 2024 оны 04 сард *******, өмгөөлөгч ******* нарын хооронд 5.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан, уг гэрээний хүрээнд ******* нэр дээр 2,000,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн баримт хэрэгт хавсаргасан, харин өмгөөлөгч ******* 3.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх боловч уг гэрээ хэрэгт авагдаагүй, нотлох баримтаар хариуцагч талаас гаргаж өгөөгүй, энэ хэрэгт ач холбогдолгүй, шаардлагагүй ба үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс өөр гэрээнд хамааралтай байх тул үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.

21.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үгүйсгэх үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаа өөрөө гаргах үүрэгтэй ба хуульд заасан үүргээ биелүүлээгүй болно.

22. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ******* эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ******* олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

23. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч ******* эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ******* олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.БАЙГАЛМАА