2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/03980

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 07

191/ШШ2025/03980

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа би,

 

Нэхэмжлэгч: С байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,565,687 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №MN880030003095035342 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 16,343,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4%-ийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. ******* нь зээл авснаас хойш үндсэн зээлд 460,692.20 төгрөг, үндсэн хүүнд 689,671.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,656.56 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2025 оны 01 дүгээр сараас хойш зөрчил үүсгэсээр байна. ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №MN880030003095035342 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 15,882,308 төгрөг, үндсэн хүү 675,156 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,223 төгрөг, нийт 16,565,687 төгрөг байна. Иймд *******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,565,687 төгрөгийг гаргуулж ******* ХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй надад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,565,687 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* миний бие 16,565,687 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тохиролцож төлөлтийн хуваарь тогтсон болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 16,565,687 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 16,565,687 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 16,565,687 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,778.44 төгрөгийн 50 хувь буюу 120,389.22 төгрөгийг улсын төсвийн данснаас, 120,389.22 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.АЗЗАЯА