Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/042

 

 

*******эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж,  Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанд:

Прокурор *******;

Хохирогч ******* түүний өмгөөлөгч *******, *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/95 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн *******эд холбогдох эрүүгийн 2314000130020 дугаар хэргийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ................ оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ын (РД: ),

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17.00 цагийн үед  Баянхонгор аймаг, Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” гэх газар согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугааргүй “Арвайн хурд” маркийн цэнхэр өнгийн мотоцикл буюу тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...", 1.3-д "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Мустанг-5 маркийн улбар шар өнгийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, тус мотоциклийг жолооны эрхгүйгээр жолоодож явсан *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2. дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг жил/, 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******эд 7 /долоо/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 5,329,532 төгрөгийг гаргуулж хохирогч *******д, 3,089,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2024 оны 4 дүгээр сарын 26-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******, ******* нар давж заалдах  журмаар шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхээс ******* нь архидан согтуурч улмаар тээврийн хэрэгсэл буюу өөрийн “Арвайн хурд” мотоциклийг жолоодож явахдаа аюул саад тулгарах үед зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас хохирогч *******ыг мотоциклтэй явж байгаад зогсох үед дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн.

Мөн шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу өгсөн тогтвортой мэдүүлэг, гэрч ы өгсөн “...манай нөхөр ******* нь мотоциклтойгоо явж байтал ******* гэгч нь хажуу талаас нь мотоциклтойгоо ирээд мөргөж унагааж байхыг би ойрхон газраас харсан юм...” гэх мэдүүлгээр шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэж хохирогч гэрч болон архидан согтуурсан талаар мэдүүлсэн гэрч Ч., нарын мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэлээ гэжээ.Иймд дараа нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

гэрч ы:  2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн “...манай нохойнууд хойд зүг рүү хуцаад боргоогоод байхаар нь хойд зүг рүү хартал тоос манараад байсан ба дурандсан чинь нэг хүн яваад байсан ба 1 хүн нь газар хэвтэж байсан тэгсэн чинь манай нөхрийг араараа суулгасан байдалтай ирсэн...” гэж мэдүүлсэн байх тул энэ мэдүүлгээр “...манай нөхөр ******* нь мотоциклтойгоо явж байтал ******* гэгч нь хажуу талаас нь мотоциклтойгоо ирээд мөргөж унагааж байхыг би ойрхон газраас харсан юм...” гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна. /1хх19-22 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1377 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “залгуур суух зориулалтын арлын хүзүү хэсэгт доороос дээш чиглэлд цуурч ангайж цав үүссэн гэмтлийн зах ирмэг тэгш биш, гэмтэлтэй хэсгийн гадаргуу бохирдолтой зэрэг шинж тэмдэгт үндэслэн төмөрлөг эдлэлийн бат бөх чанар, элэгдэл, даралтын нөлөөгөөр ашиглалтын явцад үүссэн байх үндэслэлтэй гэжээ.

Хэргийн газрын үзлэгээр ямар нэг зам тэврийн осол болсон гэх ул мөр илрээгүй.

Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд “...хөдлөөд явж байтал миний зүүн гар талаас замаар мотоциклтэй явж байгаад замаас гарч ирээд шууд намайг мөргөж унагасан...”, “...би гэрээсээ гараад хойд зүг рүү шороон замаар явж байгаад дөнгөж замаас зүүн гар тал руугаа салж байтал миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүн гар талаас ирээд миний унаж явсан мотоциклийн урд хэсгийн рулийн ойролцоо ирж мөргөсөн. Тэгээд зүүн гар тал руугаа унасан, уг ослын улмаас баруун талын рамын хэсэгт ханзарсан...”, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...би мотоциклоороо борлонгийнхоо хажууд ирээд буугаад зогсох гэтэл ******* намайг дайрч мотоциклтэй татаад унагаачихсан. Би мотоциклынхоо урд тал руу гоо шааж унасан...” гэж зөрүүтэй мэдүүлдэг.

Иймд өмгөөлөгчийн зүгээс 2 мотоцикл мөргөлдөхөд өндрийн хэмжээ ижил учраас мотоциклийн эд ангиас гэмтэл авах боломжгүй, мотоцикл нь аливаа зүйл мөргөхөд эхлээд урд дугуйгаараа мөргөнө, урд дугуй нь мотоциклийн их биеэс урагш илүү гарсан тул мөргөлтийн эхний цэг дугуй байна.

Мотоцикл унаж яваа хүн мотоциклоос бөгсөн биеэс дээш илүү өндөр учраас мөргөлдөх үед хөл, өвдөг хэсэгт гэмтэл авах боломжтой, хавирга, эгэм хэсэгт мөргөлтөөс гэмтэл авах боломжгүй, харин мотоциклоос унасан тохиолдолд энэ гэмтлийг авах боломжтой.

Мотоцикл 2 дугуйтай тул зогсоохын тулд заавал 2 хөлөөрөө тулгуур хийж байж зогсоно, мотоциклыг араас мөргөсөн тохиолдолд жолооч урагшаа унахгүй арагшаа унана, мөргөлтийн эсрэг хүч үйлчилнэ, ослын техникийн эвдрэл гэмтэл хурднаас хамаарч их бага хэмжээтэй байна.Мөргөсөн тохиолдолд заавал эвдрэлийн ул мөр үлдэнэ, эвдрэлийг сольсон бол шинэ хуучны ялгаа гарна мөн хэргийн газарт заавал ослын ул мөр үлдэх ёстой байсан.Мөн тухайн үед *******ийн унаж явсан мотоциклд үзлэг хийж ямар нэг эвдрэл гэмтэл тогтоогоогүй байдаг.

Хохирогч *******ыг мотоциклтэй явж байгаад өөрөө унаж хүндэвтэр гэмтэл авсан гэж үзэж байгаа бөгөөд *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн болох нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хангалттай нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч *******эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Мөн хавтаст хэргийн 01 дүгээр хуудсанд авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, талуудад гомдол мэдээллийн хугацаа сунгаж байгаа баримтууд, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол зэрэгт ийн нэрийг буруу бичсэн байгааг дурдаж байна гэжээ. /1хх 3-13/

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн хувьд согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хохирогч *******ын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдож байна. Мөн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэж тайлбарласан зүйл байхгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой Баянхонгор аймгийн төвд эхнэр дээрээ ирж хоносон. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө болсон асуудал. Ах дүүгээр нийлээд гэрч хийгээд байгаад гомдолтой байна. Зам дээр өнхөрч ойчоод хэвтэж байхад нь би гэрт аваачиж өгсөн. Гэтэл намайг дайрсан гээд гүтгээд байна. Төрсөн дүүгээрээ гэрч хийгээд төрсөн ахаараа өмгөөлөгч хийлгээд ийм зүйл байдаг юм уу. Би ингэж доромжлуулахгүй. Хамт архи уучхаад гараад явсан би хойноос нь гарахад өөрөө өнхрөөд ойчсон. Би яав гээд очоод аваад гэрт нь аваачиж өгөхөд намайг мөргөчихлөө гэж хэлсэн. Маргааш өглөө нь хэсгийн байцаагч ирээд намайг баривчлаад явсан. Мал эзгүй үлдсэн. Эхнэр маань аймгийн төв дээр байсан. Танайд архи уугаад сууж байхад эхнэртэйгээ орж ирсэн. Би шүүх хуралдаан дээр гэрчээр оруулж өгөөч гэж хүсэлт гаргасан. Гэрчээр оруулаагүй. Би хэрэг хийсэн бол хэргээ хүлээгээд явна. Хэрэг үйлдээгүй болохоор гомдолтой байна. ******* бид хоёр нэг багийн малчин 3 жил айл өвөлжиж байна. Цуг архи уусан мөртөө тэрийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа дээр гомдолтой байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч холбогдогчийн зүгээс нэг нь мөргөсөн, нэг нь мөргөөгүй гэсэн байр сууринаас анхнаасаа шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн байр сууринаас оролцсон. Мөргөсөн, мөргөөгүй байдлыг хэргийн газрын үзлэгээр тодруулна. Түүнд үндэслэн гарсан шинжээчийн дүгнэлт байх ёстой. Гэтэл энэ баримт хийгдэж ирээгүй. Нөхөн дүрслээд шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод осол гарсан байна гэсэн ул мөрийг илрүүлж чадаагүй. Хохирогчийн мотоциклийн дугуйны хээ тохирсон талаар нотлох баримт байхгүй. Хохирогчийн мотоциклд дүгнэлт гараагүй байж энэ *******ийн мотоциклын дугуйны мөр шүү гэж бичээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс 2 удаа эмнэлэгт хэвтсэн гэдэг. Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтсэн гэж байгаа боловч холбогдох баримт нь хэрэгт авагдаагүй байна. Тэтгэврийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан. Тэр мөнгийг яг юунд зарцуулсан талаарх баримт нь байхгүй. Шүүгдэгчид холбогдох хэрэг нотлогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: гэрчүүд, хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байхад шүүхээс үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоолд тусгаж өгөөгүй. Осол 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болоод мотоциклын эвдрэлийг тухайн өдөр хүүхэд нь засаад янзалсан байсан гэж мөнгө нэхдэг боловч шүүхээс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр мотоциклд байсан эвдрэлүүдийг нэг мөр заасан байдаг. Ашиглалтын явцад үүссэн гэмтэл байна гэж зааснаас биш шинэ хуучин хэрэгслийн ялгааны талаар огт дурдаагүй учир мотоциклыг засварласан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ярихдаа бас л өөр зөрүүтэй байдлаар тайлбарлаад байна. Эргэлзээтэй байдал байгаа учир шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүүн талаас ирж дайрсан. Миний араас хөдлөөд явсан. Би замаас гараад зогсоход араас ирээд мөргөөд унагасан. Би нэг мэдэхэд эмнэлэг дээр байсан. Эмнэлэг дээр байхад 2 мөрдөгч ирсэн. Би худлаа юм яриагүй. Тэр явдлаас хойш миний бие өвдөөд Улаанбаатар хот руу явж 3 сар эмчлүүлсэн. Одоо миний бие өвддөг, хэвтрийн хүн шиг л байна. Би тэтгэврийн зээлээ бүгдийг нь авч эмчилгээнд орсон. Би архи дарс уудаггүй. ******* нь нэлээн согтуу хөл нь гуйваад манайх руу орсон. Ороод аяга цай уугаад мордсон. Хээр унтаж байгаад босож ирээд намайг дайрсан. Энэ дээр би гомдолтой байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч талаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг буцаая гэсэн ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Шүүх өөрийн санаачилгаараа  2 сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар захирамж гаргаж мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулж мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдэж шүүх хурлаар орсон. Шүүгдэгч *******ийн мэдүүлэг анхнаасаа ийм байсан. Мөрдөгчийг *******ын төрсөн хүүхэд гэж хүртэл гүтгэж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд би оролцоогүй. Гэтэл хажуу талаас нь хэлж өгсөн гэж гүтгэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ нөхцөл байдал тогтоогдсон. Хэргийн газрын үзлэгийг нөхөн сэргээгээд хийсэн байгаа. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн. MRI зураг авхуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн байгаа. Энэ нотлох баримтуудаар эмчилгээ хийлгэсэн, Улаанбаатар хот явсан замын зардлын баримт болоод бусад нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. эдгээр баримтуудад үндэслээд хэргийг эцэслэн шийдэх боломжтой учир Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: шүүгдэгч *******ийн хувийн байдлыг харлаа. Байнга худлаа ярьж байна. Хохирогч ******* нь намайг сонгож шүүх хуралдаанд оролцсон. Би татгалзах эрхгүй. Өмгөөлөгч оролцож болохгүй тохиолдолд энэ асуудал байхгүй. Хууль зөрчигдөөгүй байна. Эрүүгийн хуулийн зорилго нь ял шийтгэл цээрлүүлэх, урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилготой байдаг. Ял шийтгэл нь хөнгөдсөн байна. Цагдан хорих байранд амралтад байгаа юм шиг байна гэж ярьж байна. Цагдан хорих байранд сайхан байлаа гэж ярьж байна. Цээрлүүлээгүй байна ял шийтгэл багадаж байна цээрлүүлэх шийтгэл биелэгдээгүй байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын зураглал зэргээр тээврийн хэрэгслийн дугуйн мөрийг бэхжүүлсэн байсан. Хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байгаа. Нотлох баримтын баримтад мэдээлэлд орно. Нотлогдон тогтоогдоод байна. Мөн гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэргийн шинж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17.00 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг, “ ” гэх газарт хохирогч *******ын жолоодож явсан “Мустанг-5” маркийн улбар шар өнгийн мотоциклтой мөргөлдөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Дээрх үйл баримт нь: 

Хохирогч *******ын “…2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ...******* миний зүүн гар талаас замаар мотоциклтойгоо явж байгаад шууд замаас гарч намайг мөргөсний улмаас миний 8 хавирга хугарсан, зүүн талын эгэм хугарч гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг/1хх32-38/;

Иргэний төлөөлөгч ын “…хохирогч ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2022 оны11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 3,089,000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан ... буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/1хх45/;

Гэрч ы ”… дурандахад нэг хүн яваад, нэг хүн нь газар хэвтэж байсан. ******* нөхрийг араараа суулгасан байдалтай нөхөр “ намайг мотоциклоор урдаас ирээд дайраад хаячихлаа” гэсээр ирсэн. ...*******... мотоциклоо унаад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /1хх47-49/;

Гэрч ы “...Манай нөхөр мотоциклтойгоо явж байтал ******* гэгч нь хажуу талаас нь ирээд мөргөж унагааж байхыг би ойрхон газраас харсан....” гэх мэдүүлэг/1хх...47-49/;

Гэрч гийн “...ийг  суулгаад явж байтал ...түлхүүрийг өгсөн чинь мотоциклоо асаагаад бид нар луу салавч гаргаж байгаад зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг/1хх62-66/;

Гэрч ын “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* ...Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж үзүүлсэн. ...Зүүн мөр нь эгмийн орчим хавантай, биеийн зүүн тал арьс доор хуралдсан байсан. ...мотоциклтой согтуу хүн араас нь ирж мөргөсөн гэж хэлсэн ...эрүүл байсан...” гэх мэдүүлэг/1хх62-66/;

Гэрч ын ”… нь 1 хундага архи уух шиг болсон....” гэх мэдүүлэг/1хх../;

            Гэрч гийн ... тэр архинаас 2-3 хундага уугаад ...явсан......” гэх мэдүүлэг/2хх 9-10/;

Шинжээч ын “...Тухайн үед *******ын биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл буюу хэрэг учрал гарах үед үүссэн гэмтэл байх боломжтой гэмтэл байсан. Маамын биед үүссэн гэмтлүүд нь аль аль үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд юм...” гэх мэдүүлэг/1хх75-76/;

шүүгдэгч ******* анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Би *******ынд  очиход найз ирлээ гээд хоол хийж өгөөд авдраасаа том шилтэй архи гаргаж ирээд аягалаад өгөхөд би яах юм бэ гэхэд хоёулаа хуваагаад уучихъя гэсэн. Бид хоёр архи хувааж уугаад дуусахад ******* борлондоо явлаа гээд явсан. Би 1 км хүрэхгүй газар ухаан алдаад ойчсон байсан.Нэг сэрэхэд мотоциклийн бензин гоожсон хэвтэж байсан.Тэгээд босоод хүйтэн уух гээд дахиад З.Маамын очсон, ******* борлондоо явлаа гээд мотоциклоо унаад явсан. Би удалгүй араас нь яваад Баян-Овоо сумын салдаг зам дээр тоос  манараад байхаар очсон чинь ******* мотоциклоосоо очсон хэвтэж байсан намайг яваад очиход чи намайг дайрчихлаа, цагдаа дуудна гэсэн. Тэгээд би *******ыг гэрт хүргэж өгчхөөд эргээд мотоцикл руу нь явсан. ... Би Маамынд архи уухаас өмнө архи уугаагүй байсан.” гэх мэдүүлэг/1хх240-241/

Шүүгдэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт ... Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой Баянхонгор аймгийн төвд эхнэр дээрээ ирж хоносон. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө болсон асуудал. Ах дүүгээр нийлээд гэрч хийгээд байгаад гомдолтой байна. Зам дээр өөрөө өнхөрч ойчоод хэвтэж байхад нь би гэрт аваачиж өгсөн. Гэтэл намайг дайрсан гээд гүтгээд байна.Би энэ хэргийг хийгээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэх мэдүүлэг, /2 хх ../...;

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 712 дугаар “...*******ын биед зүүн эгэм ясны дунд хэсгээр бяцарсан хугарал, 4, 5, 6, 7 дугаар хавирга суганы дунд шугамаар зөрүүтэй хугарал, хүзүү, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...,  дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/1хх82-86/;

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 738 дугаар “...*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт/1хх91-92/;

Дотоод хэргийн их сургуулийн замын цагдаагийн тэнхимийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 202305 дугаар “...Дотоод хэргийн их сургуулийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 202305 дугаартай шинжээчийн:...улсын дугааргүй Арвайн хурд маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан холбогдогч *******ын нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол, хэрэг болсон гэх газар нь суурингийн гадна, хуурай хөрс шороон гадаргуутай, замын ямар нэг инженерийн байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй хэсэгт болсон байх тул зам тээврийн осолд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Арвайн хурд маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан холбогдогч *******ын ийн буруутай үйлдлээс уг зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт / хх-ийн 118-120/;

Хөрөнгийн үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дүгээр “...Мустанг-5 маркийн мотоциклийн эвдэрсэн эд ангийн үнэлгээ 235,000 /Хоёр зуун гучин таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1хх125/;

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 33/5-295 албан тоотод шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох лавлагаа /1хх169/;

Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хохирогч *******ын  тээврийн хэрэгсэл жолоодох лавлагаа /1хх166/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******ийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “......гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно”, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж хуульчилсныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “... хохирогч *******ыг мотоциклтэй явж байгаад өөрөө унаж хүндэвтэр гэмтэл авсан гэж үзэж байгаа бөгөөд *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн болох нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хангалттай нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах гомдлыг гаргасан.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлттэй танилцахдаа хуульд зааснаар нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргаагүй нь  хүлээн зөвшөөрсөн  гэж үзэх үндэслэлтэй тул өмгөөлөгч нарын дээрх агуулгаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Хохирогч ******* нь эрүүл мэнд эд хөрөнгийн хохиролд 8,048,950 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх шүүгдэгч *******ээс 5,329,532 төгрөгийг гаргуулж хохирогчид, Эрүүл мэндийн даатгалын санд 3,089,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн:

497 дугаар зүйлийн 497.1 -д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”;

505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”;

510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”;

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д заасан “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ”  гэж тус тус заажээ.

 Энэхүү үүрэг нь тухайн этгээдийн гэм буруутай, хууль бус үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас гэм хор учирсан бөгөөд уг үйлдэл (эс үйлдэхүй), хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд үүсдэг.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчид хариуцуулахдаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хувь, хэмжээг, хэрэгт авагдсан нотлох баримтыг  үндэслэн  хохирлын хариуцуулахаар тогтоосон нь учир дутагдалтай байх тул шүүгдэгчийн хариуцвал зохих төлбөрийн хэмжээг давж заалдах шатны шүүхээс багасган тогтоож шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч *******ээс: гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  эм худалдан авсан гэх нийт 193,000 төгрөгийг/2хх36-39/, шатахуунд нийт 235,000 төгрөгийг/2хх36-39/, Оношилгоонд 150,000 төгрөгийг/2хх35/, Баянхонгор аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас Баянхонгор аймаг руу явсан замын зардалд 192,000 төгрөгийг/2хх37-39/, эд хөрөнгийн хохиролд 235,000 төгрөгийг/1хх125/ нийт 1,005,000 төгрөгийг хохирогч *******д, 3,089.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, нийт 4,094,000 төгрөгийг гаргуулж тус тус олгож шийдвэрлэв.

Харин эм худалдан авсан  гэх 66,400 төгрөгийн  баримтууд нь уншигдахгүй, огноо харагдахгүй, өвчтөний түүх дээр бичигдсэн эмчийн бичиглэлгүй нотлох баримтын шаардлага хангаагүй /2хх35-1-2хх35-4, 2,хх35-7/,

Улаанбаатар хотод 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд орон сууц хөлслөн амьдарсан гэх 1,050,000 төгрөгийн шаардлага нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар талуудын хооронд Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг байгуулаагүй, тухайн орон сууцны ашиглалтын зардлыг төлсөн нь баримтаар тогтоогдохгүй/2хх13/,

Тэтгэврийн зээлд 5,990,757 төгрөгийг шүүгдэгчийн буруутай үйлдлээс зээл авсан шалтгаант холбоогүй, тухайн эмчилгээнд зарцуулсан нь баримтаар тогтоогдохгүй байх тул нийт 4324,532 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 54 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаар  шийтгэх тогтоолын: тогтоох хэсгийн 5 дахь заалтад: ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 5.329.532 төгрөг гаргуулж хохирогч *******д, 3.089.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай гэснийг, ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******ээс 1,005,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож үлдэх 4,324,532 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3,089,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай...” гэж  өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 6  дугаар сарын 19-ий өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.

 4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ГАНЧИМЭГ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                                     ШҮҮГЧ                               Ч.БАЯРЦЭНГЭЛ