Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 312/ШШ2025/01227

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 312/ШШ2025/01227

Орхон аймаг

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох 763,072 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч :.. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь ******* ******* ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 140000581687 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшиж байсан Мобиком үүрэн телефоны 94158010 дугаарыг ашиглан зээл авч төлж байсан болно. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 610,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлж авсан. Иймд Б.Анудариас үндсэн зээлийн үлдэгдэл 499,270 төгрөг, зээлийн хүү 219,912 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,890 төгрөг, нийт 763,072 төгрөгийг гаргуулж өгнө үү. ******* нь 763,072 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугирмаа хариуцагч *******д холбогдуулан гаргасан 763,072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан... гэсэн үндэслэлээр татгалзаж байгаа талаарх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч *******д холбогдох 763,072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ