| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/01000/И |
| Дугаар | 312/шш2025/01145 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 312/шш2025/01145
| 2025 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 312/ШШ2025/01145 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багт байрлах ******* ******* ХК /РД******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, ******* баг ******* ******* тоотод оршин суух, ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн төлбөр 8,499,011.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пагамжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.******* нь Xаан *******ны Орхон салбарын Наран тооцооны төвөөс 2023 оны 2-р сарын 18-ны өдрийн ЗГ/50454521 тоот зээлийн болон БГХ/50454521 тоот барьцааны гэрээгээр 5,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээл авсан. 2023 оны 2-р сарын 19-ний өдрийн ЗГ/50462427 тоот зээлийн болон БГХ/50462427 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 2,080,000 төгрөг, нийт 7,080,000 төгрөг, 2023 оны 2-р сарын 20-ны өдрийн ЗГ/50474026 тоот зээлийн болон БГХ/50474026 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 900,000 төгрөг, нийт 7,980,000 төгрөг, 2023 оны 2-р сарын 23-ны өдрийн ЗГ/50492264 тоот зээлийн болон БГХ/50492264 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 1,000,000 төгрөг, нийт 8,980,000 төгрөг, 2023 оны 3-р сарын 16-ны өдрийн ЗГ/50492264 тоот зээлийн болон БГХ/50492264 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 600,000 төгрөг, нийт 9,210,334.73 төгрөг, 2023 оны 3-р сарын 17-ны өдрийн ЗГ/50746606 тоот зээлийн болон БГХ/50746606 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 1,080,000 төгрөг, нийт 10,290,334.73 төгрөг, 2023 оны 3-р сарын 18-ны өдрийн ЗГ/50759046 тоот зээлийн болон БГХ/50759046 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 700,000 төгрөг, нийт 10,990,334.73 төгрөг, 2023 оны 4-р сарын 07-ны өдрийн ЗГ/50994072 тоот зээлийн болон БГХ/50994072 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 1,000,000 төгрөг, нийт 11,990,334.73 төгрөг, 2023 оны 4-р сарын 08-ны өдрийн ЗГ/50999876 тоот зээлийн болон БГХ/50999876 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 800,000 төгрөг, нийт 12,790,334.73 төгрөг, 2023 оны 4-р сарын 11-ний өдрийн ЗГ/51039848 тоот зээлийн болон БГХ/51039848 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 230,000 төгрөг, нийт 12,621,434.46 төгрөг, 2023 оны 4-р сарын 11-ний өдрийн ЗГ/51041027 тоот зээлийн болон БГХ/51041027 тоот барьцааны гэрээгээр нэмэлт онлайн цалингийн зээл 208,000 төгрөг, нийт 12.829,434.46 төгрөгийн зээлийг тус тус авсан. 2024 оны 1-р сарын 15-наас эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн. Иймд Г.*******аас 8,499,011.30 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 8,499,011.30 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Г.*******аас зээлийн төлбөр 8,499,011.30 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,934 төгрөгийн 75,467 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 75,467 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 8,499,011.30 төгрөгийг хариуцагч Г.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,934 төгрөгийн 75,467 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 75,467 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ