Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/045

 

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж,   Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******;

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* /цахимаар/;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/88 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2414000140021 дугаар хэргийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ............. оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******ийн ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн тухайд:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багт иргэн *******ын эзэмшлийн самсунг А54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 2,415,300 /хоёр сая дөрвөн зуун арван таван мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь иргэн *******тай 2022 оны 12 дугаар сард Баянхонгор аймгийн Соёл урлагийн хэлтсийн дарга ажилтай гэж түүнтэй танилцаж, “гэрээний ажил байна та надад хөрөнгө оруулах боломж байна уу” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 7,000,000, 3,000,000 төгрөгийг, мөн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг Хаан банкны , тоот данснууд руу хохирогч *******гийн эд хөрөнгийг буюу 20,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилах,

Мөн шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Баянхонгор сумын нутаг дэвсгэрт иргэн д “...Баянхонгор аймгийн Соёл урлагийн газарт лед дэлгэц авах гэсэн юм, нягтлангууд амарсан, гүйлгээ хийх боломжгүй байна, 15,000,000 төгрөг зээлээч, буцаагаад 20,000,000 төгрөг болгоод өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч *******  овогт *******ийн *******д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч  *******  овогт *******ийн *******г гээгдэл хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан,

Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******  овогт *******ийн *******г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******  овогт *******ийн *******г 10.000 / арван мянган / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 21-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  оногдуулсан 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг 10.450 /арван мянга дөрвөн зуун тавин /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,450,000 /арван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10,450,000 /арван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, үүрэг хүлээлгэх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 6,500,000 /зургаан сая таван зуун мянган/  төгрөг гаргуулж хохирогч *******д, 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулж хохирогч д, 730,000 /долоон гучин мянган/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч д тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч *******д  төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг   хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах  журмаар шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Өмгөөлөгч ******* би /№2461/ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд *******д холбогдох эрүүгийн 2414001400021 дугаартай хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон.Анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2024/ШЦТ/88 дугаартай Шийтгэх тогтоолоор хэргийг хянан шийдвэрлэсэн ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутай гэж үзсэн. Шүүхээс *******г залилах гэмт хэрэг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашигласан гэж дүгнэсэн ба анхан шатны шүүх хуралдаанд “албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэхгүй” хэмээн мэтгэлцсэн.Шийтгэх тогтоолын 13 дугаар талд дурдсанаар “Соёлын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаар *******ийн *******г шилжүүлэн томилох тухай тушаалын үндэслэх хэсэгт 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн *******г Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай Б/33 дугаар тушаалыг үндэслэн гэж бичиж улмаар шүүгдэгч *******г Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргын албан тушаалд түр томилсон байна. Уг тушаалын үндэслэх хэсэгт дурдсан Б/33 дугаар тушаалын агуулгаас дүгнэлт хийхэд ******* нь 2022 оны 9 дүгээр сарын15-наас өмнө Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна гэж үзэхээр байгаа бөгөөд хохирогч гоос 15,000,000 төгрөг залилж авах үедээ буюу 2022 оны 7 дугаар сард Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан байна гэж шүүх үзлээ” хэмээн дүгнэсэн. Хэдийгээр дээрх дурдсан Соёлын сайдын тушаалаас үзвэл ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө Соёл урлагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон гэж үзэхээр боловч яг хэдийд тухайн албан тушаалд томилогдсон болох тодорхойгүй буюу энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс 2022 оны 7 дугаар сард хохирогч гоос мөнгө авах үед уг албан тушаалд ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй юм.Үүнээс гадна залилах гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэж зүйлчлэхийн тулд гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж буюу энэ байдлаа ашиглаж үйлдэх санаа зорилго болон объектив  талын шинж болох албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тодорхой үйлдлийг тогтоосон байх шаардлагатай.

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн “тайлбар” хэсэгт “энэ хуульд заасан албан тушаалын байдал гэдэгт эрх нөлөө хамаарна" гэж хуульчилсан байх ба үүнээс үзвэл албан тушаалын байдлаа ашигласан этгээд албаны эрх нөлөө буюу тухайн албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлэх замаар гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгохоор байна. Гэтэл ******* албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл Соёл урлагийн газрын даргын ямар нэг эрх, үүрэг хэрэгжүүлж үйлдсэн гэх баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, “албан тушаалын байдлаа ашигласан” гэх үйлдлийн сэдэл зорилго болон үйлдлийн аргыг тогтоогоогүй буюу энэ талаар нотлогдсон гэх үндэслэлгүй байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 113-121 дүгээр талд “Соёл урлагийн газрын даргын албан тушаалын тодорхойлолт” байх ба хэрэв ******* гэмт хэрэг үйлдэхдээ албаны эрх нөлөө буюу албан тушаалын эрх, үүрэг, ажлын байрны буюу албан тушаалын тодорхойлолтод заасан аль чиг үүргийг хэрэгжүүлж үйлдсэн талаар дүгнэлт хийх ёстой.Шүүгдэгч ******* нь анхнаасаа албан тушаалын байдлаа ашиглах сэдэл байгаагүй, чиг үүргээ хэрэгжүүлэх байдлаар гэмт хэрэг үйлдээгүй тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар залилах гэмт хэрэг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашигласан гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.Иймээс түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* би Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1, 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 5, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох 241430140021 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцон дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр иргэн Х., Г. нарыг залилсан болох нь хангалттай нотлогдож байгаа. Анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 88 дугаартай шийтгэл  тогтоол үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна. Тийм учраас Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

*******гийн хувьд бусдаас мөнгө авахдаа ажил хийнэ, хамтарч ажиллана, хөрөнгө оруулалт гэдэг байдлаар авчихсан. Албан тушаалын байдлаа ашигласан гэдгийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхлээр Анхан шатын шүүх дүгнэлт хийхдээ “Соёлын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаартай шилжүүлэн томилох тухай тушаалын үндэслэх хэсэгт 2022 оны 9 сарын 15-ны өдрийн *******гийн Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай тушаалыг үндэслэн” гэж бичсэн байна. Гэтэл мөнгө авах үед даргын албан тушаалд томилогдсон байсан эсэх нь  тодорхойгүй байна. Тодорхойгүй нөхцөл байдлуудаар хүндрүүлж зүйлчлээд байна гэж хараад байгаа юм гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарын давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багт иргэн *******ын эзэмшлийн самсунг А54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 2,415,300  төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сард иргэн *******тай Баянхонгор аймгийн Соёл урлагийн хэлтсийн дарга ажилтай гэж түүнтэй танилцаж, “гэрээний ажил байна та надад хөрөнгө оруулах боломж байна уу” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 7,000,000, 3,000,000 төгрөгийг, мөн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг Хаан банкны , тоот данснууд руу хохирогч *******гийн эд хөрөнгийг буюу 20,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилах,

Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Баянхонгор сумын нутаг дэвсгэрт иргэн д “...Баянхонгор аймгийн Соёл урлагийн газарт лед дэлгэц авах гэсэн юм, нягтлангууд амарсан, гүйлгээ хийх боломжгүй байна, 15,000,000 төгрөг зээлээч, буцаагаад 20,000,000 төгрөг болгоод өгье...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг алдаж 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 8,000,000 төгрөгийг, нийт 15,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд  *******д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, гээгдэл  эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан,

Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх  гэрч , ,  , , ын нарын  мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлсэн мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгч *******г бусдын өмчлөлийн гар утсыг далд аргаар авсан, хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгч ******* Samsung A51 маркийн гар утсыг авсныг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэж дүгнэн хөнгөрүүлэн  зүйлчилснийг  буруутгах боломжгүй.

 Гэмт хэргийн  дээрх үйл баримт нь:

Хохирогч *******ын “... Би унтахдаа цүнхээ үүрээд цүнх дотроо гар утсаа хийчхээд хэвтсэн, жоохон дуг хийгээд боссон чинь миний цүнх байхгүй тэр хавиар хайгаад олоогүй ...ийн машин дотор миний цүнх байхыг олж харахад цахилгаан нь онгорхой дотор талд хийсэн гар утас байхгүй байсан....” гэх мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг/1хх 219-221/;

“...Надад өгсөн ногоон өнгийн Самсунг А54 маркийн гар утас миний 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хулгайд алдсан гар утас мөн байна. Би утсаа олж авсан, ...”гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг/1хх223/;

гэрч ы“...жоохон архи согтууруулах ундаа уусан. Тэгсэн Хосжаргал унтаад сэрснээ миний цүнх нь хаана байна гээд цүнхээ хайгаад гараад явсан удалгүй Цэндээ тэр хоёр цүнх нь Цэндээгийн машин дотор байна, харин гар утас нь байхгүй байна гэж яриад орж ирсэн....” гэх мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/1хх238-239/;

гэрч ын “.... дээрх загварын мөн имей дугаартай гар утсыг *******ййн ******* /*******/ гэж хүн 14 хоногоор 600 000 төгрөгөөр тавьсан байсан. Анх барьцаанд тавьсан хүн аваагүй, журмын дагуу 1 сар орчмын дараа зарагдсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/1хх249-250, 2хх1/;

Хөрөнгийн үнэлгээний  “Энх-нахиа” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 сарын 11-ны өдрийн 277 дугаар ...Самсунг А54 маркийн гар утасны үнэ 2.415.300 төгрөг болохыг тодорхойлов...”  гэх дүгнэлт/2хх10/;

хохирогч *******гийн...2023 оны 1 дүгээр сарын 10-ны үед над руу Баянхонгор аймгаас ******* залгаад эгчээ ‘...Гэрээний ажил байна та надад хөрөнгө оруулах боломж байна уу” гэсэн..., ...13, ...14-ний үед над руу дахин залгаад “эгчээ танд мөнгөний бололцоо яасан бэ” гэсэн, ...найзаасаа хүүтэй мөнгө зээлээд 2023 оны 01 дүгээр сарын 23-нд Баянхонгорт ирээд *******тай уулзаад ...10,000,000 төгрөгийг түүний нэртэй данс руу хийсэн, аймагт хоноод маргааш өдөр нь 6,500,000 төгрөг, 3,500,000 төгрөгөөр 2 хувааж хийсэн. ... 2023 оны 02 дугаар сарын 08-нд дахин ******* над руу залгаад “...цалингийн зээлээ хаах гэсэн юм, эгчээ мөнгө дутчихлаа” гээд 500,000 төгрөг мөн дээрх данс руугаа авсан...” гэх мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг/1хх41-43/;

хохирогч гийн “...******* намайг “өрөөнд ирээд уулзаадах” гэсэн, би аймгийн Засаг даргын тамгын газрын 1 дүгээр давхарт байх *******ы өрөөнд орж уулзахад “1 сарын хугацаатай 15,000,000 төгрөг зээлээч, би Соёл, урлагийн газартаа лед дэлгэц авах гэсэн юм, одоо амралтын үе таараад нягтлангууд амарсан, гүйлгээ хийгдэх боломжгүй байна, 2022 оны 9 дүгээр сарын 15 гэхэд авсан 15,000,000 төгрөгөө 20,000,000 болгоод өгье, найздаа туслаач” гээд ятгаад байсан. Би “...хамаатны ах болох Анхсүхээр 9,000,000 төгрөгийн малчны зээл... эхнэр Энхцэцэгээрээ 7,000,000 төгрөгийн цалингийн зээл авхуулж, нийт 15,000,000  төгрөгийг *******д өгсөн. ...миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/2хх117-119/;

 гэрч ийн “...Би 2022 оны 8 дугаар сарын эхээр цалингийн 7,000,000 төгрөгийн зээлийг аваад өөрийн хаан банкны данснаас *******ы хаан банкны гэсэн данс руу шууд шилжүүлсэн юм. Одоо хүртэл уг зээлээ би хугацаандаа төлөлтөө хийгээд явж байгаа юм....” гэх мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/2хх123-125/;

гэрч ын “... Соёл урлагийн газарт лед дэлгэц худалдаж авах хурал, тэмдэглэл, шийдвэр огт байхгүй...” гэх мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/2хх128-130/;

гэрч ийн “...2022 оны 8 дугаар сарын 20-ны үеэр ...9,000,000 төгрөгийн малчны зээл гаргаж өгсөн...” гэх мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/2хх134-135/;

шүүгдэгч *******ы ”... Би ...гэртээ ороод ... маргааш нь ...ногоон өнгийн гар утас миний цүнхэнд байсан. ...гар утсыг Улаанбаатар хотод Ломбардад 600,000 төгрөгөөр тавьсан. ...гар утасны кодыг гаргуулах үедээ өөрийн эзэмшлийн дугаарыг хийсэн. / 2хх-ийн 50-52/,

“....миний бие эгчтэй хүү тохиролцож мөнгө зээлсэн, ... өртэй байсан хүндээ өрийг нь өгөөд бусад мөнгийг нь хувийн ойр зуурын хэрэгцээнд зарцуулаад дууссан....гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/,

“... 15,000,000 төгрөг авахдаа ... би Аймгийн Соёлын хэлтэст даргаар ажиллаж байсан. ...тэгээд тэр 15,000,00 төгрөг хийсэн., ...өмнө нь өртэй байсан хүмүүсийн мөнгийг өгөөд зарим мөнгөөр нь онлайн таавар тоглоомд зарцуулсан, мөн хувийн хэрэгцээндээ зарцуулсан...гэх мэдүүлэг/хх-ийн 165-167/,

“... өглөө босоод шагналын мөнгө төгрөг юмнуудаа гаргасан чинь танихгүй утас байсан. ...утсыг ломбардад тавьчихсан үйлдэл бол миний буруу. ... Уранаа эгчийн мөнгийг өмнө нь өртэй асуудалтай байсан учраас өрөндөө өгөөд дараа нь ажил үйлчилгээгээ явуулаад өгчхөж болох юм байна гэдэг үүднээс харж байсан боловч чадаагүй. ...Гэм буруугаа бас хүлээн зөвшөөрч байгаа. ... гоос 15,000,000 төгрөгийг зээлж авсан. .... Аймгийн Соёл урлагийн газрын даргаар 2022 оны 11 дүгээр сард томилогдсон. 2023 оны 7 дугаар сарын эхээр ажлаасаа гарсан. Хохирогч *******д 14,000,000 төгрөг төлсөн. Хохирогч д хохирол төлөөгүй байгаа. Хохирогч *******ын гар утсыг буцаан өгсөн. Иргэний хариуцагчийн 850,000 төгрөгийг төлөөгүй ...” гэх  шүүгдэгч *******гийн  мөрдөн байцаалт болон анхан шатны  шүүх хуралдаанд  гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч гоос 15,000,000 төгрөгийг залилж  “...би Соёлын хэлтэст  даргаар  ажиллаж байсан..” гэх яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/2хх166/, *******гаас 20,500,000 төгрөгийг тус тус залилж авах үедээ  2022 оны 7 дугаар сард Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон  даргын албан тушаалд түр томилогдсон харин Соёлын сайдын 2023 оны 7 дугаар сарын 03-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргын албан үүргээс чөлөөлөгдсөн байх тул хохирогч , ******* нараас албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа 2022 оны 7 дугаар сард хохирогч д, 2023 оны 01 дүгээр сард хохирогч *******д албан тушаалын байдлаар итгэл төрүүлж хохирогч нарын өгсөн мөнгөө өсгөж авах гэсэн санааг далимдуулан тэдний мөнгийг залилсан байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  тус тус заасан ялын төрөл хэмжээний хүрээнд  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан ял оногдуулсан  хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн 1.2-т заасныг анхаарч хэрэглээгүйг дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******ы гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөх болоод  хувийн байдлыг харгалзан  түүнд оногдуулсан торгох ялын хэсэгчлэн төлөх хугацаанд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Харин “...******* нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ...томилогдсон болох  нь тодорхойгүй буюу энэ тухай баримт хэрэгт авагдаагүй ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар залилах гэмт хэрэг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашигласан гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй ...Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилнэ үү...” гэх агуулгаар бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах  журмаар  гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов. Учир нь;

Шүүгдэгч ******* нь  хохирогч гоос 15,000,000 төгрөг, *******гаас 20,500,000 төгрөгийг тус тус залилж авах  үедээ  2022 оны 7 дугаар сард Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргын албан тушаалд түр томилогдсон байсан  болох нь Соёлын сайдын 2023 оны 7 дугаар сарын 03-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Баянхонгор аймгийн Соёл урлагийн газрын даргын албан үүргээс чөлөөлөгдсөн байдлаар тодорхойлогдоно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн тав дахь заалтад:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10,450,000/арван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэснийг шүүгдэгч *******гийн Баянхонгор аймгийн Баянхонгор суманд эхнэр, бага насны  хоёр ихэр хүүхдийн хамт амьдардаг/1хх189-190/  зэрэг хувийн байдлыг нь харгалзан  ... 1 /нэг/ жил, 6 /сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг... гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус  хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.4-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/88 дугаар  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  5 дахь заалтад

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10,450,000 /арван сая дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэснийг

“Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10,450,000 /арван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг  1/нэг/ жил 6 /зургаан/ сарын хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ГАНЧИМЭГ

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧ                               Ч.БАЯРЦЭНГЭЛ