Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 312/шш2025/01142

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2025/01142

Орхон аймаг

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* ******* тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох

 

1,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.д 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр приус 30 маркийн автомашинаа өгч явуулсан. Энэ хүн анхаарал болгоомжгүйгээс болж бусдын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн жолоочтой нь тохиролцоод салсан байна. Харин миний автомашинд учирсан хохирлыг барагдуулна гэсэн боловч одоо хүртэл төлөөгүй байна. Иймд 1,030,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.*******гийн нэхэмжилж байгаа 1,030,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Б.аас 1,030,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,300 төгрөгийн 14,650 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 14,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.*******гийн нэхэмжлэлийн шаардлага 1,030,000 төгрөгийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,300 төгрөгийн 14,650 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 14,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ