Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2025/01147

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2025/01147

Орхон аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Сентрал тауэр ....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг чулуут ...тоотод оршин суух, .../-т холбогдох

 

29,712,908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 09-нд 6000324620 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж төгрөгийн зээлийг сарын 1,75 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн эрээний үүргийг зөрчиж 164 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000324620 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 04 дүгээр сарын 08-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000324620 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 26,760,000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,886,752.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 43,156.10 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 29,712,908.36 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Бат-Амар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******иний бие ******* банкны нэхэмжилж буй 29,712,908.36 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******аас 29,712,908.36 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,514.54 төгрөгийн 153,257.27 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Ө.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамж 153,257.27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 29,712,908.36 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,514.54 төгрөгийн 153,257.27 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Ө.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамж 153,257.27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ