Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2025/01070

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2025/01070

Орхон аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг... тоотод оршин суух, .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлах ******* ******* ******* ******* ******* /РД:.../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 18,738,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэл ******* хариуцагч ******* ******* ******* ******* *******-д холбогдуулан цалин хөлсийг хуулийн хугацаанд олгоогүй алданги 18,738,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* миний бие *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан гишүүдээ төлөөлж хамтын гэрээний хэрэгжилтийг хангуулах, ажилчдын цалин хөлсийг хуулийн дагуу бүтэн олгуулахаар шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлснийхээ төлөө миний бие цалин хөлсөөрөө хохирсон. Хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу *******-иас гаргуулсан авсан болно. Тиймээс ******* миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1-д заасны дагуу цалин хөлсийг олгоогүй хэтэрсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх алданги болох 18,738,276 төгрөгийг ******* ******* ******* ******* *******-иас гаргуулан авах нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шийдвэрийг үгүйсгээд байгаа нь сонин байна. Шүүхийн шийдвэр дээр хамтын гэрээний 13.4-т орон тооны сонгуульт ажилтныг хамтын гэрээнд хамруулж, ажилтнуудын нэгэн адил сарын болон жилийн үр дүнгийн урамшуулал, буцалтгүй тусламж, тэтгэмж, бусад хөнгөлөлтүүдийг олгоно гээд заасан байгаа. Дулааны ******* ******* 470 ажилтантай, түүний нэгэн адил хамрагдана гэдгийг заасан байгаа. Үүний дагуу удаан жилийн нэмэгдэл, сарын үр дүнгийн урамшуулал, хоолны хөнгөлөлт гээд шүүхийн шийдвэрийн дагуу олгосон байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3-т хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээг эрэмбэлсэн байдаг. 1 дүгээрт Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны хэм хэмжээний акт, салбар, салбар дундын хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, бусад хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмууд орж байгаа. Миний харилцаа Хөдөлмөрийн гэрээгээр биш, хамтын гэрээгээр зохицуулагдсан харилцаа байгаа. 2 дугаарт хамтын гэрээний 2.5-д хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээг тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтнуудад аль илүү таатай боломжоор хангана гээд заасан байгаа. Тийм учраас миний хувьд нэхэмжлэл гаргах бүрэн үндэслэлтэй байгаа, манай ажилтнууд шиг хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй гэдэг асуудал яригдахгүй. Салбар, салбар дундын хэлтэс гэж байгаа, тэнд үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг нийт ажилчдын нэгэн адил хамааруулна гээд заасан байгаа. Эд нартай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй ч гэсэн миний албан тушаал бол нийт ажилчдын буюу үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн хурлаар сонгогддог байгаа. Тийм учраас гишүүдийнхээ хөдөлмөрийн эрх зүй түүнтэй холбоотой харилцаа, ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Яагаад ийм маргаан үүсээд цалин мөнгө хасаад байгаа гэхээр би өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд ажил олгогчоос нийт ажилчдын цалин хөлсийг дутуу бодож байгаа асуудлаар шүүхэд хандаж, нөхөн олгуулсан байгаа, тиймээс алдангиа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан... гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нь ******* ******* ******* *******ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилладаг бөгөөд энэ нь тухайн хуулийн этгээд ******* ******* ******* *******ын Үйлдвэрчний эвлэлийн хороо хуулийн этгээдийн орон тооны ажилтан юм. Иймд ******* нь ******* ДЦС ******* ийн хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар шаардах манай байгууллагын ажилтан биш юм. Бид цалинг нөхөн олгож байгаа, ажилтан биш гэдэг асуудал байгаа. Цалин бодож өгөхдөө анхан шатны бичиг баримтан дээр үндэслэсэн байх ёстой. Анхан шатны бичиг баримт буюу шалгуур үзүүлэлтийг хангасан тайлбарын талаар тухайн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын үүрэг байгаа. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нь тухайн сарын үр дүнг олгоход хийх ёстой ажлынхаа гүйцэтгэлийг гаргаж өгөөгүй. Тухайн 12 сарын үр дүн болон хийсэн ажлаа хэзээ ямар хугацаанд гаргаж өгсөн нь сая гаргаж өгсөн бичиг баримтанд нь байгаа байх гэж бодож байна. ******* ******* ******* ******* *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон даргын хувьд хамтын гэрээний дагуу ажлын тайлан байна гээд хамтын хэлэлцээрт бас байгаа. Манай байгууллагын хувьд ҮЭХ нь эрчим хүч, геологи уул уурхайн салбар хороо мөн биш гэсэн асуудлууд их явсан. Манай хороо Дулааны ******* үйлдвэрлэгчтэй Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн гэдгийг тогтоолгосон байгаа. Эрх зүйн актуудын зөрчил дээрээс ийм асуудлууд үүссэн байгаа. Нягтлан бодогч болон санхүүгийн хувьд анхан шатны бичиг баримт нь цалин бодож олгодог үндэслэл байсан учраас бодоогүй юмнууд байгаа... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1641 дугаартай шийдвэр /хх-4-8/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл /хх-9-10/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-12/, *******ийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан хүсэлт /хх-14/, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1641 дугаартай шийдвэрээр 2024 оны 02 сараас 12 сард олгох нэмэгдэл цалингийн тооцоо, *******ийн нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх тодорхойлолт, хамтын гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...миний үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан гишүүдээ төлөөлж хамтын гэрээний хэрэгжилтийг хангуулах, ажилчдын цалин хөлсийг хуулийн дагуу бүтэн олгуулахаар шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлснийхээ төлөө миний бие цалин хөлсөөрөө хохирсон бөгөөд шүүхийн шидйвэрийн дагуу цалингаа *******-иас гаргуулсан авсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1-т заасны дагуу цалин хөлсийг олгоогүй хэтэрсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх алданги болох 18,738,276 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан. Үүнд: ...******* нь ******* ******* ******* ******* *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо гэх хуулийн этгээдийн орон тооны ажилтан, манай байгууллагын ажилтан биш учраас хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар шаардах үндэслэлгүй... гэх тайлбар гаргасан.

 

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилладаг бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1641 дугаартай шийдвэрээр түүний гаргасан нэхэмжлэл болох ******* ******* ******* ******* *******, тус компаний Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 17-ны хооронд хэрэгжих Хамтын гэрээний 13 дугаар зүйлийн 13.4 дэх заалтыг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга *******д сарын болон жилийн үр дүнгийн урамшууллыг 2024 оны 3 сараас нөхөж олгохыг даалгаж шийдвэрлэсэн байна.

 

6. ******* ******* ******* ******* *******, тус компаний Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 17-ны хооронд хэрэгжих Хамтын гэрээний 13 дугаар зүйлийн 13.4-т Үйлдвэрчний эвлэлийн орон тооны сонгуульт ажилтлныг хамтын гэрээнд хамруулан ажилтнуудын нэгэн адил гэрээнд заасан сарын болон жилийн ажлын үр дүнгийн урамшуулал, буцалтгүй тусламж, тэтгэмж болон бусад хөнгөлөлтүүдийг олгоно. гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, 124 дүгээр зүйлийн 124.1-д Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно. гэж тус тус заасан байна.

 

7. Иймд манай үндсэн ажилтан биш учраас цалин хөлсийг цагт нь олгох Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт хамаарахгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тул 2024 оны 01сараас 2025 2024 оны 12 дугаар сар хүртлэх хугацааны цалин хөлсийг хуулийн хугацаанд нь олгоогүй алдангиийг тооцсон баримтанд үндэслэн 18,738,276 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,641 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 251,641 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан ******* ******* ******* ******* *******-аас 18,738,276 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,641 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 251,641 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ