2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/07874

 


 

 

      2025           10              02                                           192/ШШ2025/07874      

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ****** дүүрэг, ******* дугаар хороо, *********** гудамж, *********, өөрийн байранд оршин байрлах, С дүүргийн Цагдаагийн газрын Г хэлтэсхэлтэс

 

Гуравдагч этгээд: ******* дүүрэг, ** дугаар хороо, ******** тоот хаягт оршин суух, Я-ийн Г /РД:*********/

 

Шүүхэд гаргасан хүсэлт: Я.Г-ыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунханд,

Гуравдагч этгээд Я.Г-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. С дүүргийн Цагдаагийн газрын Г хэлтэсхэлтсээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Я.Г- нь ****** дүүргийн *********-р хороо, ********** гудамж ******* тоотод оршин суудаг. Байнга архи согтууруулах ундаа хэрэглэж, бүлэг бөөгнөрөл үүсгэн ойр орчмын айл өрх болон иргэдийн  амгалан тайван байдал алдагдуулдаг тул иргэн Я.Г-ыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

2. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн хүсэлтээр архины албадан эмчилгээнд явна гэв.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С дүүргийн Цагдаагийн газрын Г хэлтэсхэлтсээс Я.Г-ыг албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Согтуурах, мансуурах донтой хүнийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчилгээнд хамруулахад тухайн этгээд согтуурах, мансуурах өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх, мөн согтуурч, мансуурах үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байх, түүнчлэн тухайн этгээд сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн эсхүл эмчлүүлсний дараа согтууруулах, мансууруулах бодис дахин хэрэглэсэн байх үндэслэлүүд нэг дор бүрдсэн нөхцөлд албадан эмчилгээнд хамруулах учиртайг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд зохицуулжээ.

Я.Г- нь архины шалтгаант сэтгэцийн ба зан төрхийн эмгэг, дасалын хам шинжтэй болох нь 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байхаас гадна тэрээр согтуурч, мансуурах үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй, эмчлүүлсний дараа согтууруулах, мансууруулах бодис дахин хэрэглэсэн, эмчилгээнд сайн дураар хамрагдах хүсэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож байна.   

 

Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Я.Г-ыг албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Ч-ын Г- /РД:**************/-ыг албадан эмчилгээнд хамруулсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.      

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгүүдэд заасны дагуу хүсэлт гаргагч болон албадан эмчилгээ хийлгэх хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.   

 

 

 

            

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.БАЯРСҮРЭН