| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/01099/И |
| Дугаар | 312/шш2025/01138 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 312/шш2025/01138
| 2025 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 312/ШШ2025/01138 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Булган аймаг Сайхан сум мануулт гэх газар оршин суух , ******* овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг ******* сум булаг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох
1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,300,000 төгрөгийг өөрийн 5095019005 тоот Хаан банкны дансанд шилжүүлэн авсан. Шилжүүлэн авахдаа бид аман гэрээ хийж ******* нь 7 хоногийн дараа үхэр зараад өгнө гэж тохирсон. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй. Одоо бараг 2 жил болох гэж байна. Сүүлдээ утсаа ч авахгүй байгаа. Иймд энэ хүнээс мөнгийг минь гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.*******ын нэхэмжилж байгаа 1,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ноос 2025 оны 10 дугаар сарын 20-ны дотор 5 удаа 260,000 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Х.*******гаас зээлийн төлбөр 1,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Х.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,000 төгрөгийн 18,000 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Х.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 18,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлага 1,300,000 төгрөгийг хариуцагч Х.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,000 төгрөгийн 18,000 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Х.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 18,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ