Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/11

 

 

 

 

 

  2024        02        21                                         2024/ДШМ/11

 

   Б.Пд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Бхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.У,

Шүүгдэгч: Б.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Э, Н.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Б, түүний өмгөөлөгч Б.МанлайБ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Д,

Нарийн бичгийн дарга: Б.Бжаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20000 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 20000/ШЦТ/349 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б болон түүний өмгөөлөгч Б.Ма Б нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Пд холбогдох 2138000400176 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Бхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

“А” овогт БатБын П, .... оны .... дугаар сарын .....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Б” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Хөвсгөл аймгийн Бсумын .... дүгээр багийн ..... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн ......................... дугаартай/.

Б.П нь Хөвсгөл аймгийн Мсумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Оын даваа” гэх газрын засмал зам дээр 000оны 01 дүгээр сарын 000-ны өдөр 000ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Оын давааг уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Х, Т.А нарын амь нас хохирч гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Дгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 20000 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 20000/ШЦТ/349 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч А овогт БатБын Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч БатБын Пгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай (000оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялаас 2 (хоёр) жилийн хорих ялыг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ө.Жээс 924.103 (есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун гурав) төгрөгийг гаргуулж амь хохирогч Т.Аын хууль ёсны төлөөлөгч Б.Д (МА67073001)-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.4-т зааснаар амь хохирогч Т.Аын хууль ёсны төлөөлөгч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардал 6.676.126 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794 төгрөг, банкны зээл 5,470,399,48 төгрөг, сэтгэл санааны хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.П, иргэний хариуцагч Ө.Ж нараас нэхэмжлэх эрхтэйг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.3- т зааснаар амь хохирогч Ю.Хгийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогч Ю.Хгийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Ж.Ө, Ю.Ж нар нь оршуулгын зардал 4,854,783 төгрөг, сэтгэл санааны хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.П, иргэний хариуцагч Ө.Ж нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн 2138000400176 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.П нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дд хохиролд 12.424.750 төгрөгийг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Ю.Ж нарт хохиролд 19,244,660 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ө.Жэд 5,641,000 төгрөгийг, иргэний хариуцагч Ө.Ж амь хохирогч Ю.Хгийн хууль ёсны төлөөлөгч Ю.Жд 814,657 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Ч.Д нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Ө.Ж нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Пгээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Эрүүгийн 2138000400176 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан .... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд болон хойд дугуй, архины хагархай шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б болон түүний өмгөөлөгч Б.МанлайБ нар давж заалдах гомдолдоо: “...Нэг. Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд:... 4. Амь хохирогч Ю.Хгийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Ж.Ө нар нь оршуулгын зардал 24,914,096 төгрөг, мөн амь хохирогчийн хүүхэд Л.Аын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж, нотлох баримтуудыг гаргаж өгснийг шинжлэн судлаад...” гэсэн атлаа тогтоох хэсэгт: “...6. ...амь хохирогч Ю.Хгийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Ж.Ө, Ю.Ж нар нь оршуулгын зардал 4,854,783 төгрөг, сэтгэл санааны хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар... нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. ” гэх байдлаар зөрүүтэй дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй.

Бодит байдал дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б миний бие тус хэргийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд байх хугацаанд буюу 000оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Тэмүлинд талийгаачийн буяны ажилтай холбогдуулан гарсан 24,914,096 төгрөгийн хохирлын баримтыг нотлох баримтаар гаргаж өгснийг хүлээн авч, баталгаажуулсан мөрдөгчийн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа /2-р хавтаст хэргийн 2-26-р хуудас/.

Гэтэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт огт гаргаж өгөөгүй Ж.Ө, Ю.Ж нарыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу талийгаачийн нөхөр Б.Б надтай хамаатуулан, хохирлын дүнг хамтатган тооцож, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.Пгийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч надад 000оны 3 дугаар сарын 12-ны өдөр 9,0000,000 төгрөг, 20000 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 814,660 төгрөг, 20000 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 4,600,000 төгрөг зэргийг тус, тус төлж нийт 14,644,660 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд шүүхээс тогтоосон хохирлын дүн буюу 20,059,313 төгрөгөөс дээрх үнийн дүнг хасаж тооцон, үлдэх хохирлыг тооцвол 5,414,653 төгрөг үлдэж байгаа юм.

Мөн шийтгэх тогтоолд “...үлдэх хохирлоос оршуулгын зардал 4,854,783 төгрөгийн хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тодорхой тооцоо хийх боломжгүй байна...” гэж дүгнэн, уг баримтуудын бичиг арилсан, хэн юу авсан нь тодорхойгүй, огноо, дугаар, бичвэр арилсан зэргийг тодруулан зааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж буй нь өрөөсгөл бөгөөд дээрх хохирлын баримтуудыг бэхжүүлж, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэх нь мөрдөгчийн үүрэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ тэдгээрийг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээг авна” гэж хуульчилсан байгааг анхаарах нь зүйтэй.

Иймд хавтаст хэрэгт нотлох баримтаар тооцон гаргаж өгсөн талийгаач эхнэрийн минь оршуулга, буяны ажилтай холбогдох нийт хохирлоос одоо төлөгдөөгүй байгаа нийт 10,269,436 төгрөгийг шүүгдэгч Б.П, иргэний хариуцагч Ө.Ж нараас гаргуулах нь зүйтэй юм.

Мөн Давж заалдах шатны шүүхийн 20000 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 20000/ДШМ/25 дугаартай хуулийн хүчин төгөлдөр буюу биелүүлэх нь зайлшгүй магадлалд “...хүү Л.Аад тэжээгчээ алдсаны зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхисон...” гэх агуулга бүхий ...гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэсэн байгааг үл хайхарч, урьд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байтал Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир нь тус хэргийг дахин шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний “...тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжлэх...” асуудлыг хэлэлцэхгүй орхин, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасан хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах зохицуулалтыг буруу ойлгон хэрэглэсэн нь шударга ёсонд үл нийцнэ. Энэхүү нөхцөл байдал нь тус шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж шударга ёсны зарчмыг хуульчлан баталгаажуулж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хуульчлан зохицуулжээ.

Гэтэл 2 хүний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хань ижил, үр хүүхдээ зуурдаар алдаж хоцорсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид болоод өнчирч үлдсэн үр хүүхдүүдийнх нь сэтгэл санаа, бие махбод, эд материалд учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй этгээд болох шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тохирох зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээг оногдуулан шийдвэрлэхдээ “...эрүүл мэндийн салбарт эмчийн ажил эрхэлдэг, цаашид эмч мэргэжлээрээ ажиллах боломжтой... гэх хувийн байдлыг харгалзан үзлээ” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд түүнд ял завших боломжийг олгожээ.

Тодруулбал, анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх...” гэх эрүүгийн хариуцлагын зорилго хангагдаагүй шийдвэрийг гаргасан учир шүүгдэгч Б.Пд оногдуулсан хорих ялыг хөнгөдсөн гэж үзэж, энэхүү гомдлыг гаргаж байгаа юм.

Мөн Давж заалдах шатны шүүхээс урьд түүнд оногдуулсан байсан 2 жилийн хорих ял оногдуулсан шийдвэрт дүгнэлт хийхдээ “...шүүгдэгч Б.Пг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад учруулсан хор уршгийг бүрэн арилгасан, бүрэн арилгахаа илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхээс дээрх магадлалын үндэслэлд нийцүүлэн Б.Пгийн гэм буруутай үйлдэлд тохирох хорих ял оногдуулах ёстой байсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл болно гэж үзэж байгааг харгалзан үзнэ үү.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн:

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй... давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ.” гэх зохицуулалтыг удирдлага болгон Б.Пд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх зэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье.

...Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б миний бие өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамтаар гаргаж буй давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20000 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 20000/ШЦТ/349 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “..Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, болон түүний өмгөөлөгч Б.МанлайБ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Б.Б анхнаасаа гомдол, саналгүй, шүүгдэгчийг шоронд явуулахгүй гэж байсан. Гэтэл ах, дүүсийн хооронд мөнгөний асуудал үүссэн.” гэв.

Шүүгдэгч Б.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аль болох өөрийн чадах хэмжээгээр шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулаад явж байгаа. Ганц ч удаа хохирол төлөхгүй гэж хэлж үзээгүй. Энэ байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.МанлайБ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Пд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.П нь Хөвсгөл аймгийн Мсумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Оын даваа гэх газрын засмал зам дээр 000оны 01 дүгээр сарын 000-ны өдөр 000ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны арга хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Х, Т.А нарын амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Дгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ч.Д, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ө.Ж, амь хохирогч Ю.Хгийн хууль ёсны төлөөлөгч Ю.Ж, Б.Б, Ж.Ө нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, амь хохирогч Т.Аын хууль ёсны төлөөлөгч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 000оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25, 26, 000оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн оношлогч инженер Х.Аийн 000оны 2 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 000оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 688 дугаартай дүгнэлт, Ихэр Мөрөн-Аудит ХХКомпанийн 000оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 000оны 05 дугаар сарын 03, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрүүдийн магадлагаа, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 000оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 173 дугаартай дүгнэлт, Монгол Улсын шинжлэх ухааны академи Газарзүйн-Геологиэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын даргын 000оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/482 дугаартай дүгнэлт, гэрч Г.Мягмарсүрэн, С.Бхүү, Х.А, Ө.Ж, шинжээч эмч Т.Бүрэнхаан  нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Фэйсбүүк чатанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11/18 дугаартай дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Пг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл хүндэд хүндэвтэр хохирол учруулсан, хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн шүүх шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг 000оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байх ба уг гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэмт хэрэг гарахад тээврийн хэрэгслийн зорчиж явсан засмал зам нь цэвдэг үүссэнээс шалтгаалж суулт өгсөн, бусдын гуйлтаар тээврийн хэрэгслийг жолоодох болсон зэрэг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх бөгөөд анхан шатны шүүх Б.Пд Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б түүний өмгөөлөгч Б.МанлайБ нарын ял хөнгөдсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх амь хохирогч Т.Аын оршуулгын зардлыг 13,348,853 төгрөг гэж үзэн шүүгдэгч нь хууль ёсны төлөөлөгч Б.Дд нийт 12,424,750 төгрөгийг төлсөн тул иргэний хариуцагч Ө.Жээс үлдэх хохирол болох 924,103 төгрөгийг гаргуулж хууль ёсны төлөөлөгч Б.Дд, амь  хохирогч Ю.Хгийн оршуулгын зардлыг 20,059,317 төгрөг гэж үзэн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Ж.Ө нарт нийт 19,244,660 төгрөгийг шүүгдэгч төлсөн тул иргэний хариуцагч Ө.Жээс хохирогч Ю.Хгийн хууль ёсны төлөөлөгч Ю.Жд 814,657 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар шийдвэрлэжээ.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтыг нэг бүрчлэн дүгнэж, хохирлын зарим нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн байна.

Мөн шүүх 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Л.Аын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах боломжгүй талаар үндэслэлтэй зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна.

Амь хохирогч Т.Аын хууль ёсны төлөөлөгч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардал 6,676,126 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794 төгрөг, банкны зээл 5,470,399,48 төгрөг, сэтгэл санааны хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.П, иргэний хариуцагч Ө.Ж нараас нэхэмжлэх эрхтэйг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар амь хохирогч Ю.Хгийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогч Ю.Хгийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Ж.Ө, Ю.Ж нар нь оршуулгын зардал 4,854,783 төгрөг, сэтгэл санааны хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.П, иргэний хариуцагч Ө.Ж нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь мөн адил үндэслэл бүхий болжээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.МанлайБ нарын “...Ж.Ө, Ю.Ж нарыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу талийгаачийн нөхөр Б.Б надтай хамаатуулан, хохирлын дүнг хамтатган тооцож, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. ...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний ...тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжлэх асуудлыг хэлэлцэхгүй орхиж Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т заасныг буруу ойлгож хэрэглэсэн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20000 оны 11 дүгээр сарын 08ы өдрийн 20000/ШЦТ/349 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б түүний өмгөөлөгч Б.МанлайБ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                     Н.БХҮҮ