Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 330

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Б.

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1805021220426 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 22-нд Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, МУБИС-ийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 3; ах, эгчийн хамт хаягийн бүртгэлтэй, ялгүй, БЙ96102214 дугаарын регистртэй, Шыбарайгыр овогт ын

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б. нь 2018 оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол 7-ийн 3 дугаар байрны 72 тоотод оршин суух С.ийн гэрт “Нурбакийг өмөөрлөө” гэх үл ялих зүйлээс болж шалтаглан улмаар байрны гадна түүний зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугийн талаар маргах зүйл надад байхгүй. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэв.

  

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Стипаны  “... 2018 оны 4 дүгээр сарын 7-ны шөнийн 2 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ унтаж байхад бэрийн дүү  орж ирэн, хэрүүл маргаан хийж, ах Нурбак руу дайрсан. Би очиж салгах гэсэн чинь нэг удаа гэдэс рүү өшиглөсөн. Бэр эгч өөр өрөөнд намайг оруулсан. Гэтэл  гадаа гараад ир гэхээр нь гарсан чинь байрны гадна үсдэж аваад нэг удаа өшиглөсөн. Гомдол, санал байхгүй бид хоёр эвлэрсэн.” /хх-н 4/ гэж,

гэрч Б Б “... 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс хэд хоногийн өмнө би байр түрээслэхээс болоод нөхөр Нурбактай бага зэрэг маргалдаж хэрэлдэн би уйлаад дүү  руу утсаар залгаад уйлсан. Гэтэл миний дүү дотороо намайг өмөөрөөд яваад байсан юм шиг байна. 2018 оны 4 дүгээр 7-ны 00 цагийн орж ирээд манай нөхөртэй маргалдсан чинь нөхөрийн дүү  хажуунаас нь орж ирээд чи шөнийн цагаад ирлээ гэж хэлэн хоорондоо зодолдсон. Манай нөхөртэй зодолдсон зүйл байхгүй, нөхөрийн дүүтэй бол маргалдаад цохилцсон асуудал  болсон.” /хх-н 12/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч С.ийн гэмтэлтэй холбоотой “С.ийн биед баруун алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-н 14/ гэсэн 4624 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч Б.ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б. бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч С. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  Б. цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгч Б. шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Шыбарайгыр овогт ын ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. Б. торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Б. цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.д урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ