2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2025/06070

 

 

 

 

 

 

 

 

2025 07 31

 

 

 

 

 

 

 

 

192/ШШ2025/06070

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт байрлах, Худалдаа хөгжлийн банк ХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 хороолол, ҮЭ гудамж, ****тоот хаягт оршин суух, Адуучин овогт ****/РД:***/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,804,316.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч Адуучин овогт ****нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот цалингийн зээлийн гэрээ, Дугаар *** тоот рөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хоронгийн барьцааны гэрээ байгуулан 16,500,000 төгрөгийг сарын 1.68 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Зээлдэгч нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 15,603,980.90 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,146,270.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,064.90 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 15,000 төгрөг байна.

Талуудын хооронд байгуулагдсан *** тоот цалингийн зээлийн гэрээ, *** тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 16,804,316.43 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,804,316.43 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь хариуцагч ***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,804,316.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,804,316.43 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 6/9860 дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд Худалдаа хөгжлийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй ***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,804,316.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Худалдаа хөгжлийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй ***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,804,316.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлага 16,804,316.43 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2,804,316.43 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,972 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ***аас 120,986 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 120,986 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ